antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2013 Comments are off

Импортын мод, модон материалын талаар хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

82dad1fc10ea96d6big Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд хуралдана. Тус хуралдаанаар Импортын мод, модон материалын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээ нь Монгол Улсын ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл, Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээллийг сонсч хэлэлцэх юм байна.

Түүнчлэн нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлттэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагуудыг дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх, дагуул хот байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын тооцоо хийх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд хуралдана.

Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдах юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car