“Хүүхэд” гэдэг үгийн цаана “хүсээгүй дайн” өрнөдөг болжээ. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт зэрэг нь хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, хүн байх эрхийг нь хасаад байх шиг. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж, алтан дэлхийд амгалан тайван амьдрах эрх тэдэнд бий. Гэтэл гэм, зэмгүй тэднийг гэр бүлийн дарамтад оруулдаг эцэг, эхчүүд дэндүү олон болж. Манай сонин өмнөх дугаарууддаа хүүхдийн эрхийг хамгаалах үйлст хүчтэй дуу хоолой болох үүднээс цуврал нийтлэл хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд “Ямар ээж гэхээр хүүхдээ орхиод явдгийг ойлгохгүй байна”, “Э.Алтангэрэл хүүг ад үзсэн ээжийг нь эрэн сурвалжилъя” гэсэн нийтлэлийг уншигчиддаа
хүргэсэн. Тэгвэл эрх нь зөрчигдөж, ээждээ хаягдсан Э.Алтангэрэл хүүгийн талаар нэхэн сурвалжиллаа. Хүү улсын гэх тодотголтой “Энэрэл” эмнэлэгт хэвтэж буй. Өмнө нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж байгаад ийнхүү бууриа сэлгэсэн нь энэ. Нэг үеэ бодвол хүүгийн бие дээрджээ. Түүний биеийн 50-60 хувь нь түлэгдсэн болохоор урт хугацааны эмчилгээ шаардлагатайг эмчлэгч эмч А.Тайван онцолсон. Хоёр сарын турш эмнэлэгт хэвтсэн болоод ч тэр үү эмч, сувилагчдын “ааш”-ийг олжээ. Өөрөө хөдөлж чадахгүй болохоор наашаа харсан нэгнийг царайчилж, харцаараа гуйна. Түүнийг нь мэдэрсэн өрөөнийхөн нь хүүд туслахдаа ч дуртай.
Э.Алтангэрэл хэлье гэснээ шууд хэлчихэж чадахгүй болохоор үйл хөдлөлөөрөө л өөрийгөө илэрхийлдэг аж. Хүүгийн ирээдүйд санаа зовиносон олон хүн бий. Тэдний нэгээхэн хэсэг нь “Оюунлаг нийгмийн залуус” төрийн бус байгууллагынхан юм. Тус байгууллагын тэргүүн өчигдөр хүүд хэдэн ээлжийн солих хувцас, ойр зуурын хэрэглээний зүйлс гардуулж өгөв. Хүү цаанаа л нэг баяртай байв. Нүүрэнд нь баярласан өнгө аяс илрэх ч нүдэнд нь гуниг хургажээ.
Яагаад гэвэл тэр бусад хүүхэдтэй адил баярласнаа илэрхийлж гүйж, харайж чадахгүй. Хоёр хөл нь татаж, нэг гараа тайруулсан болохоор тэр. Гэхдээ түүнд асар их сэтгэлийн дэм байгаа нь илт байв. Өвчиндөө шаналж, хөнжилдөө нулимсаа нуун өр зүрхэндээ ээжийгээ үгүйлсэн хүүд нэг л зүйл дутуу нь мэдрэгдсэн юм. Тэрбээр хаалга онгойх бүрт “Ээж минь биш байгаа” гэсэн горьдлогын нүдээр ширтэнэ. Өөрөөр хэлбэл, хүүгийн нүд ээжийнхээ эрэлд хатжээ.
СУВИЛАГЧААНАДТАЙ ХӨЗӨР ТОГЛООЧ
Биднийг Э.Алтангэрэл хүүг зорьж очиход, эмч нь “Манай хүн сайжирч байгаа. Хажуугаараа гарсан сувилагчийг “Надтай хөзөр тоглооч” гээд хормойддог болсон” гэсээр угтсан. Хүү уйдахаараа хэн нэгнийг хамт тоглохыг уриалдаг бололтой. Тэрбээр түлэгдэхээсээ өмнө төрсөн дүү Э.Эрдэнэбаяртайгаа тоглодог байсан биз. Эмнэлгийн төмөр орон дээр хөдөлж чадахгүй түүнд туслах аян өрнөсөөр. Сэтгэлийн дэм хайрлах гэсэн сайхан сэтгэлтнүүд хаа байсан Солонгос, Герман, Хятад улсаас хүүд хэрэглэгдэх зүйлсийг илгээсээр байгаа аж. Эхний ээлжинд Солонгос улсаас цамц, өмд, зургийн дэвтэр,
харандаа, оймс, оо, сойз иржээ. Энэ бүгд эзэндээ хүрснийг дуулгахад таатай байна. Хүү өмнөхөө бодвол цай, хоолоо сайн иддэг болсон гэнэ. Хааяа дуртай зүйлсээ хэтрүүлж идээд гэдэс нь эвгүйрхэдгийг эс тооцвол дажгүй ээ. Сүү, тараг, каашнаас буцдаггүй аж. Харин хүүгийн хийлгэх дургүй зүйл нь шархаа цэвэрлүүлэх юм. Боолт хийлгэх үед өрөөнд нь багахан хэмжээний “дайн” болдог байна. Уйлж, хашгирах энүүхэнд, хааяа өвчнөө тэсч чадахгүй эмчийн гарыг маажих, хазах зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг байна. Бусдаар бол
Э.Алтангэрэл эмнэлэгтээ “од” болжээ. Түүнийг эргэж тойрох хүмүүсийн цуваа ч тасрахгүй үргэлжилдэг байна. Хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар мэс заслын эмч А.Тайванаас асуухад, “Эмнэлэгтээ дасаад дажгүй болсон. Манай сувилагчийг хөзөр тоглоё гээд байгаа. Биеийнх нь эсэргүүцлийг сайжруулах витамин өгч, тамир тэнхээ оруулах, боолт эмчилгээ хийж байгаа. Хүүхдийн биеийн байдал ирснээ бодвол хэвийн. Арьс нь хөрсжиж байна. Боолт хийх үед зовиур ихтэй. Өдөр өдөрт нь дасгаж татлага хийж байгаа” гэв. “Энэрэл” эмнэлгийн тухайд эмзэг бүлгийнхэн гэгдэх орон гэргүйчүүдэд тусламж үзүүлдэг байна. Эмнэлгийн орчин нөхцөл зориулалтын бус нөхцөлд байдгийг эс тооцвол эмчилгээ, сувилгаа сайн аж. “Манайх орныхоо тоогоор 46 өвчтөн хүлээж авдаг. Сэхээний тасагтай. Тэнд 4-5 хүн бий. Эмч нарын хүрэлцээ сайн ч сэхээн амьдруулахын эмч дутагдалтай. Байгуулагдаад 12 жил болж байгаа ч эмнэлгийн бус байранд үйл ажиллагаа явуулж байна. Эм тарианы хувьд хүртээмжтэй боломжийн. Архичин, гэр оронгүй, бичиг баримтгүй, бусад эмнэлэгт авдаггүй хүмүүс л манайд ирж хэвтдэг. Манай яамныхан орон байрыг минь шинэчилж өгнө гэдэгт итгээд л сууж байна” хэмээн эмч ярьсан юм.
Э.АЛТАНГЭРЭЛ ХҮҮД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЗУЗААН ХӨНЖИЛ ХЭРЭГТЭЙ ГЭВ
“Э.Алтангэрэл хүүг хөл дээр нь босгох юмсан. Хүн шиг хүн болгоосой” гэсэн гэгээн хүсэлтэй хүмүүс олон байгаа ч гөлөг төөрүүлж байгаа юм шиг үрээ хаясан эхийг нь бодохоор урам хугармаар санагдсан. Эхийн санаа үрд гэдэг дээ. Гэтэл үрээ үнсэнд хаясан шалз шиг орхиод явсан ээжийг үзэн ядах сэтгэл төрснийг нуух юун. Өдгөө хүү 15 настай ч сайн ярьж чаддаггүй аж. Хүний хэлснийг ойлгодог хэрнээ зөрүүлээд хариулж чадахгүй юм билээ. Үүндээ ичээд ч тэр үү жуумалзан инээх нь хүүхдийн цайлган зан гэлтэй. Хүү хэдийгээр хэлж, ярьж чадахгүй ч цаанаа л нэг сэргэлэн зантай юм шиг санагдсан. Өөрт нь тусалсан хэнд ч болов цайлган инээдээрээ бэлэг барьдаг аж. Хүүгийн өрөөнд түр саатах зуур нэг эмч “Хүүд зузаан хөнжил хэрэгтэй байна. Нимгэн хөнжилтэй болохоор шөнөдөө даараад шарх нь сэдрэх гээд байна” гэснийг нуусангүй. Мэдээж физик эмчилгээний үр дүнг үзэхийн тулд хэвтрийн дэглэм сахих, хоол унд, гам алдахгүй дулаан байх зэрэг ихээхэн сувилгаа шаарддаг. Тэгэхээр хүүд нөмрөөд унтахад нь эвтэйхэн зузаан хөнжил хэрэгтэй гэсэн үг.
А.Лхагва Үргэлжлэл бий…. /Нийгмийн толь/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 17, 2013 7:12:56 am )
yaasan orovdmoor yum be
-
Anonymous (May 17, 2013 8:25:11 am )
энэ хүү яагаад түлэгдсэн юм бол? эхний нийтлэлийг нь уншаагүй болохоор мэдэхгүй байна. Манайхаан хэлээд өгөөрэй.
-
Anonymous (May 17, 2013 9:16:01 am )
тэр эхийг нь олоочээ, түмэнд зарлаачээ, эх байх эрхийг нь хасаач
-
Anonymous (May 17, 2013 9:53:19 am )
hunjil.uguh.caihan.ard.tvmen.shvv
-
Anonymous (May 17, 2013 10:00:36 am )
Yadag myy nobsh be xvvxdee xayad zyrgiig n olond gargaachee ex xvn baix erxgvi bolgobol taarna
-
Anonymous (May 17, 2013 10:18:42 am )
Ygaasa xuuxdee xayad yawsn xunii erxiig xasax shaardlaga bn uuu.sain duraaraa xastsiin bishuu eej ni ooriinxoo erxiig.
-
Anonymous (May 17, 2013 10:48:25 am )
Ger n shataad huu tulegdssen gesen.. eej n huugee seheend bhad n hayaad yawsan ym bnlee.. Muuhai hun bn lee . Utsaar huudee ochino gej hudlaa yariad irdeggui.. Huu n ih uruwdmuur eejiigee ireech geed guigaad bn lee. NBS TV.-EER GARCH BHIIG N HARSAN YM BN.. hANDIWIIN DANS BGAA BOLUU… TER EEJIIG N ZARLAAD EEJ BH ERHIIG N HASAH HEREGTEI..
-
Anonymous (May 17, 2013 11:11:25 am )
ene huu yaj zovj bgaaag bid nar hezeech oilgoghgui. yagaad gevel bid nar ingej zovj uzeegui bolohoor. ymar ih zovj bgaa bolov. eej gdg hun gert orj ireheer ger duureed saihan bdag. getel ene huu ovdoj bhad ni hajuud ni hench bhgui. ene huu onoodor toroogui bsan bol hichneen amar bh bsan bol. gehde ene huu neg l odor jargana. eej ni zovoh bolno.
-
Anonymous (May 17, 2013 1:10:50 pm )
zuzaan hunjil ugmuur b aa. yaj uguh ve. emneleg ni haana baidgiin boloo
-
Anonymous (May 17, 2013 2:45:48 pm )
Ymar eh hun geheer naylh uree hayad ybdag bnaa handibiin dans bgaa yu
-
Anonymous (May 17, 2013 3:24:16 pm )
uR HUUHDEE HAYAD YAVSAN HUMUUSIIN NIIGMIIN HALAMJIIN MUNGU BOLON TETGEVER BUSAD TETGEMJIIG N OLGOHGUI BAIH HUULI SANAACHLAACHEE.Neleen dorvitoi hatuu arga hemjee avahgui bol huuhduud gedeg chin OO tsaas shig bolloo,magadgui tuunees ch hyamdhan bolloo.
-
Anonymous (May 17, 2013 4:21:14 pm )
evii huurhii, ur uvduj bnaa, tusalmar bna
-
Anonymous (May 17, 2013 4:57:44 pm )
ээж нь эрдэнэчимэг гэсэн байхаа- утас нь 89251331 нэвтрүүлгээс нь харсан юм байна
-
Anonymous (May 17, 2013 5:02:14 pm )
ээжийнх нь утас 89251331 нэр нь эрдэнэчимэг
-
Anonymous (May 17, 2013 5:29:53 pm )
INGEED HAYAAD YAVDAG ADGIIN UHMERUUDIIG ALAAD TER CHIGN N NEG BOL NASAAARN HORIH HEREGTEI BUR GANTSAARANG GANTSAARDUULJ UGUI HIIMEERN BGAAN.
-
Anonymous (May 17, 2013 11:08:25 pm )
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
-
Anonymous (May 17, 2013 11:48:20 pm )
iimerhuu torson uree haydag uhdeluudiig yrgalj alwal taarna . mini duu chamd saihan ireedui bii shu
-
Anonymous (May 18, 2013 12:26:33 am )
яахаараа зевхен ээж руу нь дайрдаг юм эцэг нь бас анхаарах уурэгтэй
-
Anonymous (May 18, 2013 12:11:19 pm )
түлэгдэх үнэхээр аймаар сайн эмчилсэн байна.
-
Anonymous (May 18, 2013 12:13:22 pm )
тайван эмчээ танид маш их баярлалаа. ажилын амжилт хүсэж байна.
-
Anonymous (May 18, 2013 12:30:05 pm )
ээжийг ни буруутгахаас өөр зүйл бичээ ч манай эрчүүд жудаг муудаж байна.баян ядуу али ч эрчүүд хүүхдээ хайхардаг билүү.үйлийн үртэйгээрээ ээж л асран хамгаалж байдаг…амидралд туйлдсан эмэгтэй эмнэлэгт найдаад элэг эмтэрэн суугаа ч юм бил үү. хүмүүсээ ээжийгээ хайрла эхнэрээ хайрла…
-
Anonymous (May 18, 2013 8:24:59 pm )
Ymar buzar eh etseg geheree iim bdag bnaa, ter eej aav geed bgaa emnuudiig ni olood shuud tvgeer grmaar emaa, uruvduj bna yaaj mungu uguh ve jaahan ch gsen nemer blh bhdaa, hurdan idgeerei az jargal husie
22 Comments