Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшүүлсэн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Сонгуулийн ерөнхий хороо 2013 оны 05 сарын 17- ны өдөр нэр дэвшигчээр бүртгэсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42.1- д заасны дагуу нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн сонгуулийн зардлын дансыг нээж байна.
Нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулж хандив өгөхийг уриалж байна.
Хүлээн авагч: Монгол Ардын нам
Хандивын данс: Хадгаламж банк 10010006737
Утга: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд өгч байгаа хандив.
Анхаарах зүйлс:
1. Сонгуулийн хуулийн дагуу хандивын хэмжээ иргэд арав хүртэл сая төгрөг, ААН, компаниуд тавин сая төгрөгөөс ихгүй байна.
2. Хандивлагч хувь иргэн болон, ААН, компани нь өөрийн гэрийн болон ажлын газрын хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байна. Учир нь буцах хаягуудаар талархал илэрхийлэх болно
Жич: Дор дурдсан иргэд, байгууллага хандив өгөхгүй байхыг хүсье. Өгсөн тохиолдолд буцаах болно.
• Гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/
• Олон улсын байгууллага
• Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага
• Гадаад улсын иргэн
• Харьяалалгүй хүн
• Сонгууль товлон зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн
• Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд
• Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд
• Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгуулллага
• Байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд
МОНГОЛ АРДЫН НАМ
Холбоотой мэдээ
-
Hi Guess the Food (September 08, 2013 10:57:10 am )
456277 16315You produced some 1st rate factors there. I seemed on the internet for the difficulty and located a lot of people will go along with together along with your internet site. 950364
-
Gourmet Gift Baskets, Wine Gift Baskets, Gift Baskets For Men, Gift Baskets Delivery, Birthday Gift Baskets, Corporate Gift Baskets, Ideas For Gift Baskets (September 13, 2013 2:06:58 pm )
629165 808425Aw, this became an extremely good post. In notion I would like to set up writing like that furthermore – taking time and actual effort to produce a terrific article
3 Comments