Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдана.
Хуралдаанаар худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, өмнөх хуралдаануудаас өгсөн үүргийн биелэлтийн асуудлаар Төмөр замын 416 дугаар гармын тухай танилцуулга, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, буулгах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай, хуралдаанаар Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг дэмжих тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын далан байгуулах зориулалтаар дайрга ашиглах тухай асуудлуудыг хэлэлцэх талаар тогтох юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 11 цагт НЗДТГ-ын А танхимд болох юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.