antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2013 Comments are off

Хүний эрхийн үндэсний комиссоос уриалга гаргав

нийтлэсэн Admin

heuk_logo-middleГэр бүлийн хүчирхийлэлд өртөж, аавдаа зодуулж, мэсээр сийчүүлсэн 5 настай хохирогч хүүгийн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуульд заасны дагуу зохих үйл ажиллагаа явуулж, яаралтай арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ талаар ХЭҮК-оос албан ёсоор хэвлэлийн мэдээ, сурталчилгаа бэлтгэн явуулаагүй байхад Хүний эрхийн Үндэсний Комиссын талаар худал, хариуцлагагүй мэдээллийг зарим иргэн, төрийн бус байгууллагын зүгээс олон нийтэд удаа дараа цацаж байгаа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэр хүндэд халдсан, иргэдийг төөрөгдүүлсэн бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл болж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хохирсон хүүхдүүдийн нүүр царай, овог нэрийг илт танигдуулахуйц дүрс бичлэг, гэрэл зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах нь хүүхдийн хувийн эрх, эрх чөлөөнд халдаж буй хэрэг бөгөөд цаашид олон сөрөг үр дагавар үүсгэх аюултай учраас хохирогчтой холбоотой эмзэг асуудалд хариуцлагатай, хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдэлж, хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг уриалж байна.

Эх сурвалж: шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car