Засгийн газрын хөгөө хөлдөө чирсэн байдал ёстой амтай бүхний хараал идэж, араатай бүхний шүдэнд зуугдаж байгаа энэ цагт хуучнаа санагалзан суудаг нь гэм биш зан билээ.
“Оюу толгойн гэрээ” гэх нэгэн хэрүүлийн том ясыг дуртай нь хэмлэж дургуй ч гэсэн Засаг хамгаалсаар хичнээн удах юм бэ? Иргэний хөдөлгөөнүүд, экс ерөнхийлөгч, долоон буудлын Должид эмгэн Дорлиг өвөөгийн цайны завсарт л “будаа” болсоор удлаа. Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар “Ардын дайсан” гэсэн аймаар том пайзтай болж хусаад арилхааргүй, хүсээд ч балархааргүй нэр зүүлээ. Бензиний хомосдол үнийн өсөлтөөр хавчуурга хийж л байна. Энэ өвөл ахиад хэдэн аймаг хөлдөж Оцгой комисс дээр шадар сайд М.Энхболд нүдээ эргэлдүүлэх юм бол бүү мэд.
Ядаж байхад энэ муу 20 гишүүн, Ерөнхий сайдыг огцруулах гэдэг 9 гишүүн, түүнийг хамгаалсан Ж.Сүхбаатар гишүүн Ёс зүйн дэд хорооноос “эрүү элэг шанаа” гурав харамгүй авч намынхаа өмнө, даргынхаа төлөө сэвтлээ.
Муу дээр муу муухай дээр улцан нэмэр гэж Rio Tinto, Ivanhoe Mines – тай хамтарсан мэдэгдэл гаргаж дэлхийн түүхэнд байхгүй тэнэг алхам хийлээ. Үүнийгээ өөрсдөө ч мэдэж байгаа. Гэхдээ өөр арга байгаагүй. Хөрөнгө оруулагчид ч хөдөлхөөс өөр аргагүй том шахаанд хийсэн нь мэдээж.
Ядаж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олби огтоно лугаа адил” хамаг лай ланчигийг нь Засгийн газарт үүрүүлээд дэвэн дэлхий хэсээд алга болчихно.
Зүүлэгтэж явсаар байтал Зүүнд хатгуулж үхэв гэдэг шиг “Би мундаг би лаг би том” гэсэн хамгийн нуруутай хуульч Ц.Нямдорж нь хаусны хэргээр амаа үдүүлхээс өөр аргагүй боллоо. Аргагүй юм. Нэг ч удаа наймаа хийж үзээгүй явтал гэв гэнэт өндөр үнэтэй орон сууцнуудын хэрэг босоод түүнийгээ хүүхдүүдрүүгээ чихтэл нөгөөдүүл нь төрийн албан хаагчид болж таараад ямар “100.000 айлын орон сууцанд хамрагдаж 50 хүртлэх сая төгрөгийн зээлд хамрагдаад 1 сая долларын үнэтэй хаус бариулаад” гэлтэй нь биш ёстой нэг “Өтөлсөн хойноо үхэрт шаалгав” гэдэг шиг юм болоод таг.
Яг үнэндээ энэ засгийн газарт эрүүл сайд үлдсэнгүй.
Ард түмэн С.Баярын үед байсан итгэлээ хайн гиншсээр. Яах вэ Ерөнхий сайдаа?
Огцор! Нэрэнд цэвэр. Намд чинь өлзийтэй.
Л.Болд
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 02, 2011 10:57:49 pm )
s bayriin balagiig mongol uls 30jil ch arilgahgui ahrchin mu pizda ih idsen de
-
Anonymous (November 04, 2011 1:17:53 am )
Mongoliig zarsan Bayar hamgiin lalariin novsh
-
Anonymous (November 06, 2011 1:30:28 am )
Bayar guai shig hyn dahin Mongold terehgui bhaa. Bid iim huntei baisandaa Burhand talarhaj yabdag. Daan ch Bid bas l tylhsen dee.
-
Anonymous (November 06, 2011 2:50:05 am )
bayr sain ajillasan. tebeguud ni tend ih bsan bolohoor uhaantai hun zaigaa absiim da
4 Comments