antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 16 comments

90 “настай” Ардын нам хэзээ намба суух юм бол

нийтлэсэн Admin

1_1368407658УИХ-ын дэд даргад УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг бүрээс нэг хүнийг томилно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Тиймээс энэ удаагийн Улсын Их хурал гурван дэд даргатай болоод байгаа. Дэд дарга гэдэг ихээхэн нэр хүндтэй, чухал ашигтай албан тушаал гэж үү.  Улстөрчид нэрийнхээ урд хойно ямар нэгэн сэтэр, гуншин зүүхгүй л бол хүн биш болчихдог юм болов уу. Ингэж бодох шалтаг шалтгаан байна. Саяхан УИХ нэг дэд даргадаа хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлснөөр оронд нь хэнийг томилох вэ гэдэг асуудал үүссэн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хэнийг дэд дарга болгох вэ гэдгээ хоёр өдөр ярилцсаны эцэст УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийг зүтгүүлэв. УИХ дахь Ардын намынхан дэд даргын томилгоо мэтийн жижиг асуудал дээр ёстой л “том тэнэгтэж” завсарлага авч, чуулганы хуралдааныг тав хоног хойшлуулав. Тэдний бойкотолсон шалтгаан ердөө л УИХ-д нэг суудал авах, ингэхийн тулд Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэх явдал байв. Төрийн ажил голдрилоороо л явах ёстой. Аль нэг нам эвслийн гоморхол, тунирхал, өширхлөөр зогсох, саатах учир баймааргүй. УИХ дахь Ардын намын бүлгийг тус намын жирийн гишүүд дэмжигчид нь хэтэрхий ноомой, гөлгөр байна. Яаж ийж байгаад дөрвөн жил Төрийн ордонд тухлах санаатай байгаад байна хэмээн шүүмжилж байсан. Энэ шүүмжлэлийг Н.Энхболд даргатай МАН-ын бүлгийнхэн хүлээж авсан уу, урьд хожидын хонзонгоо санасан уу. Өчүүхэн л асуудал гарвал хурал хаядаг, завсарлага авдаг хэлбэрийг чухалчилдаг болчихсон.  Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилох эсэхийг чуулганаар хэлэлцсэн процессыг аваад үзье.  Энэ бол тэгтлээ улстөржүүлээд, амь тавих гээд байх асуудал уг нь биш юм. Парламентын гишүүдийн дунд ойлголцол, зөвшилцөл, харилцан бие биеэ хүндэтгэх улстөрийн соёл, ёс зүй гэж нэг юм байх ёстой. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилох эсэх асуудлыг сөхөнгүүт УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “Тэгвэл Сумъяабазарын тангаргийг өргүүл” хэмээн шантаажилсан нь 90 “настай” МАН-ынхны хувьд хэтэрхий инээдэмтэй хэрэг байлаа. М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэхэд Ардчилсан намынхан түүнийг элдэв янзаар цоллож, томилуулахгүй гэвэл чадах л байсан. Гэвч тэгээгүй. Хэн ч юу ч яриагүй. Амжилт  хүсээд л өнгөрсөн. АН олонхи байсан нөхцөлд дэд дарга болгохгүй гэвэл болох л байсан.  Гэтэл Р.Гончигдоржийг дэд даргаар томилох эсэх асуудал дээр МАН-ын бүлгийн гишүүд багагүй “новширсон”.  “Дэмжиж байна, гэхдээ та бол муу хүн” гэхчлэн хоёр үзүүртэй зүү шиг аягласан. Чуулганы хуралдааныг хойшлуулж, завсарлага авч жүжиглэсэн. Үнэн чанартаа М.Энхболд гэж хэн бэ, Р.Гончигдорж хэн бэ гэдгийг олон нийт сайн мэднэ. Хоёулаа л энэ төрд үсэндээ буурал суутал зүтгэсэн төрийн хар хүмүүс. Гэхдээ М.Энхболдыг бодвол Р.Гончигдорж нэр цэвэр хүн. Муучлахын тулд муулдаг хүмүүст бол хэтэрхий нэг талыг барьдаг гэх байх. Хоёр талыг барина гэхээр яадаг юм бол. Улааныг үзэж урваганаж, шарыг үзэж шарваганана гэсэн үг биш үү.  Иймхэн юмаар улстөр хийж, төрийн ажлыг гацаах эрх уг нь МАН-ынхан байх учиргүй. Тэд төр барьж үзсэн, засаг толгойлж үзсэн, парламентад олонхи байж үзсэн. Ардчилсан намыг бодвол дөрөв дахин илүү “насалсан” хашрууд.  Гэвч намба суусангүй.

Энэ бүхнээс дүгнэж харахад Ардын намынхан Ардчилсан намд хонзон санаж, төрийн ажилд хоноцын сэтгэлээр хандаж байна гэж болохоор. “Нэг муу” дэд даргын томилгоон дээр ийм асуудал яриад, хонзогноод байвал Ардын намын бүлэгт итгэхэд хэцүү. 1996 оны парламентын түүх давтагдаж магадгүй л юм. Тухайн үед МАХН-ынхан МУНН-ын бүлгийг талдаа татаж чадсанаар нөлөөгөө хадгалж байсан. Тэд хурал хаяад, МУНН-ыг уруу татахад л парламентын санал хураалт, хүчинтэй байх ирж хүрэхгүй гацчихдаг байв. Ингээд л шийдвэр гаргахын тулд эрх баригчид буулт хийдэг байсан. МАН-ынхны энэ хууч өвчин сэдрэх нь ээ.  Уг нь тулхтай, нуруутай улстөрчид энэ бүлэгт олон бий. Тэд зөвшилцөж, ойлголцож, ёс зүйтэй явах хэрэгтэй гэж хажуу хавирганыхандаа айлддаг ч өөрсдөө тийм байж чадсангүй. Тэд ойлголцохыг, хамтрахыг хүсдэггүй юм байна гэдгээ харуулсан.  Алсдаа энэ удаагийн парламентыг тараах өс хонзон санаж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.

 

Б.Оюунгэрэл

Улс төрийн тойм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (May 13, 2013 4:24:17 pm )

    Ardchilsan nam zailaasai.Shudraga baidag bol Uwurhangain 2 luiwarchinguudaa tataarai.Ta nart itgeh arga alga nowshnuud

  • Anonymous (May 13, 2013 4:30:59 pm )

    100 % санал нэг. Юм үзсэн юм шиг бай л даа. мАН ГАРУУДАА

  • Anonymous (May 13, 2013 4:58:48 pm )

    Ardchilsan namiig muulaad baigaa ene humuus henii hucheer chuluutei yrij gishgej gadaad uls ruu aylaj dur zorgooroo baishin sab gazar abch bn AN-iin hucheer.MAN-iinhan tur barih yum bol huuchin zasaglaldaa orj ard tumen hudluh duugarah erhgui l bolno tiim muu eriig huseed bgaa yumuu ta nar.MAN-iinhan herees hetersen awir gargaj baigaad mash ih durgui hurch bna gants bi ch bish mash ih olon hun MAN-iig muuchilj suuna uursduu hiisen uchraas l yriulj bgaan

  • Anonymous (May 13, 2013 5:17:07 pm )

    ardchilsan nam bol huvisgalt namaas hamaagui deer. bid nart erh choloog ogson.Urgelj ardchilal mandan badrag

  • Anonymous (May 13, 2013 6:34:56 pm )

    yuun namba suuh, odoo bur dordood zunuj baigaa shuu dee, uuliig tsas eriig nas darnaa gej unen ug yum aa

  • Anonymous (May 13, 2013 7:45:20 pm )

    hehe darluulj bhdaa taarsan mongolchuudaa!ta nart erh choloog hen avchirch hen gadaad pasport ogsiim be?

  • Anonymous (May 13, 2013 8:53:05 pm )

    Za yostoi odoo bgaa nuhdiin hucheer l Ardchilaliig amsaaguim shuu. tsag ue-iig zov mederch zov bsn buhen ni uregdej muu buhen ni uldsen shuu dee. AN bhgui bolson sh dee. Bi lav olj harahgui bna. ali deer sonochihson nam. Bayrtsogtiig omgoolohdoo, ard tumnii sanaliig hucheer bulaaj avahdaa AN bulshlagdchihsan. odoo AN gj bhgui t1ee

  • Anonymous (May 13, 2013 10:47:38 pm )

    90 жил нас өндөр болж дээ Хулгаи хиинэ худал шоудана намба суулгүи өтөлжээ Баяртаи өнгөрсөн үе минь

  • Anonymous (May 14, 2013 12:17:37 am )

    man chin mongoliin esreg ajildag nam sh dee ugaasaa. hiij helj yarij irsen yumnuud ni dandaa hudlaa zuvhun uursduu l medleggui humuusiin tolgoig eguulj turiin erkhend l suuh sanaatai. erkh medel mungu biahad tedend uur yu ch hereggui eh oron eej aav ni ch hereggui.

  • Anonymous (May 14, 2013 8:27:45 am )

    ardiin nam shig buzar nam bgaagui bol mongolchuud arai ch iim muu amidrach bhgui bsn yum!

  • Anonymous (May 14, 2013 8:41:23 am )

    AN UURIIN TOLGOI DEERH UVSIIG HARAHGUI HUNII TOLGOI DEERH USIIG HARAAD BAIGAA YUM BISHUU

  • Anonymous (May 14, 2013 3:31:04 pm )

    Оюунгэрэл гуай захиалгаар бичихээ болиоч мөнгө олох аргаа зөв сонгооч. Дандаа гүжир.

  • Anonymous (May 14, 2013 3:42:51 pm )

    Ман\МАХН\ 90-ээд онд ардчилалын үзэл бодлыг өлгийдөн авсан улс төрийн тогтвортой байдал, эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байсан гэдгийг ард түмэн, түүх үгүйсгэхгүй. Большевик үзлийн гадны нөлөөгөөр манай өшөө өвөрлөсөнм зарим нэг төрийн албан тушаалтны ашиг сонирхолыг ашиглан тэргүүний сэхээтнүүдийг хоморголон устгасныг сайн ангилан ойлгомоор. Одоо бол америк, европийн ашигт малтмалаа дуусгасан орнуудын эдийн засгийн алуурчдын большевик маягийн зөвлөмжийг шууд хэрэгжүүлэн эх орноо худалдагчдын гарт орж, нийт ард түмнийхээ энх амгалан байдал сайхан уламжлалт бүхнээ алдмааргүй байна..Эзэн чингис минь биднийгээ авраач…

  • Anonymous (May 14, 2013 4:06:10 pm )

    Ардчилсан гэдэг үгийг ашиглагч авилгагчид ичих булчирхайгүй нүхнүүд зайлаачээ

  • Anonymous (May 14, 2013 4:06:44 pm )

    ман 90 НАСТАЙ ГЭНЭ ҮҮ ХУДЛАА ҮГ ман 3 НАСТАЙ ХАРИН 90 ЖИЛ МАХН ИЙН ДОТОР ҮҮРЛЭЖ
    МАХН ИЙГ ДОТРООС НЬ ИДЭЖ БАЙСАН ХУВАЛЗ ЮМ ОДОО МАН БОЛ ЦЭВЭР ЛУЙВАРЧАН АЛУУРЧАН ДЭЭРЭМЧЭДИЙН НАМ махн оршон тогтонсоор 90 жил болсон алдсан онсон зүүл их би алдсанаас онсон нь иххарин их алдсан гэвэл ман хэмээх хувалж үүрлүүлэн эдүүлсэн байдгаа алдсан олсрн нь махн цэьэршсэн ман хэмээх хувалзаас салсан
    эдээ бээрээн цэьрэлсэн энэ бол амжалт ололт алдсан олсон

  • Anonymous (May 14, 2013 6:27:13 pm )

    Энэ нам хэзээ ч намбатай байхаасаа өнгөрсөн.Цаашдаа бүр ч их чөдөр болноо доо.

antalya rent a car