antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2013 1 comment

ВХ: Б.Наранбаатар гавьяатын бэлэглэсэн бүрх хамгийн гоё

нийтлэсэн Admin

32_d0751da61c2fa9e8f604dca676dc139780a7a1a2Энэ удаагийнхаа зочноор дуучин ВХ-ийг урилаа. Төрөл бүрийн малгайгаар гангарч дэгжирхдэг түүнтэй цуглуулгынх нь талаар ярилцсан юм.

 

-2000 оны эхээр нэг үеийн хэсэг залуус хип поп, R&В урлаг хэмээх гайхалтай,өрсөлдөөнт ертөнцөд зэрэг орж ирсэн. Тэднээс та өөрийн өнгө төрхөөрөө ялгарч байлаа. Үүнийг таны малгайтай холбон тайлбарлаж, менежмент сайтай дуучнаар тодруулж байсан. Тэр талаар өнөөдөр та юу хэлэх вэ?

 

-Тийм ээ. Тийм яриа би сонсч байсан. Хэвлэлээр ч тухайн үед тэгж гарч байсан. Анх тайзан дээр гарахдаа өмсч байсан бүрх малгайнууд маань хүмүүст их таалагддаг байсан юм билээ. Угаасаа зөвхөн малгай ч биш, хүний өмсч зүүсэн болгон түүх өгүүлдэг шүү дээ.

 

-Яагаад заавал малгайгаар гангарах болсон юм бэ?

 

-Эрийн хийморь малгай, бүсэнд нь гэдэг байх аа. Тиймээс бэлгэшээж, малгайдаа ач холбогдол өгдөг. Ойр дотны хүмүүс маань чамд ямар ч малгай сайхан зохидог гэдэг. Тэгээд л малгайг имижээ болгож, цуглуулах болсон.

 

-Малгайнуудаа хаанаас худалдан авдаг вэ?

 

-Янз бүр дээ. Монголдоо худалдаж авсан нь ч байгаа. Гадаадаас авсан нь ч бий. Хамгийн сүүлд гэр бүлээрээ АНУ-ын Лос Анжелес руу явахдаа саравчтай хоёр малгай нэмж авсан. Миний өмсдөг саравчтай малгайнууд 1990-ээд онд моод болж байгаад больсон загвар. Саравч нь тэгшхэн, ар талдаа онгорхой, бас кноптой. Харин сүүлийн жилүүдэд эргээд моод болоод байгаа.

 

-Тэгвэл сайн юм байна шүү дээ. Хэмнэлтгэй…

 

-Харин тийм ээ.

 

-Цуглуулга тань хэр арвижиж байна?

 

-20 гаруй бүрх, мөн тэр тооны саравчтай малгай байгаа.

 

-Хамгийн дуртай малгайгаа нэрлэвэл?

 

-Надад тэр бүр малгай бэлгэнд ирдэггүй. Хань минь хүртэл малгайд ач холбогдол өгдгийг мэддэг болохоор сонголт хийх боломжийг надад олгодог. Би ер нь малгайнууддаа бүгдэд нь дуртай. Сонирхолтой нь ганц л бүрх бэлгэнд ирсэн. Гавьяат тамирчин Б.Наранбаатар ах бэлэглээд. Тэр малгайдаа их дуртай, бүр хайртай.

 

-Та анх бүрх малгайтай олонд танигдаж байсан. Сүүлийн жилүүдэд саравчтай малгайгаар гоёх болж. Яагаад малгайныхаа стилийг өөрчлөх болов?

 

-Уран бүтээлийн шаардлагаар гэх үү дээ. Жишээ нь, хип хопчидтой хамтран дуулж, байхдаа бүрх малгай өмсчихөөд дунд нь зогсч байлтай биш. Ер нь уран бүтээлийнхээ өнгө аяст тохируулаад сольдог гэж ойлгож болно. Гэхдээ би тогтсон стилиэ орхихгүй. Шаардлагатай үед бүрхээ өмсөнө.

 

-Хэрвээ одоо өмсч байгаа малгайныхаа загварыг өөрчилбөл дараагийн сонголт тань ямар байх бол?

 

-Шууд хариулж чадах юм байна (инээв). Кепка малгай байх болно.

 

-Яагаад заавал кепка гэж?

 

-Хүн үргэлж залуугаараа байж, хип хоп стилиэр хувцаслаад байхгүй. Кепка бүх төрлийн хувцастай зохидог. Заримдаа ажил хэрэгч хувцас өмсөх үе гарах юм байна шүү дээ. Тэгэхэд хослол, чөлөөт хувцсан дээр ч зохицуулаад өмсч болно.

 

-Одоо танд кепка байгаа юу?

 

-Хоёрхон л байгаа. Дөнгөж сонирхож эхэлж байгаа юм. Яваандаа нэмж худалдаж авна аа.

 

-Танайх гэр бүлээрээ бизнес эрхэлж байгаа гэж дуулсан. Тантай нэг холбогдсоных асууж болох уу. Ямар бизнес эрхэлж байгаа юм?

 

-Бололгүй яах вэ. “Air agency” гэдэг олон улсын нислэгийн тасалбар борлуулдаг компани байгуулсан.

 

 

M.Уянга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 12, 2013 7:08:30 pm )

    bYALDUUCH L BAINA DAA

antalya rent a car