antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2013 5 comments

Нэгдүгээр хорооллын хүүхдийн тоглоомын талбайг “бэлэглэжээ”

нийтлэсэн Admin

hvvhdiin togloom_0523СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр I хороололд байрлах 19, 20 ду­гаар байрны нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайд өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж орон сууц барихаар иргэн Т.Баасанжав гэгч худалдан авч барилгын ажил эхлүүлээд байгаа тухай иргэд манай редакцид хандсаны дагуу энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ. Үүнийг эсэргүүцсэн хоёр байрны оршин суугчид нэлээд тэмцсэний хүчинд өнгөрсөн онд уг барилгын ажлыг зогсоож чадсан байна.

Гэтэл газар гэсч хөгшид хүүхдүүд нарлах үеэр барилгын ажил эхэлс­нээр оршин суугчид дахин тэмцлээ үргэлжүүлж иргэн Т.Баасанжав ор­шин суугч нарын хооронд нэлээд ши­рүү­хэн тэмцэл өрнөж эхэлжээ. Анх энэ газрыг Т.Баасанжавт НЗД-ын 2009 оны зургаадугаар сарын 19-ний 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгож байжээ.

Г.Мөнхбаяр дарга өөрийн олгосон захирамжаа гурван жилийн дараа буюу 2011 оны гуравдугаар сарын 1-ний 193 тоот захирамжаар хүчингүй болгож байсан байна. Ингээд газар ол­голтыг нь хүчингүй бол­госонд оршин суугчид их л баяртайгаар хүлээж аваад удаагүй байтал Т.Баасанжавын хүчингүй бол­госон газрыг дахин за­хирамж гар­гаж өнгөрсөн оны дөрөв­дүгээр сарын 18-ны 262 тоот захирамжаар буцаан сэргээсэн аж.

Ингээд газрын зөвшөөр­лөө авсан гэх Т.Баасанжав оршин суугчдын амралтыг тааруулж байгаад өнгөрсөн оны улсын баяр наадмын өмнөх өдөр ажлаа эхлүүлж газар доогуур явж байсан олон цахилгааны шугамыг тасалж бүтэн нэг өдөр айлуудыг тоггүй байлгасан тухай оршин суугчид хэлж байсан юм.

Тус байрын оршин суугч Д.Мягмар ярих­даа “Өнгөрсөн оны долоо­ду­гаар сараас эхэлж ир­гэн Т.Баасанжав гэдэг хүн гэнэт л орон сууц ба­рихаар нэг өглөө том том автомашинууд оруулж ир­сэн. Үүнээс өмнө барилга барих гэхэд нь оршин суугчид бид эсэргүүцсний хүчинд барилгын ажлыг зогсоож байсан юм. Энэ хүнд хүүхдийн тоглоомын талбайд газар эзэмших эрхийг нь өгсөн хүн бол Хотын дарга асан Г.Мөнхбаяр шүү дээ. Тухайн үед оршин суугчид хэл ам хийж байгаад газрын эрхийг цуцлуулж байсан. Гэтэл өнгөрсөн жил дахин Т.Баасанжавт газар эзэмших эрх олгосон байна. Энэ бүх­нийг нь дэмжиж барилга эхлүүлэх, үргэлжүүлэх зөв­шөөрлийг Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга өгсөн. Уг нь Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл ажлаа авсныхаа дараа нийтийн эзэмшлийн талбай буюу хүүхдийн тоглоомын газарт газар олгох болон барилга барихыг эрс хо­риглосон захирамж гаргасан.

Хоёр байрны 800 өрх айлын эрх ашгийг ин­гэж бүдүүлгээр хөндөж болох­гүй биз дээ. Бид их гайхаж байна. Энэ бүх­нийг холбогдох хуулийн бай­гууллага болон Хотын захи­рагч Э.Бат-Үүл нарт албан шаардлага хүргүүлээд байгаа. Бид Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Г.Эрдэнэтуяа гэдэг хүнд хандсан. Харин энэ хүн бидэнд их нааштай хариу өгсөн учраас оршин суугчдын сэтгэл жаахан ч гэсэн санаа амраад байна. Ер нь замбараагүй барилгажилтаас болж олон хүн амь насаа алдаж байгааг хаа, хаанаа л мэдэж байгаа шүү дээ. Гэтэл өөрсдийн эрх мэдэл албан тушаалаа ашиглан олон хүний эрхийг зөрчиж болохгүй л баймаар юм. Хамгийн гол нь газрын эрхийг цуцалсан мөртлөө яагаад буцаагаад сэргээв гэдэг л их сонин байна. Үүнийг бид асуудал болгож тавина гэж бодож байгаа.

Оршин суугчид дундаасаа түр хороо байгуулж шат шатны хүмүүстэй нь уулзаад явж байна. Гэхдээ үүнд бас нэг сонирхол татсан зүйл нь манай СӨХ-ны дарга О.Чанцал гэгч эмэгтэй иргэн Т.Баасанжаваас оршин суугчдын нэрийг барьж гурван удаа мөнгө авсан байгаа юм. Тиймээс бидний өмнөөс уг газарт барилга барихыг татгалзах зүйлгүй хэмээн гарын үсэг зурсан байсан. Энэ хүнийг ч бид шалгуулах болно” гэлээ.

Ямартай ч бүх бичиг баримт нь хууль бус гэдгийг оршин суугчид нотолж байсан. Тэгэхээр хүүхдийн тоглоомын талбайн газрыг барилгын компанийхан бу­­лаацалдаж, барилга барих гэсэн шунаг сэтгэлтэй, хэн нэ­гэн хүнд нийтийн эзэмшлийн талбайг өөрийн газар мэт өгч байгаа нь харамсалтай. Бид газар олгосон эрхмүүдийн тухай нэхэн сурвалжилж хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 23, 2013 12:05:17 pm )

    sain bna bitgii dawruulaarai muu sain yumnuudiig! 16-r horoo buyu harhorinii ard 26-r bairnii baruun tald bas l yawgan hunii zam tsetserleg surguuliin hashaa 3g huuli busaar awaad bair barisan yum ter ued horoon darga Olziidelger gegch awgai naana chin 3han dawhar horoonii barilga barina ta nar duugui bai geed bsan odoo 13n dawhar 2 tom oron suuts barisan shuu dee bas 26-r bairnii soh-iin darga Monhtsetseg gej awgai huuhdiin togloomiin talbai ene gazraar hiilgen gej hudlaa humuusiig taiwshruulj bgaad ene 2 barilgiin mashinii zogsool bolgoson yum muu sain yumnuud mongo ulaan nud tsagaan geed l dairaad bdag yum hen bidniig hamgaalj bnaa hen ch alga!

  • Anonymous (May 23, 2013 12:37:19 pm )

    abilgal abjdeeeeeeee ugjdeeeeeeeee

  • Anonymous (May 23, 2013 1:49:07 pm )

    Unendee tog 2 tsag l tasarsan shde yun 1 sar be =))

  • Anonymous (May 23, 2013 1:57:04 pm )

    batuulee ajlaa hiigeechee.togloomiin talbaig chuluuluud gemtniig shuuhed uguuchee. odoo hot dotor nemj barilga baitugai urgutgul ch bitgii bariulaachee

  • Anonymous (May 24, 2013 10:51:37 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car