11.00 цагаас Хотын захирагч Э.Бат-Үүл зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөөллүүдтэй уулзана. Уулзалт”Хангарьд” ордны 14 давхрын Б танхимд болно.
12.30 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг болсон.Уламжлал ёсоор Төрийн ордны “А” танхимд болох юм.
10.00 цагаас Бүх ард түмний хуралдай АСА циркт болно.
14.00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн төрийн үйлчилгээний журам, нийслэлийн цахим архивын төсөл, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих Засгийн газрын Тогтоолын хэрэгжилтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарьд ордны 14 давхарт.
10.00 цагаас Чингэлтэй дүүргийн хойд талын автомашины зогсоол дээр нийслэлийн Архивын газар, ЧД-ийн онцгой байдлын газартай хамтран “Гамшгийн үзүүлэх сургуулилт” хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд:
11.00 цагт “Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд” тоглолтын талаар “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ. Тоглолтод ОХУ, БНХАУ, Монголын шилдэг циркчид болон сургуультай, гурван метр өндөр баавгай зэрэг олон амьтан сонирхолтой үзүүлбэр үзүүлэх гэнэ.
12.00 цагт “Гал үндэстэн” холбооноос уул уурхайн өнөөгийн байдал болон Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.