antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 14 comments

Хүний амь бүрлэгэчихээд дарга болно гэв үү, Ерөнхийлөгч өө

нийтлэсэн Admin

lundenШүүхийн ерөнхий зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Н.Лүндэндорж гэгч хэн бэ. Шүүхийн хараат бус байдлыг хангах гол үүрэгтэй энэ байгууллагыг удирдан чиглүүлэх ажлыг энэ хүнд даатгах нь зөв үү.

Ийм асуулт тавих болсон нь хэд хэдэн шалтгаантай.
Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан тэрбээр нэгэн цагт хүний амь нас бүрэлгэсэн юм. Хэргийг сийрүүлбэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар Цагаан хаалганы орчим гарцаар гарч явсан “Аварга” дээд сургуулийн оюутан охиныг дайрч, амь насыг нь хохироосон.
Хэрэг 2011 оны нэгдүгээр сарын 2-нд гарч, тухайн үедээ нэлээд шуугиан тарьж билээ. Түүний хөлөглөж явсан “Toyota Landcruiser” маркийн автомашин нь Монгол-Оросын хамтарсан III сургуулийн өмч аж. Тус сургуулийн захирал Ж.Соронзон нь Н.Лүндэндоржийн эхнэр.
Өөрөөр хэлбэл, эхнэрийнхээ албаны машиныг согтуугаар жолоодож яваад хүний аминд хүрсэн нь тэр. Энэ үед түүний согтуурлын зэрэг 0.45 хувьтай гарсан байдаг. Гэвч тэрбээр “Зүрхний өвчтэй болохоор долоогоны ханд уусан байсан” хэмээн мэдүүлсэн.
“Олон жил хуулийн сургуульд” багшилсан, бас ойр дотныхон нь боломжоо ашиглан, ийш тийш гүйсээр ял шийтгэлгүй энэ хэргээс мулталсан гэлцдэг. Уг нь Н.Лүндэндоржид Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл буюу Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэсэн зүйл ангийн 3-т зааснаар
“Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жилийн хорих ял онооно” гэсэн зүйлчлэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Гэвч түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх хэргээс болж тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлын албан тушаалаасаа халагдах нь тэр. Гэхдээ түүний багшлах эрхийг нь хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус хуулийн зөвлөх байхаа ч болив.
Ингэж нэг ёсондоо бараг л лааз өшиглөж явсан мань эрийг ардчиллынхан “бяцхан” олонхи болонгуутаа “од” болгож, өөд нь татаж эхлэв. Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараахан багшийгаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар томилж, магнайг нь тэнийлгэлээ.
Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх шинэхэн байгууллага хаалгаа нээж, мань эр гишүүнийнх нь тоонд багтав. Түүгээр зогсохгүй өнөөдөр дарга нь болох гээд сууж байна. ШЕЗ-ийн даргыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж батламжлах учиртай.
Товчхондоо, нэгэн үе өөриинх нь зөвлөхөөр ажиллаж байсан өнөөх эрийг үг дуугүй батлах юм байгаа биз. Гол нь хуульч хүн бусдын амь насыг бүрэлгэчихээд жишим ч үгүй тэр салбарын толгой өөд тэмүүлэх гээд байгаа нь ариун явдал уу, ардчилсан Ерөнхийлөгч өө.
Таны яриад байсан шүүхийн шинэтгэлийг хийж чадах хүн тэр мөн үү. Шударга л байх зарчим алдагдчихгүй байгаа гэх хардлага өөрийн эрхгүй хуулийн салбарынхнаас цухалзаад эхэллээ.
Ц.Элбэгдоржийн нэрийн хуудас болсон Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхэлснээр Шүүхийн хараат бус байдлыг хангах үндсэн зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч толгойлдог байсан хуучин зохицуулалтыг халж хараат бус бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулсан гэж ардчиллынхан тодотгодог.
Гэтэл Н.Лүндэндорж хараат бус нэгэн мөн үү, ардчиллынхаан. Ерөнхийлөгчийн зөвлөх асан, Х.Тэмүүжингийн багш нарийн яривал ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гээд хэлчихэд хилсдэхгүй юм биш үү. Дээр нь хүний үрийг хөнөөчихөөд хариуцлага хүлээгээгүй энэ эрд хэн итгэх юм, Ерөнхийлөгч өө.
Энэ Шударга л байх шинэчлэлийн нэг хэлбэр юм уу. Та санаж байгаа бол Н.Лүндэндорж нэгэн хэвлэлд “Шүүхэд нөлөөлөх явдал өмнө нь хэт хавтгайрсан байсан” гэж хэлж байсан даа. Энэ бол түүний хувьд санамсаргүй унагасан үг биш.
Хүний амь нас хохироочихоод, хуулийн байгууллагын хаалгыг татаж байхдаа амталсан түүний үг. Шулуухан хэлэхэд, нөлөөлж чадсанаа бахархан хэлсэн бардам сэтгэл нь цухалзаад байгаа юм биш үү, Ерөнхийлөгч өө. Дээрх хэргээс энгийн иргэд лав мултрах аргагүй.
Үг, дуугүй хуулийн заалт уншуулаад аавын хаалга татна. Тийм биз, Ц.Элбэгдорж оо. Нөгөөтэйгүүр. энэ хүн хуульч биш филисофич гэдгийг нь гавьяат хуульч С.Нарангэрэл хэлсэн.
Н.Лүндэндоржийг өөд нь татаж, өдий зэрэгт хүргэсэн хүн нь гэгддэг С.Нарангэрэл хүртэл “Хүн алчихаад зүгээр мултрахад хууль урвуулан ашигласан хүн ядаж хэсэг хугацаанд дуугүй байж хуулийн салбарынхны нэр хүндийг хайрлаасай гэж түүний өмнөөс би бодох л юм” хэмээн халаглан ярьсан.
Тийм биш гэж үү, Ерөнхийлөгч өө. Хэрэг хуучирдаггүй юм гэж хэлээд хариуцлага хүлээлгэхийн оронд толгойг нь илээд өөд нь мацуулна гэдэг лав л шударга л байхыг хэлэхгүй байх.
Д.Дорж
Эх сурвалж: 

Эх сурвалж: niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (May 09, 2013 1:03:05 pm )

    Narangerel guaig hundeldeg bailaa. getel avilgalyn zagalmailsan etsgiig umgoolood irehed ni yostoi uzen yadsan, yamar tsinichnii, yamar adgiin baliar novsh ve gedgiig medsen. narangerel ene hunees doloon tum dor bish uu

  • Anonymous (May 09, 2013 1:40:59 pm )

    narangerel huulich ug ni mergejlee sain meddeg hvn shig bsan getel negent hiidegee hiigeed ideed uusan hvniig umguuluud ornoos ni vhen hatan zutgaad bgaag oilgohgvi bhiin.gadaadad bol bvvr olon jileer tsaashilbal nasaar ni horidog bzdee getel mongold dunguj 2.5 jil ugchihuud teriig ni bas boloogvi sulluulah geed yavaad bgaag oilgohgvi yum.mongolchuud bvgd l sanaj bgaa bhdaa enhbayar tuhai vedee yaj idej uuj bailaa.yamarch bsan gemgvi hvn bish.odoogiin yrunhiilegch ch gsn uls turiinhun bvgdeeree luivarchid.mongol min heden jiliin daraa yana daa gehes..

  • Anonymous (May 09, 2013 2:11:45 pm )

    lundendorj bagsh manai nertei khuulich erdemtediin heg. taniig demjij bna.Manai narangerel bagsh ENKHBAYRIIG UZDEGGUI BAISNAA GAYAT UGSUNUUS HOISH DAGAJ DALDAGNAAD BAIGAA SONIN HUN BNA LAA. sHUDARGA HUN GEJ ITGEHED HETSUU DE. TA YANZ BURIIN YUM lUNDEE BAGSHIIN TALAAR BICHUULEH HEREGGUI DE NARAA BAGSHAA…

  • Anonymous (May 09, 2013 2:47:34 pm )

    хүний мөс чанар муутай хулгайч даа энэ нөхөр худалч элбэгдорж,хуурамч ТЭМҮҮЖИНТЭЙ ЯГ ТААРНА.

  • Anonymous (May 09, 2013 2:52:07 pm )

    СОГТУУГААР машин жолоодож хүн дайраад шагналд нь АН аас шүүхийн дээд зөвлөлийн дарга болж байна. Элбэгдорж, Тэмүүжин нар хуулийн шинэчлэлийг ийм маягаар л хийж байна даа. Ерөнхийлөгчид одоо Аварга БатЭрдэнээ л сонгож өөрчлөлт хүлээхээс

  • Anonymous (May 09, 2013 3:02:16 pm )

    нарийн учирыг нь мэдэхгүй байж бурж өгөх юмаа

  • Anonymous (May 09, 2013 8:55:05 pm )

    HUUHED NI BAS HUN DAIRCH ALAAD HRGIIN GAZRAAS ZUGTSAN CH GESEN BARIGDAAD YALGUI UNGURSEN YUM SHUU

  • Anonymous (May 10, 2013 6:39:04 am )

    СОГТУУгаар машин жолоодож хүн дайрч алаад ял аваагүй энэ луйварчинг ингэж томилох сонирхол ЭЛБЭГДОРЖИД байна.

  • Anonymous (May 10, 2013 12:20:52 pm )

    ELBEGDORJ shudarga baina gej helh chadahaas hiij chadahgui sh Ene zavaan hun avgai erguulch arhi uuj yavaad hunii shan ohin alchaad amidaraad l baih um da Temiijin said prokuroriin Erdenebatiin bagsh um hoino yal zavshihaas uur yahav de Soronzon avgain nuuts amrag sh de

  • Anonymous (May 10, 2013 12:36:14 pm )

    эНЭ АРАЙ ДЭНДЭНЭ

  • Anonymous (May 12, 2013 1:25:16 pm )

    шудрага ёс гэж хэн гоншгоноод байна тэр чинь аль хэдийн булшлагдсан Өөрөөр хэлбэл Зориг агсантай даш балбар агсантай зэнээ агсантай мөнх нойрсож байгаа энэ ЭЛБЭГ ДОРЖООС ШУДРАГА ЁС НЭХЭХ ХУДАГ ТОДРООС НАР ГАРАХТАЙ Л АДИЛ ГЭЖ МЭД

  • Anonymous (May 14, 2013 2:12:43 pm )

    Ta nar Elbegeegees uurt hezee ch bgaagui hun chanar hunii judag shudraga es buu neh ter uurt baidaggui blohoor bga meteer hudal yaridag hun dee

  • Anonymous (May 21, 2013 11:41:00 am )

    хүн дайрч амь насыг нь хохироосон нь үнэн юм бол энэ хүн алба дэвших гэдэг энэ нийгэм юу болод байгаа нь тодорхой бусуу мөнгө байвал дийлдэхгүй зүйл алга даа ард түмэн л хөөрхий болох юмдаа хүмүүсийн тэр дундаа хохирсон хүнээр мөн ч даажигнах юмаа

antalya rent a car