antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 1, 2013 10 comments

Азгүй, дорой бүргэдүүд

нийтлэсэн Admin

527-1369994261middleАмерикийн индианчуудын нэгэн домогт бүргэдийн өндөг олсон хүү тэр өндгөө тахианы үүрэнд тавьсан тухай өгүүлдэг. Өндөг

хагарахад бүргэдийн ангаахай тахиануудтай хамт торниж эхэлжээ. Өөрийгөө тахиа гэж бодсон бүргэдийн дэгдээхэй тахианы л хийдэг зүйлийг хийх болжээ.
Азгүй тэр хэзээ ч бүргэд шиг болохыг чармайсангүй. Тийн бүх насаараа тахиа мэт амьдраад үхэхдээ ч тэр өөрийгөө тахиа хэмээн тооцсоор байжээ. Ийм нэгэн ёгт үлгэртэй адил төстэй зүйл манай улс төрд олон тохиож байгаа.
Том намаас тасарсан нам ч гэлээ жигүүрээ дэлгэж бүргэдийн дайтай дэвж чаддаггүй, тахианы үүрэнд өтөлж буй М.Энхсайханы МҮАН-ыг хэлж болно. Мөн ахыгаа өнгөрсний дараа улс төрд орсон С.Оюуны Иргэний зориг нам бий. Хаана, хэн лидер сууна түүний хормойноос зуурдаг “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат байна.
Тэрээр Н.Багабандиас эхлээд нэртэй, зүстэй улс төрийн томоохон кадруудыг дагадаг. Бас хүн болгонтой шөргөөцөлддөгч том дарга болгоныг дагаж далдганадаг БНН-ын дарга Б.Жаргалсайхан бий. Тэр М.Энхболд, С.Баяр, Сү.Батболдыг Засгийн газар толгойлж байхад дэмждэг байв.
МАХН, МАН хоёр салсны дараа харин Н.Энхбаярыг хэсэг дагасан. Одоо Ц.Элбэгдоржтой ганзага нийлэхээр болжээ. Хэн дарга болно, түүнтэй наалддаг увайгүй улстөрчид гэвэл тэд. Уг нь бүргэдийн хувь заяа тэдэнд тохиосон ч тахиа л гэж өөрсдийгөө бодож, сэтгэж тахианы үүрэнд өтөлж яваа азгүй, дорой бүргэдүүд юм.
М.Ган 
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Лол (June 01, 2013 11:49:07 am )

    Aймаар хэллээ дээ харин ч нэг

  • Anonymous (June 01, 2013 2:34:37 pm )

    Унэн л бна

  • Монголчууд (June 01, 2013 5:45:56 pm )

    ёстой яааг новшийн үнэн гэж энэ дээ.Ялсан тал нь манайх гээд л гүйж явдаг арчаагүй хөгийн түрийний бөөснүүд .

    • zochin (June 01, 2013 6:12:44 pm )

      Huurhii muusain olon nuurtnuudiig yag helsen bna daa

  • uvgun zaragch (June 01, 2013 6:38:58 pm )

    dandaa luivarchidguud yasan surtei haragddag yum bee ?? aimaarch yum shig surdmeer ch yumshig AAAAAAAAAYa yaya

  • ok (June 01, 2013 11:15:29 pm )

    unen helsen bna.

  • xvzxv (June 02, 2013 12:01:22 am )

    Yaag unen ter erdenebat jagaa enhsaihan 3 unen ichehguimaa

  • huyaga (June 02, 2013 12:44:55 am )

    sxn xellee.ene ulgeriig naaduul chin 1 unshchixaasai.iim ulsuud tor bariltsax yosgui.Chingis xaan bol shuud tsaatsaar avsan

  • Зочин (June 02, 2013 1:02:22 am )

    Үхэхдээ үхэр буугаа тавинаа гэж Монголчуудын эмх замбараагүй байдлыг ашиглан ашиг хонжоо олдог улс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж сандралдан лайк лайк гэж тэнхээ мэдэн орилж сандралдан Ард түмнийг эвлэлдэн нэгдэж учир зүйгээ олон хүчирхэг болчихвол үнэн нүүр царай нь илчлэгдэнэ гэхээс үхтэлээ айж байх шив дээ? Та нар яаж ч хор найруулад Хөх мөнх тэнгэрийн хөвүүнийг дийлэхгүй ард нь эх ороноо гэсэн сэтгэлтэй мянга мянган Монгол түмэн байгаа

  • Монгол (June 02, 2013 7:54:51 pm )

    Одоо гоминданы тагнуулын хөвгүүнээс салах цаг ирлээ.Тэрбээр өөрийгөө гоминданы тагнуулын хүү гэдгээ мэдүүлэхийн тулд Хятадын тагнуулын долоон байршил байгааг хэлж,өөрийгөө танай хүн шүү гэдгээ мэдүүлэв.Тэгээд Цулайтлаа их баяжжээ.Аргагүй тагнуулын байршилыг нь монголчууд мэдэж байгаа гэдгийг хэлж өгөөд өөрөө зүтгэхээр очсон хүн их мөнгөтэй бололгүй яах вэ.Тагнуулчаас салъя.Тагнуулчийн хэрэг хэзээд илэрнэ.Тэр удахгүй.

antalya rent a car