Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-н хүртэл гурван сарын хугацаанд хийж дуусгах захирамж гарсан.
Оношилгооны дөрвөн цэгт Улаанбаатар банк, татварын албаныхан ажиллаж байгаа бөгөөд оношилгоонд орчихоод нэг цэгийн үйлчилгээгээр татвараа төлж, бүх үйлчилгээгээ авч болох боломжийг бүрдүүлжээ.
Харин зургаадугаар сарын 10-24-нд Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар хамтран хяналтын үзлэг шалгалт хийх аж. Үзлэгээр хуульд заасан татвараа төлөөгүй байвал тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Хэрэв хөдөлгөөнд оролцвол шууд журамлаж, захиргааны арга хэмжээ авах гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 16, 2013 10:54:40 am )
hodolgoond oroltsuulahgui ch gej bh shig yu gesen ug yum,ochnoon jil ogood hun aimaar zamaar yavj mashin tergee evduulj bgaa,harin ch ergd oorsdoos n mongo nehmeer sanagdad bdag shuu,ogson mongiig darga nar n karmalaad bhad yahaaraa hucheer avah ged bdgin
-
Anonymous (May 16, 2013 2:19:17 pm )
tiishd zamaa oligtoi zasahgv bj
2 Comments