antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2013 8 comments

“Миний дэлгүүр”-ээр орвол олон зөрчлийг олоод харчихна шүү

нийтлэсэн Admin

11844_610_350Өттэй компот, хөгцтэй чанамал/варень/, хиам, бэлэн гурил, шорооноосоо салаагүй муудаж үрчийсэн жимс хугацаа нь дууссан, эрүүл ахуйн чанар хангахгүй бүтээгдэхүүнийг Монхангай ХХК-ийн “Миний дэлгүүр”-ийн салбар сүлжээ дэлгүүрүүд худалдсаар л, хэрэглэгчийнхээ итгэлийг алдсаар л байна.

ШӨХТГ-т ирсэн олон гомдлын дагуу тус дэлгүүрийн сүлжээ дэлгүүрүүдийг шалгахад шошгожилтонд тавих шаардлага хангаагүй, шинжилгээний бичиггүй буюу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй, гарал үүслийн битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн худалдаалсан, хэрэглэгчдэд зориулсан хяналтын жингийн баталгаажуулалтын хугацаа дууссан, хяналтын жин байхгүй, барилга байгууламж, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлага зөрчсөн,  барааг худалдаалахад бэлтгэх туслах өрөө, зориулалтын талбай бүхий агуулах нь шаардлага хангахгүй, чийглэг, темпаратурын автомат тохируулга бүхий агааржуулалтын систем ажиллахгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн тул 102, 124, 105 салбаруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байсан. Ингэхдээ тус дэлгүүрүүдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногийн хугацаанд алдаа дутагдлаа засвал үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхээр болсон юм. Энэ зөрчил намжаагүй байтал хөгцөрсөн чанамал худалдаалж байсан тухай хэрэглэгч фэйсбүүктээ тавьж олны эгдүүцлийг хүргэсэн.

Шалгалтаар дээрхи зөрчлөө арилгасан эсэх, бусад дэлгүүрт стандартын дагуу бараа, бүтээгдэхүүн худалдаалж байгаа эсэхийг шалгана. Хэрэв хяналт, шалгалтад тэнцэхгүй бол “Миний дэлгүүр”-ийн бүх сүлжээ дэлгүүрийг хаана” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдээд байгаа.

Энэ мэт алдаа дутагдал өндөрлөсөнгүй ээ. Дуучин А.Хаянхярваа дэлгүүрийн удирдлагуудад хандан “Бид хордож биш хөгширч үхмээр байна” хэмээгээд хөгцөрсөн хиам, тоорын зураг нийтэлсэн байлаа. Түүнчлэн мэргэжлийн хяналтынхныг ажлаа хийдэггүй хэмээн шүүмжилж байсан юм.
Иймд тус дэлгүүрийн удирдлагууд дүгнэлт хийж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар дуучин А.Хаянхярваатай уулзаж, нийт үйлчлүүлэгчдээсээ уучлал хүссэн албан бичгийг өгсөн ч зөрчил дутагдлаа арилгахыг хүсдэггүй бололтой.

Ер нь Миний дэлгүүрээр ороод гарвал олон төрлийн зөрчлийг энгийн хэрэглэгч хүний нүдээр л олоод харчихна. Мэдээж шорооноосоо ч салаагүй, үрчийж муудсан жимс, хүнсний ногоо, тухайн бүтээгдэхүүний доор үнэ нь байхгүй, өөр бүтээгдэхүүний дор үнэ нь байх, хугацаа нь дууссан, дуусаагүй ч доод тал нь хоёр гурав хоночихсон богино хугацаат бүтээгдэхүүн, гэрэлтүүлэг, орчин, ариун цэвэр, үйлчилгээний ажилтны соёл зэрэг бол үнэндээ нойл.

Өөр бүтээгдэхүүний дор өөр бүтээгдэхүүний үнэ байх, эсвэл ямар ч үнэ байхгүй байх нь хэрэглэгчийн сонголт хийх эрхийг үл хүндэтгэж, багагүй хэл ам болдог. Учир нь нэгэн хэрэглэгч 4000 төгрөгийн бялууг кассанд очоод бичүүлтэл 8000 төгрөг байсан тухай хүртэл мэдээлэл гарч байсан.

Анх үйл ажиллагаа явуулж байхдаа хамгийн олон үйлчлүүлэгчтэй байсан бол өдгөө өрсөлдөгч болох Номин, Оргил худалдааны төвүүдэд хэрэглэгчээ алдаад дууссан гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх байх. Арга ч үгүй. Энэ сүлжээ дэлгүүрийн худалдан авагч цөөрснөөс бараа бүтээгдэхүүн нь борлогдохгуй муудах, хугацаа нь дуусах нь энүүхэнд шүү дээ. Гэтэл олон жилийн өмнөх хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй гэж санадаг юм уу бараа, бүтээгдэхүүнээ ихээр авч хугацааг нь дуусгаж, муудуулдаг байж болох.

“Миний дэлгүүр-Эрүүл хүнс” гэсэн энэ уриагаа умартаж “Нян худалдаалах төв” гэдгээрээ алдаршиж тус дэлгүүрийг зорих худалдан авагчид цөөрсөөр л байна. Зөрчил, дутагдлаа арилгадаггүй энэ сүлжээ дэлгүүрийг хаавал яасан юм бэ.

Х.Заяа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 23, 2013 11:49:06 am )

    minii delguur ch hamgiin ih “no”-toi delguur de

  • Anonymous (May 23, 2013 11:52:29 am )

    yumniih ni une kassand bichuulehed uur bolood garaad irne. Horoolliin suuhii zahiin zuun taliin minii delguurt bainga iimerhuu zurchil garna. kassnii hun, zaaliin zohion baiguulagch ni yuch boloogui yum shig tsarailaad tegvel butsaachih gedeg l hariult ugnu. zasal avdaggui sonin suljee delguur shuu!!!!!!!!!!!

  • Anonymous (May 23, 2013 2:19:41 pm )

    baraa niiluulj bgaa humuus ch gesen uuniig anhaarah heregtei dee bas tend ajillaj bgaa humuus hunii nor ih hodolmor biznesiig ungaad bj bdag hogiin archaagui ajilchid languun deer yu tavij bgaagaa ted harj l bgaa sh dee

  • Anonymous (May 23, 2013 3:20:56 pm )

    sansar yalgaa yu bnaa

  • Anonymous (May 23, 2013 5:46:03 pm )

    МИНИЙ ДЭЛГҮҮРИЙГ БҮР МОНГОЛООС ГАРЬЯ ТЭХҮҮ ХОТЫН ЗАХИРАГЧ АА

  • Anonymous (May 24, 2013 3:53:49 am )

    Магнай яагаад хаачихаж чадахгүй байгаа юм бол доо гайхмаар юм.

  • Anonymous (May 25, 2013 8:30:25 pm )

    hetsuu gazardaa yagaad asuudlaa shiidedgui yum boloo esbel ah duu nar bolood negendee shaardlaga tabij chadhgui bnu

  • Anonymous (May 26, 2013 1:23:00 am )

    Онцгүй удирдлага онцгүй хамт олон хэнд яаж үйлчлэх нь ойлгомжтой шүү шалга хаа торго бас дахин хаалгыг нь лацд бүх сүлжээ хамаарна

antalya rent a car