antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2013 3 comments

Ч.Содномцэрэн: Сонгуулийг амжилттай зохион байгуулна

нийтлэсэн Admin

fcd3614012a2838dbigМонгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль нь  эрх зүйн шинэ орчинд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд гадаадад байгаа монгол иргэдийн санал авах, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг анх удаа хэрэгжүүлэх зэрэг олон онцлогтойг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв.

Тэрээр өнөөдөр болсон аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинарыг нээж хэлсэн үгэндээ, Сонгуулийн Ерөнхий Хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах талаар хийж буй ажлаа танилцуулаад,  сонгуулийн хороод Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос боловсруулж гаргасан дүрэм, журам, заавруудыг нэг мөр  ойлгож хэрэгжүүлэх нь энэ сургалт-семинарын гол зорилго хэмээн үзэж байгаагаа  тэрээр цохон хэллээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо  юуны өмнө сонгуулийн хорооны гишүүд үйл ажиллагаандаа ямар ёс зүйн зарчим баримталж ажиллах ёстой, хууль эрх зүйн ямар баталгаа байгаад сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа. Чухамхүү сонгуулийн хороодод ажиллагсдын хариуцлага, ёс зүйгээс сонгуулийн ажил ихээхэн хамааралтай, ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах нь нэн чухал гэж үзэж  сургалт-семинараа энэ сэдвээр  эхлүүлэв.  Дараа нь сургалт- семинарт оролцогсдод сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, сонгуулийн баримт бичгийг бүртгэж, цэгцлэхэд юуг анхаарах, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан системийг ашиглахад юуг анхаарах талаар мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  өмнөх сонгуулиар зарим тойргийн хороо дүнг ирүүлэхгүй  улмаар ажлыг саатуулж байсныг шүүмжлээд сонгуулийн дүнг хороо бүр цаг алдалгүй шуурхай дамжуулах үүрэгтэй гэдгийг онцоллоо.

Сургалт-семинараар  Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрыг хэрхэн бэлтгэх, сонгуулийн хороодод төсөв хэрхэн хуваарилж, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, зарцуулалтыг тайлагнах, санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах түүнд өөрчлөлт оруулах , сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэхэд юунд анхаарах, сонгуулийн сурталчилгаа, санал авах, тоолох, дүнг нэгтгэн хүргүүлэх, сонгуулийн ажиглалт, сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага, сонгуультай холбоотой гомдол маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл  өгөхийн сацуу сургалт- семинарт оролцогсдын сонирхсон асуултад хариулах хэлбэрээр  сургалт-семинарын ажлыг зохион байгуулж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 20, 2013 6:36:32 pm )

    сонгуулийн дүн үнэн гарна гэдэг бол эргэлзээтэй,яагаад гэвэл тоолох машины программыг хүн л хийж байгаа шүү дээ,давхар тоолж баталгаажуулах хэрэгтэй

  • Anonymous (May 20, 2013 8:59:39 pm )

    ene neg alia salbadai bna

  • Anonymous (May 21, 2013 11:37:45 am )

    Сонгуулийн дүнг үнэн зөв гаргана гэдэгт итгэхгүй байна. Машинд нь илүү саналын хуудас байсныг хүмүүс мартаагүй. СЕХ хангалтгүй ажиллаж,сономцэрэн гэх хүн намын ажил хийж яваа

antalya rent a car