Хүний хөгжил сангийн энэ оны төсөвт өмнө нь иргэд бэлэн мөнгөөр олгосон 500 мянган төгрөг буюу сар бүр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдлийг нөхөж олгоход зориулан нийт 32 тэрбум төгрөг батлагдсан. Энэ талаар тодруулахад, “Хуулийн дагуу Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, тус сангийн орлогын урсгал нь улирлын чанартай байдаг ба тав, зургадугаар сараас тус сангийн орлого төвлөрөлт сайжирдаг. Иймээс Сангийн сайдын баталсан төсвийн хуваарьт иргэдийн хишиг, хувийг зургадугаар сард нөхөж олгохоор тусгаж баталсан” гэв. Тиймээс энэ сараас хишиг, хувиа аваагүй иргэдийн судалгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж зургадугаар сарын эцэст санхүүжилтийг хийх юм байна.
Эх сурвалж: shuurhai.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 10, 2013 1:25:33 pm )
Төр засгийнхан минь үүний урьд бүрдүүлёэн баримтаар нь олгохыг бодоорой Арай гэж тэр гадаадаас итгэмжлэх авхуулаад иртэл өгөхөө больсон шүү өмнө нь……………..
1 Comment