“Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага ба эхний алхмууд” сэдэвт хэвлэлийн бага хурал 11 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д болно. Уг хэвлэлийн бага хурлаар Монголын андерграунд кино уралдааны талаар танилцуулах юм байна. Монголын андерграунд кино уралдааныг зохион байгуулагч “Алтан хальс” холбооныхон ирэх сарын 15 хүртэл бүтээлүүдийг онлаинаар хүлээж авах гэнэ. Шилдэг гурван бүтээлд мөнгөн шагнал өгөх бол шилдэг таван бүтээлийг Улаанбаатар Олон улсын кино наадмын үеэр толилуулах юм байна. Шагнал гардуулах ёслол “Улаан гэр” галерейд зургадугаар сарын 22-нд болох аж.
“Алтан хальс” холбооны залуус кино урлагийн нэгэн томоохон хэсэг болох авангард кино огт хийгдэхгүй шахуу байна гэж үзээд уралдаан зарлахаар болжээ. Телевизийн олон ангит кинонууд үзэгчдийн гоо зүйн таашаалд сөргөөр нөлөөлж, шинэлэг, сэтгэлгээний өргөн цар хүрээ шаардсан, гоо зүйн ахисан түвшний мэдрэмжийг өөртөө тээсэн сайн кино бүтээлүүдийг үзэгчид хүлээж авах боломжгүй болгодог гэнэ. Өөрөөр хэлбэл арилжааны болон телевизийн олон арван муу кино бүтээлүүдээр гоо зүйн хэрэгцээгээ зогоосноор үзэгчдийн урлагийн мэдрэмж хөгжихгүй байнга боогдож байдаг гэж “Алтан хальс” холбооныхон үзэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.