antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 2 comments

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: “10 жилд 10-р ангид байхдаа л анх vнсэлцэж vзсэн”

нийтлэсэн Admin

batka_0530Эрхэм уншигч танд аварга Б.Бат-Эрдэнийн 1996 онд буюу 17 жилийн ємнє сэтгvvлч Р.Даваажавт єгч байсан цензургvй, сонирхолтой ярилцлагыг архиваас сийрvvлэн хvргэж байна. Тус ярилцлага нь “Энэхvv ярилцлагыг сонинд хэвлэхийг зєвшєєрєв” гэсэн аваргын гарын vсэгтэйгээр манай архивт хадгалагдан vлдсэнийг засваргvйгээр нийтэллээ.

Миний уулзаж, асууж сураглаж яв­сан бvхэн аваргын талаар єєр єєрсдийн євєрмєц бодолтой байлаа. Жишээлбэл, УИХ-ын гишvvн Ж.Бямбадорж гуай “Энгvй их хvчтэний хажуугаар энгvй их ухаантан” гэсэн бол тvvхч З.Лонжид гуай “Тун сонин хvн байгаа юм даа” гэж дvгнэх жишээтэй.
Энэхvv ярилцлагыг “тєрєхєд” гvн тус­лалцаа vзvvлж, сонирхолтой мэдээл­лээр “хангасан” УИХ-ын гишvvн Ж.Бямба­дорж, УИХ-ын гишvvн Д.Лvндээ¬жанцан, тvvхийн ухааны дэд доктор З.Лонжид, тvvхийн ухааны дэд доктор О.Батсайхан нартаа гvн талархалаа илэрхийлье!
…Аваргаас ярилцлага авахаар урьд¬чилан тохирс¬ны дагуу гар утас буюу мобиком руу нь залгаж цаг болзов. На­майг спортын тєв ордны ємнє зогсож бай гэс­ний дагуу тvvнийг хvлээж байлаа.
Тэрбээр 96-96 УБМ дугаартай, цагаан єнгийн “NISSAN” жийп хєлєглєн ирж машиндаа суухыг урилаа. Аварга маань эхлээд шууд л ярилц¬лагад 20 минутаас илvv хугацаа зарцуулж чадахгvйгээ мэдэгдэв. Энэ vгийг сонсоод vнэндээ би их айсан, бас урам хугарсан.
Гэвч панаалдаад vзэхээр шийд¬сэн маань аз болж амжилттай болсныг дараах ярилцлага нот­лоод єгнє хэмээн найдаж бай­на. Дашрамд хэлэхэд энэхvv ярилц¬лагыг хоёр тасалж хийсэн юм. Єєрєєр хэлбэл эхний єдєр нэг цаг гучин минут, дараа єдєр нь бvтэн дєрвєн цаг ярилцсан. Эхлээд бид машин дотор хєєрєлдсєн бол дараа­гийн єдєр нь аваргын найз дуучин Эрдэнэбатынд vргэлжлэв. Найз хоёр нэг байрны хєрш орцонд, нэг нь (Эрдэнэбатынх) 2 давхарт 2 єрєєнд нєгєє нь 5 давхарт 3 єрєєнд амь­дардаг юм байна.
Дуучин нэгэн сонинд єгсєн ярилц¬лагадаа, авар¬гыг гэртээ орохоос ємнє єєрийндєє ордог ту¬хай хуу­чилж байсан нь шууд л на¬майг дагуулсаар Эрдэнэ¬батынд орсноор бат­лагдав. Эрдэнэбатын гэргий аварга бид гурвыг эхлээд амттайхан кашаар, дараа нь буу­заар, дараа нь чанасан бvхэл мବхаар дайлав. Мэдээж “Чин¬¬гис”-ээр даруулсан байж таарна. Эрдэнэбатынх маш энгийн ду¬лаахан айл байсан. Бидний ярилц¬лагыг сонирхож байсан Эрдэнэбат дуу­чин маань ч гэсэн авар¬гыг ийм том ярицлага єгч байгаад vнэ¬хээр гай­хаж байгаагаа хэд хэд илэр­хий­лээд авсан. Би ч дот­роо баяртай байсан бєгєєд vнэ¬хээрийн тэнгэрийн хишиг хэмээн сvсэглэж байлаа. Ун­шигч тантай ху¬в­аалцмаар нэг сайхан зvйл на¬дад бай­на. Монголчууд бидний ба¬хархал болсон хvнтэй уулз¬саны хувьд дараах хэ¬лэх зvйлээ сонин дээр бичиж баярхахыг би туйлаас хv¬сэж байгааг минь зєвтгєн хvлээж аваарай гэж хvсмээр байна. Vvнд, нэгдvгээрт, аварга надад “Чингис” архи задлан мєнгєн аяганд хийж барьсанд, удаах нь намайг сайхан биетэй (уучлаарай, уншигч аа! Би жирийн л нэг мяраалаг хvн. Гэхдээ харамсалтай нь 120 кг жинтэй л дээ) бєгєєд бєх болчихвол нэг их харамсахааргvй юм хэ¬мээн ганц бус удаа vнэн сэт­гэлээсээ хэлсэнд нь бас миний хvссэн аль нэг аятайхан газар сууж пиво уухыг аварга урьж байсан зэргийг л хэлэх гэсэн билээ.
Дуучны гэргий хvvхдvvд нь монгол ёсоор буюу их соёлтой, бидний ярианд оролцоод байхгvй, даруухан хvмvvс санагдсан. Дараа нь би аваргынд оров. Саяхан засвар хийсэн учраас будаг ханхалж бай­на. Гэрийнх нь паар Та бидний гэрийнхтэй адил муу халдаг бо-лолтой, цахилгаан паар нэмээд залгачихсан байв. Миний тэднийд зочилсны зорилго бол альбомоос нь зураг сонгоход байсан. Аварга аймаар олон, лав мянга хол гарахаар зурагтай байсныг 2 цаг шахам сууж vзсэн. Тэр vед аваргын эгч, тэдний хvvхдvvд, аваргын охин, хамаатных нь бас нэгэн охин байв. Хамгийн сонирхолтой нь тэдгээр хvмvvс бvгд л мяраалаг спортын бие бялдартай хvмvvс байсан. Тэднийх цонхоо саяхан будаад скочоор наасан байсан нь нэлээн болхидуу харагдсан ба аваргын эхнэр тvр эзгvй байсантай холбоотой байх гэж санагдсан. (гэргий нь цєєн хоногоор хєдєє явсан байв.) Тэдний охид бага настай юм байна лээ. Лав нэг охин нь 1-р сургуульд сурдаг ба аварга єєрєє хvргэж єгч авдгийг нь мэдэж авсан. Би аваргын усанд ордог ванныг vзнэ гэж бодож байсан ч зургандаа тvvртээд мартаад гараад явчихсандаа дараа нь нилээн гон­сойсон. Гэхдээ сvvлд заавал vзнэ гэж бодож байгаа. Заавал хэ¬лэх ёстой нэг зvйл бол тvvний охидууд маш сэргэлэн тєдийгvй, гай­хамшигтай эелдэг хvvхдvvд байсан. Нэг охин нь гоё амттай чихэртэй байхуугаар дайлсныг бас дурьдах хэрэгтэй. Хамгийн сvvлд нь хэлэхэд Бат-Эрдэнэ, Эрдэнэбат хоёр тун амь нэгтэй улсууд ажиглагдсан. Ямар сайндаа л бvvр шєнє болчихсон байхад дуучныг 1-р хороолол руу ажил гараад явахад нь хамт явалцаж байхав дээ. Бас ярианаас нь цагаан сарын бэлтгэлээ хамтарч хийж байна уу даа гэж таамагласан. Энэ хоёр айлд ороход, миний хувьд нэг ихээхэн хэцvv зvйл байсан нь гэрт тамхи татахыг зєвшєєрдєггvй яв­дал бай­лаа. Гэхдээ яах вэ, коридорт нь гарч байгаад 4 удаа татаж амжсан, харин коридорууд нь маш цэвэрхэн байсныг сайн санаж байна.
Ингээд шєнє дєлєєр байрных нь vvдэнд гарахад гадаа нь аваргын цагаан, бас дуучны мєнгєлєг жийп хоёр зогсож байсан.
Ярилцлага гэдэг миний болон уншигчийн зvгээс Таны тархи руу хийж буй бяцхан “дайнч єдєєн хатгалга”. Тэгэхээр Таны тухай олон л юм мэдэхийг хичээх нь зvй гэдгийг Та лавтай хvлээн зєв­шєєрєх байх. Ингээд Таны тархи­ны санах ойд хадгалагдсан зvйлээс буюу бага насны мартаг¬далгvй vлдсэн содон дурсамжаас тань сонирхмоор байна?
-Миний хувьд, 60-аад оны Монголын хvvхдvvд ямар байсан тvvнээс ялгагдах юм байхгvй шvv дээ. Хэнтий аймгийн тєвд тєрж єссєн. Гэхдээ яг аймгийн тєвийн албан хаагч айлын хvvхэд биш. Ээж малчин, аав бол жолооч, аймгийн тєвєєс 5-6 км-ын зайд амины хэдэн мал харж байсан. Гэхдээ нэгдлийн малчин айлаас арай єєр орчин. Би чинь аавынхаа дєчин найман дээр, ээжийнхээ дєчин гурван дээр гарсан хvн шvv дээ. Тэгэхээр хєгшчvvл дээр єссєн хvн байхгvй юу даа. Бага насны олон юм алийг хэлж бархав. Нэгдлийнхэн хониныхоо ноосыг аймгийн тєвдєє ойролцоо нэгдсэн журмаар хяргадаг бааз бай­сан юм. Ээж маань амьд¬рахын эрхээр, амьдрал­даа тав гур­ван тєгрєг нэмэр­лэхийн vvд­нээс тэнд хонь хяргадаг бай­сан. Би тэр vед 7-8 настай байсан санагддаг юм. Ээждээ хонь барьж єгнє. Хамгийн том бvдvvн эр хонь баривал ноос их сайн гардаг, тэгээд яахав, нэг бvдvvн эр хонь барих гэж зvvгдэж байгаад хашааны тємєр шон мєргєєд толгой маань их хавдсийм. Ээж маань айгаад л аавдаа, буурайдаа (ээжийн ээж) битгий хэлээрэй гээд л… энэ л их тод vлдэж дээ.
-Та ах дvv хэдvvлээ билээ?
-Дээрээ нэг ахтай, гурван эгчтэй. Би єєрєє айлын отгон.
-Хvмvvс яагаад ер нь “анхны” хайр гэж ярьдаг юм бол? Анхны хайр тантай яаж учирсан бэ?
-Vгvй одоо мэдэхгvй юм даа, тийм одоо хайр сэтгэл энээ тэрээ гэж байхыг… Анхны хайр гэдэг талаар нэг их сайн ойлголт алга байна шvv. Ер нь хэлж хариулах юм алга байна шvv дээ, яахав.
-Яахав дээ тэгвэл, харин Таны сэтгэлд сvvмэлзээд ч гэсэн байж байдаг, сурагч ахуйдаа юм уу, идэр насандаа сэтгэл алдардаг ч гэх юм уу, за шулуухан хэлбэл эргvvлдэг охид байсан л байж таарна даа.
-Сургуульд байхад царай зvс, ааш зан сайтай охидууд зєндєє л байсан байх. Би чинь єєрєє бvрэг ичимхий, vеийнхнээсээ арай нэг тийм, ядуувтар талдаа байсан хvн шvv дээ. Тэрvvнд нэг их ичээд байх юм байхгvй ч гэсэн, vеийнхэн орос хром ємсєєд л, сайхан морь унаад явж байхад би, дотоодынхоо бахиал, даалимбан дээлээ ємсєєд л, жилийн дєрвєн эргэлтэнд явган явж байх жишээтэй. Гэхдээ vvнийг муухай гэдэг талаасаа биш, ерєнхийдєє vеийнхнээсээ тийм байсан учраас… охидууд гэхээр зэрэг чи ойлгож байгаа биз дээ! Охидуудтай чинь арай жаахан бололцоотой айлын царайлаг хvvхэд… Би охидтой тийм харилцаатай байж vзээгvй. Гэхдээ миний багын энэ амьдрал орчин маань миний цаашдын амьдралд тус болсон.
Таныг шалаад байгааг минь єршєєгєєрэй дээ, сур­гуульд байх vедээ охидод захидал єгдєг, бас авдаг байв уу?
-Яг тэгж хэлж мэдэхгvй байна. Би амьдралдаа захиа туйлын бага бичсэн хvн шvv дээ. Хvнээс захиа авч явж vзсэнгvй, хvнд захиа єгч vзсэнгvй.
-Хайрын захиа яг єгч бай­гаагvй гэж ойлгож бо¬лох уу?
-Єгєєгvй.
-Таны хобби?
-Одоо бєх л гэж хэлэх юм уу даа.
-Таны амьдралдаа хий­сэн хам­гийн том хєрєнгє оруулалт юу байсан бэ?
-Тэгэхээр чинь би юу гэж ойлгох юм бэ, хєрєнгє оруулалт гэхээр, хааш нь хийсэн…
Бат-Эрдэнийнх гэдэг айлд, за гэр бvлийнхээ гишvvдэд ч юм уу..
-Vгvй одоо, би тэрнийг ч сайн хэлж мэдэхгvй л байна шvv.
Жишээлбэл, танай нэг охин хилийн чанадад сур­даг гэж сонссон юм байна. Vvнийг тань гэр бvлийнхээ оюуны салбарт хийж буй хєрєнгє оруулалт гэж ойлгож болох уу?
-Vгvй одоо тэр чинь ямар юмных нь хєрєнгє оруулалт байхав. Сайн танил айлд аваачаад л… Нэг талаараа хvvхдийн ирээдvй, нєгєє талаасаа нэг ч гэсэн иргэн хэлтэй устай, юм vзэж харсан, мэдлэгтэй, хvмvvжилтэй байвал улсдаа хийж байгаа иргэний vvрэг гэж ойлгоод байгаа шvv.
-Аав, ээжийн тань захиж хэлдэг, санаанд тань vлдсэн ямар vгс байдаг вэ?
-Манай ээж, “Санаа сайн бол заяа сайн, эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх мэт сургааль хэлж байсан нь санаанд vлдэж дээ.
-Та єєрийнхєє нийгэмд vзvvлж чадах нєлєєг то¬дорхойлно уу?
-Би єєрєє нийгэмд ямар юмных нь нєлєє vзvvлж чадахав, зvгээр нэг энгийн тамрчин хvн чинь.
-Бат-Эрдэнэ аварга гэхээр монгол хvн бvрийн сэтгэл сэргэдэг бишсэн билvv?
-2000 жилийн тэртээгээс vvсч бий болоод єдийг хvр­тэл хєгжиж ирсэн vндэс­ний спортын аварга гэдэг цолыг авсандаа л олон тvмэнд танил, олон тvмэндээ хvндлэгдэж байгаа байх л даа. Тvvнээс биш Бат-Эрдэнэ байсан ч, Даваажав байсан ч ялгаа байхгvй шvv дээ.
Хуучны аваргууд яг л ийм байсан болов уу гэх олон шинж тєрхийг хад­гал­сан хvн гэж Таны тухай хvмvvс ярилцдагтай санал нийлэх vv?
-Ер нь бол яг тэгж ний­лэхгvй л дээ. Анх арван хэд­тэйгээсээ эхлээд л монгол бєхийн дунд орсон, хєлд орсон цагаасаа л бєхєд ойр явс¬ных, тэр талаасаа хvмvvж­лийн нєлєє их байсан байх л даа.
-Таныг энгvй их бєхийн хажуугаар энгvй их даруу хvн гэж ярих юм. Хvн яахаараа ийм их даруу болчихдог байна аа?
-Надад томорхоод байх юм алга даа. Тийм их том бєх гэж намайг хэлж болохгvй шvv. Олны дунд домог болж vлдсэн хvчитнvvдийн дэргэд бол мань мэт чинь юу байхав. Цаг vедээ л.., бас ч яахав, єєрийн хувь зохиол гэдэг юм уу, тийм юмаараа амьдарч яваа хvн. Та сэтгvvлч хийгээд амьдарч байна, тэнд хvн улс тєрийн ажил хийж байна, тэнд хvн арилжаа худалдаа хийж байна, vvнээс ялгаагvй л дээ.
-Монголчууд залхуу гэ¬дэг vнэн vv?

-(Нэлээн бодов) Санал нийлэхгvй юм байна шvv. Манай монголчууд чинь эртнээсээ нааш хєдєлмєрч ард тvмэн шvv. Ийм эрс тэс орчинд мал аж ахуйгаа хєтлєєд єдий хvрнэ гэдэг чинь… Залхуу гэж хэлэхэд хэцvv л байна, нэг талаасаа. Га­даадад гэрээгээр ажиллаж буй монголчуудыг ажилсаг, хоёр хv¬ний ажлыг ганцаархнаа хийдэг, бас тэгээд хэцvv юмыг ч гэсэн хур­дан сурдаг гэдэг биздээ. Харин хvмvvсийн єєсдийн санаачлага жаахан дутагддаг байж мэдэх юм.
Та мєнгийг яаж олдог вэ?
-Ажиллаж л олж байна гэх юм уу даа. Бєх барилдана гэдэг чинь ажиллаж байгаа хэрэг мєн vv.
-Тийм л дээ.
-Тэгвэл хєдєлмєрєєр.
-Таныг чамлахааргvй мєнгєтэй гэж ойлгож болох уу?
-Ямар талаасаа гэдгээсээ л… Тэгээд ч энэ чинь харь¬цангуй зvйл биз дээ. Хvсэл, хэрэгцээнд хязгаар байхгvй шvv дээ. Тэгэхээр хэрэг­цээгээ хязгаарлаж чадаад болж байна гэх юм бол, би одоо болж л байна. Тэхдээ би єдєрт тансаг ресторанд хоол идээд, ингээд тэгээд яваад байдаггvй, хоёр идэх­гvй хоосон хонохгvй гэдэг шиг єдєрт гэртээ хоо­лоо идчихээд л, бэлтгэл сургуулилтаа хийчихээд л явж байгаа хvн шvv дээ.
-Хоол гэснээс Та єдєрт аймаар их хоол иддэг байх даа?
-Єдрийн хоолонд нэг литрээс их идэхгvй биз.
-Тэгвэл хамгийн их єлссєн vедээ?
-Жирийн хvмvvсээс арай их иднэ байх. Их ачаалалтай бэлтгэл хийж байгаа юм чинь.
Яг одоо Таны хармаанд, ямар зиндааны ресторанд, хэдэн хvнийг даачихаар мєнгє байна вэ?
-Яг одоо энд гэхэд 12000 тєгрєг байхад чинь хаана хоол идэхэв. Нэг найзтайгаа Улаанбаатар (маатарт) ороход бас л жаахан хот­го¬нох л юм байна даа. Тийм биз.
-Аль ч vндэстэнд хад­муудын тухай аймаар аймаар онигоо зєндєє бай­даг. Ингэхэд та хадам­тайгаа хир нийцтэй байдаг вэ?
-Хадмуудыг одоо… Тэд чинь ялгаа байхгvй аав ээж минь. Алтыг нь аваад авдрыг нь гэгчээр орхиж болохгvй биз дээ. Тэдэндээ тус дэмтэй амьдрах тийм юм байлгvй яахав. Манай авгайн гаргасан, єргєсєн гээд нэлээд олон хадмуудтай хvн шvv дээ. Харин ч намайг хадамсаг хvн гэдэг.
-Дуртай єнгє?
-Сайхан ногоон єнгєнд, сэтгэлд их ойрхон байдаг юм.
-Дуртай хоол?
-Гурилтай хоолондоо л.
-Ундаа?
-Цай нэлээн ууна шvv. Манай хадам Барамсай заан гэж хvн байсийм. Бид хоёр чинь хєдєє явж байгаад 10-тын бидоноор цай чанаад тун бага vлдээдэг хоёр бай­сан даа. Сvvлийн vед цай уух багасчээ.
-Таныг их шvтлэгтэй гэх юм. Лам багшдаа байнга очих уу?
-Очилгvй яахав. Хєгш¬чvvлийн дэргэд байсан бо¬лоод тэр vv, хуучны уламж­¬лал ёс заншилд арай элгэмсvv шvv. Бурхны сур­гаалийн мєн чанарыг ухаж ойлговол хvний сэтгэл ариусч, сайн муу явахад нь зална даа. Бурхны бай­гуул¬лагууд сургааль номоо бидний уншиж чадахаар крилл vсгээр буулгавал мєн чанарыг нь уншиж ойлгоход тустай юм даа. Ноднин жил Н.Энхбаяр сайд бурхны сургаалийг монгол дээр орчуулж ном гаргаад, Бакула Ренбvчи багш оролцсон ёслол болсныг санаж байгаа биз дээ. Би бас тvvнд цуг оролцсон.
-Vзмэрч, мэрэгч тєлєгчдийн талаар?
-Vзмэрч бол их онцгой, бай­галийн их онцгой мэд­рэмжтэй улсууд байдаг байх л даа. Яг vнэ¬хээр тийм хvнтэй таарч яваагvй учраас хэлж мэдэхгvй байна.
-Дашцэрэн гуайд очиж байв уу?
-Vгvй
-Гадаадын алдартнуу­дын амь нас, бие сэтгэлийг нь тvйвээх яв­дал элбэг л дуулдах юм. Таны амь насанд халдах тохиолдол гарч байсан уу?
-Байхгvй
-Та хамгийн сvvлд хэзээ уйлсан бэ?
-Энэ єнгєрсєн 12 сард болов уу даа. Миний их дотно хvн, хамаатан биш шvv, дотно нєхєрлєж явсан хvн бурхан болоод тэгээд, vнэхээр.., тэгээд л уйлсан. Залуу явахад чинь юм санаанд ордоггvй байж. Одоо бол нулимс их ойрхон болчих юм байна шvv дээ.
-Аваргыг багад нь хэн гэж хочилдог байсан бол?
-Дунд сургуульд байхад нэг vе “Доглон тэмээ гэдэг байсан” Дараа нь Батка, бvvр хvvхэд байхад жаахан Эрдэнэ ээ гэдэг байсан.
Дэвжээн дээрх болон амьдрал дээрх Бат-Эрдэнэ хоёрын хооронд хэр их ял­гаа байдаг бол?
-Ялгагдах юм байдаг байх л даа. Яг тийм гээд хэлэх юм алга даа.
-Хар гэдэг vг байдаг. Та хардаж, эсвэл хардуулж байв уу. Хартай бол хайртайн шинж ч гэх шиг?
-Ер нь, харин.., уг нь болбол хартай бол хайртайн шинж гэдэг ч бас ортой vг байх л даа. Тэгээд юм хэмжээндээ байх юм бол буруутгах юу байхав. Миний хувьд бол ер нь тийм юм тохиолдож байсангvй. Надад єєрт ч, гэр бvлийн хvнд ч тохиолдож байсангvй.
-Ядаж ганц удаа ч гэсэн хардаж байгаагvй гэж vv дээ?
-Vгvй
Хэдэн настайдаа та анх vнсэл­цэж vзсэн бэ. Гэсэн нэг асуулт байна. Уучлаарай аваргаа, цаг vе маань єєр болж хvмvvсийн сонирхол хvртэл єєрчлєгдєх юм байна шvv дээ. Тэгээд асууж байна даа?
-10 жилд байхдаа, 10 дугаар анги мангид л байхдаа…
Тэр охин чинь одоо байдаг уу?
-Оо байлгvй яахав.
-Уулзаж байв уу?
-Vгvй ээ vгvй…, vгvй уулзах нь уулзалгvй яахав. Тэр нь нэг их тийм онцгой сэтгэгдэл тєрєхєєр уулзалт… Сэтгэлд vлдсэн юм байхгvй.
-Аварга моод дагадаг уу, стиль дагадаг уу?
-Моод гэдэг нь юу юм бэ?
Та надаар дамшиглаад л байна аа даа. За яахав, хэв загвар л гэж би олгоод байгаа ш дээ.
-Тийм юмыг нэг их сайн ойлгож мэдэхгvй байна. Гэхдээ нэг их моод дагаад сvйд олох юм байхгvй шvv.
-Таныг монгол дээл ємсєх дуртай гэдэг vнэн болов уу?
-Хvйтэн сэрvvний ули­ралд монгол дээл биенд их тvшигтэй. Манай цаг уурт зохицсон хувцас. Нєгєє талаасаа vе залган, єр­тєєлєн яваа монгол бєхийн жаяг ёсоо таслахгvй, мартахгvй, мар­туу­лахгvй яваасай гэ¬сэндээ монгол бєхийн хувц¬сыг ємсєхийг хичээдэг.
Ер нь тэгээд монгол бєх гэдэг чинь урлаг байгаа юм. Тийм учраас хувцас хэрэглэл нь хvртэл тэр зиндаанд байвал зvгээр гэж боддог. Тvvнээс биш чамирхаж, моодорхож дээл ємсєж байгаа хэрэг биш.
-Алдартай цуутай хvvх­нvvдээс таны хувьд аваад vлдчих нэр байна уу? Дуучин Сарантуяад энэ асуултыг тавьж байхад Таныг нэрийг авч vлдэж байж билээ, мань хvн?
-Яг тэгж онцолж хэл­мээргvй байна л даа. Амьд­¬ралын янз бvрийн хv¬рээнд олонд нэр нь тvгсэн эмэгтэйчvvд байна. Тэднээр бахархаж явдаг. Нэр алдар­тай байна гэдэг чинь сайн vйлс хийж байгаа л гэж олгож болно биз.
-Попын хатан хаан Сараагийн тухай ганц хоёр vг хэлбэл зєв­шєєрєх vv?
-Сарантуяатай 1992 онд Сингапурт анх танилцсан юм. Хvний хувьд их аятай­хан шулуун шу-дарга, тусархуу, цайлган хvн билээ.
-Та єнгєрсєн амьдралдаа чухам юунд нь их сэтгэл дvvрэн, юунд нь гонсгор байдаг вэ?
-Юу гэж хэлмээр юм бэ дээ, хvний амьдрал юм болохоор баяр­лах, гутрах, гуниглах зvйл бишгvй л тохиолдсон доо. Энийг тэрийг гэж онцлох юм алга. Ер нь бол зовлон жаргал ээлжилж л єдийг хvрсэн.

Vргэлжлэл дараагийн дугаарт…

Эх сурвалж: Morningnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car