antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big 11.00 цагаас Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс хамтарч мэдээлэл хийхээр болжээ. Хурлаар Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын зургадугаар зөвлөлдөх уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх өгөх аж. Хурал Гадаад харилцааны яаманд болно.

11.30 цагаас ИЗНН-ын гишүүд намаасаа гарах асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагаас Энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж байгаа “ЭВРИКА-2013” эрдэм шинжилгээний бага хурлын залуу багш, оюутны шилдэг бүтээлийг тодруулах, шагнал гардуулах ёслол Төрийн ордны Их танхимд болох юм.

Байнгын хороодын хуралдаан:

11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “В” танхимд

16.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “В” танхимд

09.00 цагаас Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Б” танхимд тус тус болно.

11.00 цагаас АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг хуралдахаар болжээ. Мөн тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 13.00 цагт Төрийн ордонд эхлэх юм. Тус хуралдаанаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч эрхмийг тодруулна.

Монгол ньюс мэдээллийн төвд:

11.00  цагт Иргэний хөдөлгөөнүүдээс АТГ-т тавьсан шаардлагынхаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт ИЗНН-ын гишүүд намаасаа гарч буйгаа зарлаж мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын геологич эмэгтэйчүүдийн клубээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00 цагт Зам тээврийн яам, УБТЗ-ын Удирдах газар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс хамтран “Төмөр замын гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-т зориулж мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car