antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 6 comments

Д.Сумьяабазар бүлгийн даргынхаа зангиагаар гангарав

нийтлэсэн Admin

941450_372566566185577_1173242697_nУИХ-ын 26 дугаар той­рогт МАН-аас нэр дэвшин өр­сөлдсөн аварга Д.Сумьяабазар УИХ-ын гишүүн болох гэж 11 сар зүтгэсний эцэст өнгөрсөн баа­сан гарагт арай гэж нэг юм тангарагаа өргөлөө. Бүтэн жил хэр­тэй хүлээсэн шинэхэн гишүүн маань тангараг өргөхдөө зангиа зүүдэг эсэхийг судлаагүй бололтой. Уг нь гишүүн болох бэлтгэлээ базаахад багагүй хугацаа байсан. Тэрбээр тангараг өргөхөө сонсон­гуутаа санд мэнд Төрийн ордонд зан­гиагүй гүйгээд иржээ. Шинэхэн гишүү­ний бүтэлгүйтлийг хараад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд санаа тавьж зангиагаа тайлж өгчээ.

Ийнхүү тэрбээр бүлгийн даргынхаа зангиагаар хэсэгтээ гангарч, төрийн сүлдэндээ адислан залбирч, УИХ-ын гишүүний тангарагаа өргөв. Д.Сумьяа­базар гишүүнийг парламентад олон жил суусан Н.Энхболд дарга шигээ Тө­рийн ордонд зангиагүй гүйгээд ирдэг­гүй улстөрч болох байх хэмээн зарим гишүүн егөөдсөн сурагтай. Зарим нэг нь “зангиа Сумьяа” ч гэж дөнгөхөө мартаагүй гэнэ.

Эх сурвалж:Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 13, 2013 10:04:38 am )

    амжилт хүсье… бусдаас өөр байж жинхэнэ монголоо гэсэн сэтгэл танаас п гарна гэж итгэж байгаа шүү

  • Anonymous (May 13, 2013 10:51:09 am )

    Odoo avgaigaa zodohoo bolih bolov uu.

  • Anonymous (May 13, 2013 11:07:36 am )

    амжилт хүсье.

  • Anonymous (May 13, 2013 11:48:22 am )

    zangia sumyaa

  • Anonymous (May 13, 2013 12:00:59 pm )

    bayr hurie

  • Anonymous (May 13, 2013 4:53:26 pm )

    яасан гэж эмэгтэй хүн зоддог юм болоо? Хүний өөдөөс гар далайна гэдэг бол нэг ч их олигтой эр хүний зан бишдээ с
    эрхэм гишүүн минь дүгнэлт хийгээрэй дээ

antalya rent a car