antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

ДЦС-5-ыг барих нэрийн дор ДЦС-З-ыг эрчим хүчний мафийнхан хувьчлах гэж байна

нийтлэсэн Admin

2008 оны сонгуулийн дараа байгуулсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дулааны тавдугаар цахилгаан станцыг шинээр барьж байгуулахыг маш тодорхой дурдсан байдаг.

Тодруулбал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд бүтэц, хот байгуулалтын бодлого хэсгийн 2.4.22-т нийслэлд дулааны болон цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна хэмээн Тэгвэл Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд «Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах ажил» хэмээн тодорхойлоод маш тодоор бичсэн ч эцэстээ ДЦС-З-ыг өргөтгөх ажил л болж хувирлаа.

Өөрөөр хэлбэл ДЦС-5 гэж байхгүй ДЦС-З-ын хүчин чадлыг нэмэгдүүлсэн, тал еэвэнгийн үлгэрээр иргэдийг хуурч өнгөрөөхөөр шийдсэн нь тун хачирхалтай санагдсаныг нуух юун. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улаанбаатар хотод дулаан, цахилгааны тав дахь эх үүсвэр барих асуудалтай холбоотой төслийн ТЭЗҮ, байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар анхны хэлэлцүүлэг хийгдэхээр болсон билээ.

Энэ үеэр Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь тавдугаар цахилгаан станцыг шинээр барих гэж байгаа мэтээр тайлбар хийсэн нь иргэдэд шинэ цахилгааны эх үүсвэр бий болох гэж байгаа сэтгэгдлийг төрүүлэхүйц байдалд хүргэлээ. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зааснаар бол тэргүүний дэвшилтэт техник, технологи ашиглан байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр ДЦС-5-ыг барьж байгуулна хэмээн ярьж, бичиж байсан цаг саяхан.

Цаг хугацааны хувьд ч сунжирсаар өдгөө ДЦС-5-ыг одоогийн ДЦС-З-ын дунд даралтын хэсгийн байран дээр хоёр үе шаттайгаар барихаар болжээ. Түүнийгээ ДЦС-5 гэж нэрлэх юм байна. Хар ухаанаар тайлбарлахад дулааны цахилгаан станцын өргөтгөлд л ДЦС-5 гэсэн нэр өгч хүчин чадлыг нь нэмэгдүүлж байгаа болохоос биш цоо шинээр барьж байгуулах гэж байгаа зүйл огтоос биш гэдгийг ялгахад түвэггүй боллоо.

Анх сүр дуулиан болгож, 2009 оны тавдугаар сараас эхэлсэн. ДЦС-5-төслийн ажлын явц дууссан ч шинэ эх үүсвэрийн тухай асуудал зөвхөн цаасан дээр хараар бичсэн зүйл болж хувирахаас өмнө хэд хэдэн газар барьж байгуулах ажлыг эрх баригчид ярьцгааж байлаа.

Өнгөрсөн жил ДЦС-5-ыг барихаар төлөвлөсөн Улиастайн амны ойролцоох нутаг дэвсгэрт ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн газар хөдлөлт судлалын төвөөс Гачуурт тосгоны ойролцоо идэвхтэй бүсэд хамрагдаж байна гэж үзэж байршлыг нь солих болсон.

Мөн Багануурт барьж байгуулах асуудлыг ч хөндөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүүрсний уурхайд түшиглэсэн ДЦС-5 байх нь зүйтэй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч «Цуутай хүүхэн хуримгүй» гэгчээр сүржин ажил болгож эхлүүлсэн ажил ердөө ДЦС-З-ыг өргөтгөх ажил болоод хувирчихлаа.

Ямартай ч ДЦС-5-ыг 820 МВт цахилгаан, 1500ГКал/ цаг хүчин чадалтайгаар ашиглалтад оруулахаар “төслийн хэмжээнд яригдаж байна. Өнөөгийн ДЦС-З-ын өргөтгөлийг сэргээхэд дагаж гарах хор нөлөөг бас бодолцох ёстой. Байгаль экологид сөрөг нөлөөгүй гэдэг утгаараа өмнөх ДЦС-аас дөрөв дахин их нүүрс шатаана гэхээр хэр хэмжээний үнс гарах вэ.

Яагаад үүнийг чухалчлаад байна вэ гэхээр хотын төвдөө ДЦС-тай, түүнээс гарах үнсний стандарт норм гэж бий. Тэр хэмжээнээс давсан их үнс нийслэлд байршихад эрүүл мэнд талаасаа ч нийслэлийн иргэдэд аюулын харанга дэлдэж эхэлж байгаа юм.

ДЦС-5-ыг ДЦС-3-ын өргөтгөл барихад хүчин чадлын хувьд томрохоос гадна гарах хаягдал үнсний цацраг идэвхт бодисыг хаана байршуулах вэ гэдэг асуулт таавар хэвээр үлдэв. Стандартын хувьд шатсан нүүрсний үнсийг усан хучилтаар дарах ёстой тэр хэмжээний зай талбай өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй нийслэлд байх уу.

Бодолцох л асуудал. Гэвч УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж ийнхүү улайран тэмцэж буйн цаад шалтгаан нь ДЦС-З-ыг барьсан нэрийн дор ДЦС-5-ыг хувьчилж авах гэсэн эрчим хүчний тендерийн бүлэглэлийн далд явуулга байж болох талтайг үгүйсгэх аргагүй.

Б.Туяацэцэг
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car