“Атар-Өргөө” ХХК-ийн талхны үйлдвэрийн “Атар” талхны талаар иргэд болоод төрийн бус байгууллагуудаас сав баглаа боодол, шошгоо стандарт болоод хүнсний тухай хуульд нийцүүлэн борлуулахгүй байсан тул МХЕГ-т гомдол ирүүлээд байжээ.
Иймд энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн аж. Уг шалгалтаар “Атар” талхыг ороож буй хүнсний плёнк нь хаана үйлдвэрлэсэн, хэзээ импортоор оруулж ирсэн нь тодорхой бус баталгаажилтгүй баглаа боодлыг үйлдвэрлэлд хэрэглэж байсан зөрчил илэрсэн нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.1-д “…бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын сав баглаа боодолд савласан байна” гэсэн заалтыг зөрчсөн байжээ. Иймээс Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус газарт зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлэн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганхуягийг байлцуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Шалгалтаар “Атар” нэрийн талхны сав баглаа боодлыг “Об пластик” ХХК-д захиалан хийлгэсэн, хүнсний сав баглаа боодлоо Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн шинжилгээнд хамруулан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34-03-294/42 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байжээ.
Эх сурвалж: Шурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.