МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалын маргаантай холбоотой асуудлаар Л.Сэргэлэн намайг гүжирдэж гомдол гаргасанаа одоо ойлгосон ч мэдүүлгээ буцааж чадахгүй. Учир нь тэр барьцаанд байгаа хүн. Гэхдээ түүнийг хохирсон эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад Улаанбаатар хотын удирдлага хууль зөрчиж, нийслэлийн төсөвт тусгаагүй 500 сая төгрөгийг Л.Сэргэлэнд төлсөн” хэмээсэн юм.
Тиймээс энэхүү асуудлын мөрөөр орлоо. Баримт харвал Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 3-нд Л.Сэргэлэнгийн хохирлыг нэг тийш болгохоор Өр барагдуулах тухай 589 дүгээр захирамж гаргажээ. Захирамжыг гаргаснаас 14 хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү захирамжийн дагуу 493 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дансанд шилжүүлснээ мэдэгдэж, энэхүү мөнгийг төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг үүргэдсэн байна. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр яагаад нийслэлийн төсвийн хөрөнгөөс 493 сая төгрөг гаргуулсан болох нь сонирхол татаж байна.
Нийслэлийн Засаг даргын 589 дүгээр захирамжид “Улаанбаатар таймс” менежментийн багийн менежментийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хэвлэх үйлдвэрийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч хөрөнгө оруулалтыг зогсоосон тул барилгад оруулсан баталгаажуулсан хөренгө оруулалт болох 493 сая төгрөгийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барагдуулахыг үүрэгджээ.
Тэрбээр шүүхийн шийдвэрээр хохирсон эсэх нь тогтоогдоогүй байгаа хүний хохирлыг урьдчилж барагдуулах зорилгоор Нийслэлийн төсөвт тодотгол оруулалгүй 493 сая төгрөг гаргуулахын төлөө ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр Захирамж гаргахдаа “Хангарьд” ХХК-ийн захирал Л.Сэргэлэнг “Улаанбаатар таймс” менежментийн багийн гишүүн гэдгийг менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуянтай хийсэн хоёр иргэний хоорондын гэрээгээр баталгаажуулсан аж. Мөн “хэвлэх үйлдвэрийн барилгыг цаашид ашиглах боломжгүй” гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг захирамж гаргахдаа үндэслэл болгожээ. Гэтэл тухайн үед Мэргэжлийн хяналтын улсын байцаагч “хэвлэх үйлдвэрийн барилгыг ашиглах боломжгүй бус өргөтгөх боломжгүй” гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Энэ бүхнийг харгалзан үзэлгүй ийнхүү яарч өр барагдуулсан нь араасаа дуулиан дагуулж орхилоо.
Ийнхүү хохирогч гэдгийг нь урьдчилж тогтоочихоод байгаа Л.Сэргэлэн анхнаасаа шүүх цагдаагийн байгууллагад хандах сонирхолгүй байжээ. Учир нь тэрбээр шүүх цагдаагийн байгууллагад хандвал давхар асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан байна. Энэ тухай нь Н.Энхбаяр “Л.Сэргэлэн 2009 оны сонгуулиар сонгуульд нэр дэвшигчийн штабыг удирдаж байсан Д.Дорлигжав дээр очиж, 500 сая төгрөгөө “алдсан” тухайгаа ярьж, цаадах нь хөөцөлдөж “Өдрийн сонин”-д ярилцлагыг нь хэвлүүлж, Л.Сэргэлэнтэй уулзаж ч үзээгүй Н.Энхбаярын эсрэг ашигласан байгаа юм. Л.Сэргэлэн хуурамчаар бичиг үйлдэж зээл авсан, зээлээ төлөөгүй тул шалгуулаад шүүх дээр ял авах болохоор би мөнгөө “Улаанбаатар таймс” хэвлэх үйлвэрт оруулсан гэсэн тайлбартайгаар хэргээ мөрдөн байцаах газарт буцаалгасан гэсэн. Тэгээд Д.Дорлигжав прокурор болсны дараа Л.Сэргэлэн энэ асуудлыг нэхэмжилж өргөдөл гаргасныг одөө над руу дайрах “далим” болгож “ашиглаж” байгаа ухаантай юм би- лээ. Прокурор, цагдаа хоёр Л.Сэр- гэлэнгийн банкнаас хуурамч баримт бүрдүүлж мөнгө авсантай холбоотой хэргийг “царцааж”, “Улаанбаатар таймс”-тай хо лбоотой асуудлыг хэрэг болгож, нэг хүний эсрэг чиглүүлэн “шуурхай” шалгаж эхэлсэн.” хэмээсэн юм. Тэгвэл үүнээс өмнө Л.Сэргэлэн “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч, “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийг хувьчилж авсан менежментийн багийн ахлагч Д.Чулуунбаатарт өргөдөл гаргаж байжээ. Тэрбээр өргөдөлдөө Ж.Саруулбуянтай байгуулсан гэ- рээний дагуу 40 хувийн ногдол хувиа авах хүсэлтэй байгаа бөгөөд орлуулах төлбөр авах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл одоо орлуулах төлбөр авч байгаа нь ямар учиртай вэ гээд олон асуултууд ургаж байна. Л.Сэргэлэн Н.Энхбаярын хэлж байснаар үнэхээр “барьцааны хүн” болсон уу. Аль эсвэл Г.Мөнхбаяр дарга энэ асуудалтай нэр нь холбогдоод байгаа албан тушаалтнуудаа аврахаар нийслэлийн төсвийг “шувтарч” байгаа юм болов уу.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 07, 2011 10:26:59 pm )
ene hovdiin novshiig barij horivol taarna.
1 Comment