antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2013 Comments are off

УИХ-ын чуулган завсарлаж магадгүй

нийтлэсэн Admin

c9355c6c7df00f17bigУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.
09.00 цагаас:

1. “Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2. Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

3. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.

4. “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас 2012.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.

5. Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/:

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна;
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

6. “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

7. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна.

Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх зургадугаар сарын 10-ныг хүртэл түр завсарлуулах бололтой. Гэхдээ ямар хугацаанд чуулганы хуралдаан завсарлах талаар албан ёсны захирамж гараагүй байгаа тул тодорхойгүй байгаа ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car