antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2013 5 comments

Мисс Содтуяа, Х.Бадамгэрэл нар өрх тусгаарлан, өрсөлдөгчид боллоо

нийтлэсэн Admin

b0Ssddd-300x336Нуруу туруу, царай зүсээрээ тун ч адилхан Монголын сайхан бүсгүйчүүд бол “Азийн модель” агентлагийн Ерөнхий захирал, мисс Ч.Содтуяа, гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэл нар юм. Хаана ч явсан хамтдаа алхаж, загварын ертөнцөд өөрсдийн орон зайг тунхаглаж чадсан тэднийг “Эм хоёр загал” гэх нь бий. “Азийн модель” агентлагийг үүсгэн байгуулж олон арван бүсгүйчүүдийг загварын ертөнцөд хөтлөн оруулсан Ч.Содтуяа өөрийн зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээний шүүгчээр ажиллах үедээ Х.Бадамгэрэлийг олж харан, багш шавийн барилдлага тогтоож байсан гэдэг. Улмаар Ч.Содтуяа загварын агентлагийнхаа гадаад бодлогыг хариуцан, Х.Бадамгэрэл нь “Азийн модель” агентлагийг гүйцэтгэх захирлаар ажиллаж нилээн хугацааг ардаа үдсэн. Өдгөө тэд шинэ залуу загвар өмсөгчдийг төрүүлж Азидаа төдийгүй дэлхийн тавцанд гаргах, залууст гоо зүйн мэдлэг олгох зорилгын дор хамтран зүтгэж байгаа билээ. Тэгвэл саяхан арган дээр хагас нүцгэн хөлөө татуулж дуулиан тариад байгаа Х.Бадамгэрэл багшаасаа тангараг тасарч, багш шавийн барилдлагаа нэг мөсөн хоёр тийш болгон өрх тусгаарлаад байгаа гэнэ. Ингээд хоёр миссийн загварын ертөнцтэй холбогдсон түүхтэй танилцъя.

Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа нэг ахтай, айлын отгон хүүхэд юм. Ах нь Удирдлагын академид багшилдаг. Аав нь багш мэргэжилтэй, доктор профессор хүн юм байна. Харин ээж нь хөгжмийн багш учраас тэрээр бараг урлагийнхан дунд өссөн гэж хэлж болно. Багадаа өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн загвар зохион бүтээгчиийн ангид сурдаг байжээ. Энэ нь  ирээдүйд гоо сайхан, загварын ертөнцтэй амьдралаа холбох эхлэл нь болсон. 13 настайдаа “Ганга гоёл” компанийн Дунгаамаа дээр очиж, загвар өмсөгчийн сургалтад хамрагдсан. Ч.Содтуяа загварын ертөнцөд хөл тавьснаас хойш өдгөө арав гаруй жил өнгөрчээ. Түүний залгамж халааг нь авах авьяаслаг шавь олон байдаг байна. 17 настай байхдаа “Мiss Mongolia-2004″ тэмцээнд шалгарч, “Мiss Mongolia-2004″ олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. Түүнээс хойш олон улсын тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй юм. Анхны хайр, охиных нь эцэг, загвар өмсөгч, “Боловсрол” телевизийн сэтгүүлч залуу А.Чингүүнтэй амьдралаа холбосон боловч төд удалгүй салсан. А.Чингүүний хувьд өөрийн охиноо эргэж ч очдоггүй гэнэ. Тэр хоёрыг салахад хаа сайгүй их шуугиан гарч байсан ба модель А.Чингүүн экс эхнэр Ч.Содтуяаг явдалтай хүүхэн хэмээн тунхаглаж, мисс бүсгүй охиныхоо эцгийг анхиагүй архичин мэтээр зарлаж байсан удаатай. Мисс бүсгүй маань одоогоор охин, ээж, аавын хамт амьдардаг.

Харин загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн хувьд Нийслэлийн 38-р сургуулийн Герман, Англи хэлний ангийг төгссөн. Х.Бадамгэрэл дунд сургуульд байхдаа сурлагадаа сайн хүүхэд төдийгүй хичээлээс гадуур нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, дуулж, бүжиглэдэг охин байжээ. КТМС-ийг маркетинг менежмэнтийн чиглэлээр 2011 онд төгссөн. Их сургуулиа төгссөнөөс хойш БХИС-ийн Төрийн захиргаа удирдлагын ангид сурч байна. Басхүү хэлний боловсролоо дээшлүүлэхээр ХУИС-д эчнээгээр суралцаж байгаа. Дунд сургуулийн арваннэгдүгээр ангийг төгсөх жилээ “Үнсгэлжин” наадамд оролцоод түрүүлж байжээ. Яг тэр үед л “Би чадах юм байна, цаашаа хичээгээд үзье” гэсэн урам зориг авсан гэдэг. 2009 онд “Мiss Mongolia” тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн. Ингэснээр тэр дэлхий дахинд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм. “Мiss Mongolia-2009″ тэмцээнд оролцсон ч гайхалтай сайн амжилт гаргаагүй. Түүнийг бас хайр сэтгэлийн яриа тойрч гараагүй дайраад гарсан. Тэрээр загвар өмсөгч Хишигбаттай үерхэж байсан. Түүнийг хүмүүс ярихдаа загвар өмсөгч Долгионтой найз залуугаа булаацалдснаас болж салсан гэдэг. Одоо тэрээр дуучин Веску хэмээх залуутай үерхэж байгаа. Тэр битгий хэл сүй тавиад амжсан төдийгүй үрийн зулай үнэрлэж ээж болоход бэлдэж байгаа гэсэн. Түүний мөрөөдөл бол олон хүүхэдтэй болох. Тэрээр “Азийн модель” агентлагт өөрийнх нь удирдлага дор ажиллаж байгаа залуу моделиудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд шинэхэн агентлагаа “Andra model management” хэмээн нэрийджээ. Тус агентлаг аль хэдийнээ үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Дашрамд дуулгахад загварынхан дундаа өндөр боловсролтой, Харилцааны соёл сайтай гэгддэг Х.Бадамгэрэлийг Монгол түмнийхээ ёс уламжлалыг уландаа гишгэлээ гэж нэг хэсэг шуугисан. Биднийг бага байхаас л эмээ, өвөө нар маань “Монгол хүн арган дээр суудаггүй юм” хэмээн сургасаар ирсэн. Гэтэл тун удахгүй анхныхаа үрийн зулайг үнэрлэхээр зэхэж буй мисс маань бахархалтайгаар арган дээр хагас нүцгэн хөрөгөө татуулсан. Нэг хэсэг олны хэл ам болж байсан зургандаа тэрээр тайлбар хийж, Х.Бадамгэрэл “За энд ёстой дураараа үг хэлээ билүүдэж байх шив. Энэ зураг авалтын зурагчинг нь Швейцарийн зурагчин байсан юм. Монголд зураг авалт хийхээр ирсэн Оливер гээд зурагчин юм билээ. Монгол эхнэртэй хүн байсан. Моделийн хувьд stylist бас зурагчны хүссэн дүр төрхийг гаргах үүрэгтэй. Энэ бол мэргэжил юм шүү. Бидний ажил тухайн бүтээл буюу зургийн сэдвийг дагах үүрэгтэй байдаг. Араг дээр хөдөө хүмүүс суудаг л юм байна лээ. Биднийг очиход айлын залуу сууж л угтсан. Тэгээд ер нь ийм нөхцөлд өөр орчны зурагчинтай , /ажиллаж үзэх надад бас л нэг мэдлэг болсон. Хүнийг тэнэг, мангар гэж элдвээр хараахаасаа өмнө нэг нэгнийгээ өөнтөглөж дандаа шүүмжилсэн, бүр нэг хараалын үг нь амандаа багтаж ядаад байдаг хүмүүст хэлэхэд, үг хэлээ бодож байгаарай. Ямар ч ажил мэргэжил өөр өөрийн онцлог бас хүч хөдөлмөр, тэвчээр чадвар шаарддаг юм. Зургийн сэдэв байдаг. Зургийн сэдэв таалагдаагүй байж болно гэхдээ энэ сэдвийг моделиуд гаргадаггүй юм. Ажил гэж юу байдгийг мэддэг үүрэг хариуцлага мэдэрч үзсэн бол үүнийг ойлгох биз. Хэн дуртайгаа харааж ерөөдөг энэ монгол хүний үргэлжийн өөнтөгч авир хэнд ч хэрэггүй юмсан. Юмны учир начрыг бодож бай, ямар ч мэдээлэл аваагүй байж элдвээр хараах нь өөрийн чинь тийм чадварлаг боловсон хүчин биш гэж илтгэнэ. Тэгээд ер нь сууж гишгэдэггүй хөдөөний айл байдаг юм уу. Бүгд л гишгэж байгаад л ааруулаа хатааж гишгээд л холыг хардаг юм байна лээ ш дээ. Яахаараа ингэж шал худлаа туйлширдаг юм бэ” гэж мисс бүсгүй маань хариулжээ.

Загварын ертөнцөд ахин нэг агентлаг шинээр нээгдэж охид, залуусыг урлагийн тайзнаа гаргах үүд хаалгыг нээн өгч байна. Хоёр мисс бүсгүй маань ямар зүйлээс болж өрх тусгаарласан талаар одоогоор мэдээлэл байхгүй. Өнөөдрийн нийгэмд мөнгө санхүү болоод өөрсдийн амьдралын хэв маяг таарч тохирохгүйгээс болж салсан уу гэсэн таамаг хэвлэл мэдээллээр цацагдах боллоо.

 

ЭХ СУРВАЛЖ:ХҮМҮҮС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 20, 2013 7:29:18 pm )

    badamgereliin huduu avahuulsan zurag yav ch saikhan zurag bish,..mgl uvug deedsiinhee edelj heregledeg yuman dr huluu tavad avahuulj bdaa chi uuruu yu bodoj bv? tokgoi hoosnii shinj, gadnii hyn bol ur hereg, chi uuriguu ter hynees doloon dor bolgochihood yu yu gj uuriiguu umuuruud teneg tailbar higeed bgaa hyyhen be? uhaan muutai emegtei l yum bna daa,..

  • Anonymous (May 20, 2013 8:52:11 pm )

    yumand het tuilshirah demii shdee, mongolchuud uneheer tuilshiramtgai

  • Anonymous (May 20, 2013 10:03:28 pm )

    Za Elbegdorj guai argan deer gishgej Morindo mordoj baihad Ene ohinii ter ch yamai bainaa.Harin ch goy saihan Bolovsroltou saihan emegteigee demjij baih heregtei..Alda a bolgon utgatai bish baidag.Badamgereld amjilt huseye

  • Anonymous (May 21, 2013 11:05:52 am )

    tejeesen byruu tereg evdnee gej. emegteichuud hezee ch munhiin naiz bhgui. munhii ataarhagch nar l baidag.

  • Anonymous (May 21, 2013 11:18:27 am )

    Zass ene 2 yagii biee yaj unelehve l gej ursolddoggui yum bol yugaaraa orsolddogiiin? Hoorondoo eemeg bugjooroo orsoldoj baihdaa taarsan huuhnuud. ter badam ni 1000tai yvaldaj bsniig ni harin ch neg medne shu. sod ni Uuduugiin nuhurtei yvdag baij bgaad mungugui geed golood haytsan shde. unen archaagui huuhnuud.

antalya rent a car