“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Тээврийн газар, Монголын сурагчдын холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Инээмсэглэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Нийтийн тээврийн мөнгө хураагч, жолооч нар бяцхан хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлж, 6-р сарын 1-ний өдөр 16 нас хүртэлх хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулна. Мөн хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах “Инээмсэглэдэг автобус” арга хэмжээг 6-р сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүд өөрсдөө үнэлгээ өгч, “Инээмсэглэдэг автобус”-ын шалгаруулах юм. Хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд “Үнэлгээ” өгнө. Мөн хүүхдүүд автобусны “Инээмсэглэдэг автобус”-ны жолооч, кондукторуудад өөрсдийн гараар хийсэн дурсгалын зүйлийг бэлэглэх боломжтой юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.