Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12.00 цагт эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж даргалж байна.
Хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг; “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Ц.Нямдорж асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуралдаан хаалттай горимд шилжлээ.
Байнгын хорооноос гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг гарч, хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэжээ. Хуралдаанд Хууль зүйн яам, цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцож байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.