Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өчигдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн ажлыг хэлэлцсэн байна.
Баяр наадмыг зохион байгуулах комиссын салбар хорооны гишүүд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдгэлэн өнгөрүүлэх урьдчилсан төлөвлөгөөгөө баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцуулжээ.
Тодруулбал, энэ жилийн наадмын нээлт, хаалт, болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг илүү өвөрмөц, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна наадмын нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.