Кени улсын иргэн 28 настай Патрик Макау Мусиоки марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин бөгөөд Монголд энэ сарын 31-нд ирэхээр болжээ.
Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй зургадугаар сарын 1-нээс 5-нд болох Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан марафон гүйлтэнд оролцуулахаар Макауг урьсан байна. Патрик Макау Мусиоки нь 2011 онд Берлинд болсон марафон гүйлтийн тэмцээнд 42 км зайг хоёр цаг, гурван минут, 38 секунтэнд туулж дэлхийг рекордыг шинэчлэн тогтоосон төдийгүй марафон гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнээс 2007, 2008 онд мөнгөн медаль, дэлхийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээний багийн төрөлд 2007, 2008 онд алтан медаль хүртэж байжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.