Өнөөдөр МИАТ-ийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох их хэмжээний мөнгө завшсан, угаасан гэх хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болох юм байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээр 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүн оролцох юм.
Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж прокуророос хэрэгсэхгүй болгосон байна. Харин ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар болжээ.
Тэднийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.,3 дахь хэсэгт зааснаар буруутгаж, ял ногдуулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.