antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 Comments are off

Хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх төв нээгдэнэ

нийтлэсэн Admin

хүчирхийлэл Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ээлжит уулзалт өчигдөр ЭМЯ дээр зохион байгуулсан байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ “Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулсан нь тун шинэлэг ажил байсан бөгөөд энэ ажлын хүрээнд бид олон зүйл хийсэн. Цаашид уг төвүүдийг нэмж байгуулах хэрэгцээ байсаар байгаа бөгөөд 2013 онд НҮБ-ын ХАС-ийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Завхан аймагт байгуулахаар ажиллаж байна” гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь ЭМЯ-ны харъяа ГССҮТ, ХЗЯ-ны харьяа Шүүх эмнэлэг, НЭМГ-ын харьяа СБД-ийн Эрүүл мэндийн нэгдэл дээр тус тус байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

Уулзалтаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдийн үйл ажиллагааны ололт, тулгамдсан асуудлууд, 2013 оны товч тайланг сонсож, “Нэг цэгийн үйлчилгээ”-г тогтолцоонд суулгах хэрэгцээний талаар хэлэлцэн Орон тооны бус зөвлөлийн хурлын зөвлөмж гаргажээ. Улмаар Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад салбар хоорондын уялдаа холбоо сайжрах юм.

Тус уулзалтад ЭМЯ, ХЗЯ, ХАХНХЯ, ДЭМБ, НҮБ ХАС, Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв болон Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car