Хүүхдийн баярын өдрөөр Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа 11.00-17.00 цагийн хооронд болно. Энэхүү арга хэмжээний үеэр автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн хоёр талын урсгалыг 7-17 цагийн хооронд хаахаар болжээ. Ийм учираас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 7 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс анхаарууллаа.
Мөн түүнчлэн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар буюу Төв шуудангийн арын замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Энэ өдөр Хангарьд ордны зогсоолд машинаа үнэгүй төлбөргүй байрлуулах боломжтой гэнэ. Хүүхдийн баярын өдрөөр төв талбайд худалдаа үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст түр зөвшөөрөл олгох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.