08.00 цагт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Маргааш 08:00 цагт Нялхасын клиник сувилал”-ын ажилтан албан хаагчдадтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцна. Үүний дараагаар “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-ийн хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа болон шинээр төрсөн хүүхэд, эцэг эх эмч сувилагч нартай уулзна.
10.00-10.40 цагт Сүхбаатарын талбайд 900 хүүхдийн Flashmob болно.
11.00 цагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний нээлт Сүхбаатарын талбайд болж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж үг хэлнэ.
11.10 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр Монголын Үндэсний музейд гаргасан 1200 хүүхдийн үзэсгэлэнтэй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танилцана.
11.15-12.30 цагт “Байгалаар гоёдог миний гэр бүл” хүүхдийн зохиомжит хөтөлбөр Сүхбаатарын талбайд болно.
12.00 цагт “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриатайгаар Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд журамт үүргийг нь таниулан сурталчлах, байгаль орчныг хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоо, үүрэг, хариуцлагыг ухамсарлуулахад нөлөөлөх, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдана.
12.30-17.00 цагт Сүхбаатарын талбайд Урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаан болно.
13.30-15.00 цагт Нийслэлийн хүүхдийн төлөөлөл, ТҮК-ийн хүүхдүүдийн төлөөлөлтэй хийх уулзалт, концерт, зуслангийн эрхийн бичиг гардуулах үйл ажиллагаа Хүүхдийн ордонд болно.
13.30 цагаас Монгол Хүүхдийн ордонд нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны төлөөлөл болсон 500 хүүхэдтэй уулзаж, баярын бэлэг гардуулна.
14.30 цагт Алдарт эхийн I, II одон гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Клиникийн 1-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай 2-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл 3-р амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, баярын бэлэг гардуулна.
Холбоотой мэдээ
Comments are closed.