antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 1 comment

Ц.Нямдорж сайдад гомдоогүй гэвэл тэнэг хүн болно

нийтлэсэн Admin

Талийгаач эдгээр хоригдлуудтай хамт ажиллаж байсан юм

-ДҮҮГИЙНХЭЭ АМИЙГ Ц.НЯМДОРЖ САЙДААС НЭХЭХ ҮҮ, ЭСВЭЛ ХОРИХ АНГИЙН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХ УУ-

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүгийн хаусыг барьж байсан хоригдлуудын нэг сахилгын өрөөнд амиа егүүтгэсэн талаар бид дэлгэрэнгүй мэдээлж байсан. Энэ хэрэгт холбогдуулан Амгалан дахь 421 дүгээр хорих ангийн ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Сайдын хувийн хаусыг барьж байсан хоригдол амиа хорлосон явдалд уучлал гуйж, хариуцлага хүлээх ёстой” гэсэн утга бүхий мэдэгдлийг Ц.Нямдорж сайдад хаяглаад буй. Талийгаачийн ах Д.Цогтжавтай ярилцсанаа хүргэе.

-Дүү тань амиа алдаад яг нэг сар өнгөрлөө. Хорих ангийн ажилтнуудын цалинг хасаад л өнгөрч байна уу даа.

-Хуульд юу гэж заасныг мэдэхгүй юм. Тухайн үед ээлжинд байсан хүмүүсийг цалингаар нь торгоод өнгөрөх, эсвэл хүний амь гэдэг талаас нь хатуу хариуцлага тооцож болох байх. Адилхан ажил хийж, амьдралаа авч яваа залуусыг тэгтэл нь хатуу шийтгээсэй гэж бодохгүй байна. Тэд чинь тушаалаар ажилладаг хүмүүс шүү дээ.

-Талийгаач ямар учраас сахилгад орсон юм бэ?

-Өвөр гүнтэд 16 хоригдол Ц.Нямдорж сайдын байшинг барьж байсан юм билээ. Тэдний нэг нь талийгаач дүү маань. Дүү минь есдүгээр сарын 25-нд хариуцаж байсан хүнээсээ чөлөө аваад харьсан байгаа юм. Хариуцагчаар ажиллаж байсан Халзан гэдэг ахмад 40 гаруй настай эр хүнд (дүү нь 41 настай) итгэсэндээ аман чөлөө өгөөд явуулж л дээ. Гэтэл манай хүн чөлөөнийхөө хугацааг хэтрүүлээд очиж. Хорих ангийнхны яриагаар дүү маань согтуу буцаж очсон гэсэн. Би хараагүй болохоор баталгаатай үнэн гэж хэлэхгүй ээ. Ямар ч л байсан гэртээ хоноод маргааш нь ангидаа очсон гэсэн.

-Чөлөөгөө хэтрүүлээд буцахдаа ажил хийж байсан газраа очсон юм уу?

-Хорих ангидаа очсон гэсэн.

-Талийгаачийг чөлөөгөө хэтрүүлэх хойгуур оргосон гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан нэлээдгүй сандралдсан байна лээ?

-Түүнийг сүүлд сонссон. Дүү маань оргосон юм биш шүү дээ. Чөлөөгөө хэтрүүлээд, ирэхгүй болохоор нь араас нь эрж, сурсан асуудал байгаа л байх. Ямар ч л байсан Ц.Нямдорж сайдын барилга дээр ажиллаж байгаад асуудал үүслээ.

-Ял эдэлж байгаа хүн салбарын сайдын байшинг барих ёстой юм болов уу?

-Ангийн удирдлага энэ асуудлыг мэдэхгүй байх аа. Тэр том хүн “Та нар ингэ” гэхээр ангийн удирдлагууд “үгүй” гэж хэлж чадахгүй санагдаад байгаа юм. Хуульд хоригдол хүнийг гэрээгээр ажиллуулж болно л гэж заасан байдаг байх. Ажил хийхэд данс нээж өгдөг юм билээ. Ажлынх нь хөлс дансанд нь ордог гэж ойлгосон. Ц.Нямдорж сайдын байшинг барихад тийм гэрээ байгуулсныг мэдэхгүй юм. Сайд гэдэг утгаараа хоол ундыг нь даасан болоод үнэгүй ажиллуулж байсан ч юм билүү. Манай талийгаачийн тухайд л лав тийм гэрээ байхгүй байна лээ. Хорих ангийнхан гэрээтэй ажиллаж байсан л гэдэг. Би хувьдаа мөнгө өгсөн гэж итгэхгүй байгаа.

-Гэрээ байгуулаагүй, үнэ хөлсийг нь өгөлгүйгээр хувийнхаа ажлыг сайд нь хийлгэж байна гэвэл дэндүү увайгүй юм биш үү?

-Лав л “Танай дүү хоёр хоногт тэдэн төгрөгийн ажил хийлээ” гэж надад хэлээгүй. Тэнд сар ажиллаагүй болохоор данс энэ тэрийг нь шалгах боломжгүй юм. Миний дүүд л лав нээсэн данс энэ тэр алга. Би хувьдаа 421 дүгээр ангийн удирдлагууд хоригдлуудаа гадагш нь гаргаж ажил хийлгэснийг буруу гэж бодохгүй байна. Хамгийн гол нь дээрээс өгсөн тушаалыг л биелүүлсэн байх.

-Тэгэхээр тушаал өгсөн гээд байгаа сайдад гомдолтой байна уу?

-Ц.Нямдорж сайдад гомдоогүй гэвэл тэнэг хүн болно. Бид эхээс 13 уулаа. Элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Дүү маань амьдралдаа нэг алдаж, шоронгийн хаалга татсан ч гараад л ирнэ гэж итгэж байсан. Согтуу ирээд “Миний өмнөөс ажил хий” гээд байсан нөхрийг өшиглөсөн нь гайтаж таван жил хорих ял сонссон байсан юм. Тэр алдааг нь би буруутгахгүй ээ. Гэхдээ хүний малыг харахдаа ч онд мэнд оруулж, эзэнд нь хүлээлгэж өгөх ёстой биз дээ. Шүүхийн шийдвэрийнхэн хаяагаа манаж байна л даа. “Манай талаас ямар ч буруу байхгүй. Танай тэр чинь өөрөө л өөрийгөө боочихсон” гэж байна. Би тэдэнд буруу өгч, үхлийг мөнгө болгох гэсэн санаа огт алга. Гэхдээ л малаа алдсан хүн ч нэхдэг сурдаг, алаад идчихсэн байвал хариуцлага тооцуулдаг биз дээ. Үнэндээ гомдлоо хэнээр барагдуулахаа мэдэхгүй мунгинаж л явна. Энэ хэргийг шалгаж байгаа Наранцацрал гэдэг мөрдөн байцаагчтай уулзаж чадалгүй сар шахам боллоо.

-Чөлөөнийхөө хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэг сар сахилгын өрөөнд шийтгэх шаардлага байсан юм болов уу. Сайдын ажлыг хийж байгаад асуудалд орсон нь шийтгэх гол үндэслэл болчихсон юм биш үү?

-Ангийн удирдлагын авсан арга хэмжээ байх л даа. Дүү маань сахилгад тав хоноод өнгөрсөн.

-Дүү тань таван жил хорих ялтай. 40 гаруй настай эр хүн таван жил хоригдох ял эсвэл 30 хоног сахилгад суухаасаа болж амиа хорлох сонголт хийнэ гэдэг итгэмгүй. Ямар нэг дарамт байсан гэж хардаж байна уу?

-Яг дарамталж байсныг мэдээгүй болохоор хамаагүй ярьж болохгүй байна. Ах дүү нар дундаа л элдвээр таамаглаж сууна. Хэл амаар дарамталсан бол хэзээ ч нотлогдохгүй шүү дээ. “Насаар чинь шар махтай чинь хатаана даа” гэж заналхийлээд байсан бол яах бол. Харин зодож нүдсэн асуудал байгаа бол задлан шинжилгээгээр ил болох биз. Тухайн үед намайг сахилгын өрөөнд очиход талийгаачийн цогцсыг аваад явчихсан байсан. Мөрдөн байцаагчтай нь л уулзсан.

-Төрсөн ахынх нь хувьд дүүгээ мэдэж байгаа л байх. Сэтгэл санаа нь тийм тогтворгүй хүн үү?

-Хэлж мэдэхгүй юм даа. Олон л юм бодох юм. Би дүүгийнхээ амийг Ц.Нямдорж сайдаас нэхэх үү, эсвэл хорих ангийн удирдлагуудад хариуцлага тооцуулах уу. Ямартай ч, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хуулийн дагуу гомдол гаргах эсэхээ шийднэ гэж бодож байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр дүүгийн минь биед ямар нэг гэмтэл учирсан байх юм бол эцсийг нь хүртэл явна.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт бодитой гарна гэж итгэж байна уу?

-Шүүх эмнэлэг чинь төрийн байгууллага шүү дээ. Төрдөө итгэхээс яах вэ.

-Талийгаачийг хөнжлийнхөө даавуугаар боож амиа алдсан гэж байгаа. Сахилгын өрөөнд хөнжлийн даавуу байлгадаг юм болов уу. Тэр үед яагаад хяналтын камер ажиллагаагүй байсан юм бол?

-Хүний эрхийг хангах үүднээс ор хөнжлийн даавуу өгдөг гэж тайлбарлаж байна лээ. Хяналтын камер нь эвдрээд удаж байгаа гэсэн. Харгалзагч нь аравдугаар сарын 1-ний өглөөний 05.00 цагт дүүг маань эргэхэд зүгээр байсан гэсэн. Тэгээд 08.15 цагт цайг нь өгөхөөр шагайхад л хэрэг мандчихсан байсан гээд байгаа. Сахилгын өрөөнд байгаа хүнийг тийм олон цагаар эзгүй байлгасныг бас гайхаад л байна.

-Хамт хоригдож байсан хүмүүстэй нь уулзах боломж байгаагүй юу. Уг нь тэд талийгаачийг ямар орчинд байсныг мэдэж байгаа байх даа?

-Надтай уулзуулахгүй л дээ. Мөрдөн байцаагч хоригдлуудтай уулзсан байх гэж найдаад байгаа.

-Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танай гэрийнхэнтэй уулзсан уу?

-Ерөөсөө тийм зүйл байхгүй. Хорих ангийн зүгээс л буяны ажилд зориулж өглөг өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн яам өөртөө халдаахгүй байгаа биз. Ц.Нямдорж сайд “Би үүрэг өгөөгүй” гэж хэлж ч мэднэ. Яамнаас нь “Ийм ажил байна. Тэдэн хүн гарга” гэж даалгасан байх. Муу дүү минь гурван өнчин хүүхэдтэйгээ ядруухан амьдарч байсан. Бага нь 15 настай. Монгол хүний жудгаар бага хүүг нь сургуульд ороход дэмжлэг болгоод нэг удаа туслаасай гэж бодох юм. Энэ хүүхдийн ирээдүйг бодооч гэж хөөцөлдөөд явахаар дүүгийнхээ амиар наймаалцсан болох болов уу гэж бодоод байгаа. Үнэндээ хэнд яаж хандахаа мэдэхгүй юмаа. Мөрдөн байцаагч нь намайг дуудаж уулзаагүй л байна.

-Гэхдээ сайдынхаа байшинг бариулах нь яамны ажил биш шүү дээ.

-Ц.Нямдорж сайд тийм үүрэг өгөх эрхгүй хүн биз дээ. Хувийн ажлаа үүрэг өгч хийлгэх эрхгүй. Хэрвээ үүрэг өгсөн бол гэрээгээр үнэ хөлсийг нь өгч болох байх.

-Дүүгээ ажилд гарснаас нь хойш эргэж очсон уу?

-Амжаагүй ээ. Хүү нь очиход “Аав нь ажлаа хийгээд л байж байна. Зүгээр” гэж хэлсэн гэсэн. Ядарч зүдэрсэн зүйл ажиглагдаагүй гэнэ лээ.

-Талийгаач өмнө нь ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Дүү маань багадаа өргүүлсэн. Өргөж авсан ээж нь 80 гаруй настай. Тэр хүн л хэн хэнээс илүү бэтгэрч байна даа, хөөрхий. Талийгаачийн нэг банди нь сая цэрэгт явлаа. Томдоо гэр хийгээд тусад нь гаргачихсан байсан юм. Талийгаач эхнэрээ алдаад хот бараадсан даа. Гарын ур дүйтэй, ажлыг хурдан хийдэг, тусархуу, сэтгэл сайхантай хүн байсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 15, 2011 2:01:22 am )

    huue ta nar medee hulgailahaa boliochee

antalya rent a car