Дөнгөж хөгжих гэж зүтгэж байсан хөрөнгийн зах зээл, эдийн засгийн өсөлтийн таатай ирээдүй “увайгүй” улстөржилтөөс болж бүдгэрчихлээ. Монголчууд бидний халаасанд гадны хөрөнгөтнүүдийн асар их мөнгийг оруулж ирэх боломжтой тэр нүх сувгийг эрхэм түшээд хааж, хязгаарлаад хаячихлаа. Бүр тодруулбал Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гол хөдөлгүүр нь institutional investor буюу хөрөнгө оруулалтын байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд манай улсаас нүүр буруулж зугтах болжээ. Гэхдээ хамгийн гол нь өнгөрсөн оны сүүлчээс хөрөнгө оруулагчид Монголоос гарч байгаа талаар чих дэлсэж байсан ч тухайн үед “жижиг гарууд” үйл ажиллагаагаа зогсоож байв. Харин одоо бол тэс өөр буюу хамгийн их хөрөнгө оруулалтыг Монголд татах боломжтой, хэдэн тэрбум ам.доллараар тоологдох хөрөнгөтэй дөрөв, таван сан Монголыг орхилоо.
“ORIGO PARTNERS” МЬЯНМАРЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛНА
Үүнд хамгийн сүүлд гэхэд дэлхийд нэртэй, тооцоо судалгаа сайтай, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэх АНУ-ын “First reserve” Монгол дахь салбараа татсан байна. Тодруулбал, уул уурхайн чиглэлээр гадны болон өөрийнхөө толгой компанийн хөрөнгө татах зорилготой “Connect resoures service” сан хаагдсан аж. Уг сан дан ганц уул уурхай ч биш хөдөө аж ахуйн бусад салбарт маш их хөрөнгө төвлөрүүлэх болно, тэр хэмжээгээр ажлын байр ихээр нэмэгдэнэ гэж мэдэгдэж байжээ. Даанч харамсалтай нь өнөөдөр бидний өврөөс тэр сайхан боломж сугараад уначихлаа. Ёстой аманд орсон шар тосоо бид өөрсдөө түлхчихэж байгаа нь энэ. Түүнчлэн “Origo partners” гээд 2011 онд Монголд орж ирж нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан сан эндэх оффисынхоо ажилтнуудыг цөөлж ганцхан хүн үлдээсэн байна. Ингэхдээ тус сан Монголын гол өрсөлдөгч болох Мьянмар улс руу бүх үйл ажиллагаагаа чиглүүлжээ. “Origo partners” сан тус улсад хөдөө аж ахуйн салбарт харамгүй хөрөнгө хаяна гэдгээ хэлсэн аж. Уг нь Монголыг бодоход түүхий эдийн хангамж нь бага ч тухайн улсын хууль, эрхзүй, улс төрийн орчин хавьгүй тогтвортой, шинээр нээгдэж буй зах зээл болохоор илүү их ашиг олохын тулд тийшээ чиглэхээс өөр аргагүй юм.
Мөн үл хөдлөх хөрөнгийн чиглэлд Монголын компаниудыг холбож гол хөрөнгө оруулалт татдаг байсан “Cube capital” сан бас л Мьянмар руу бүх үйл ажиллагаагаа чиглүүлсэн гэнэ. Үнэндээ өнөөдөр манай улсад Европын сэргээн босголтын банк, Хөгжлийн банкуудаас өөр хөрөнгө оруулагч бараг үлдээгүйг учир мэдэх нь хэлж буй.
Тэгвэл хөрөнгө оруулагчид Монголд хэзээ орж ирэх вэ. Нөгөөтэйгүүр тэд Монголоос яагаад ингэж нүүр буруулаад байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Угтаа саяхан Гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай найруулгатай хууль баталсан ч хөрөнгө оруулагчид мөн л эргэлзсэн хэвээр. Дээрх сангуудын Монголоос гарсан учир нь улс төрийн тогтворгүй байдал. Мөн хуулийн таагүй орчин. Түүнээс гадна “Монголын улстөрчид ард түмэндээ таалагдахын тулд байнга уул уурхай, тэр дундаа гэрээ хэлэлцээр рүүгээ дайрдаг нь биднийг эргэлзэхэд хүргэсэн” гэж “Origo partners”-ийн нэгэн удирдлага хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.
“ШИНЭ ХУУЛИЙГ СУДАЛЖ БАЙЖ БУЦАЖ ИРЭХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ” ГЭЖЭЭ
Чухамхүү холбогдох Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан ч хөрөнгө оруулагчид, сангууд Монголд очно гэх мэдээлэл дуулдахгүй байгаа. Хонконгод болсон уул уурхайн салбарынхны уулзалт дээр ирсэн хөрөнгө оруулагчид Монголын шинэ хуулийг сайтар судалж, Засгийн газар нь илүү тогтвортой болсны дараа буцаж очих эсэхээ шийдэх талаар манай талд уламжилсан сураг бий.
Ер нь хөрөнгө оруулалтын сангуудаас гадна Австрали, Торонтогийн биржийн хөрөнгө оруулагчид Монголыг эрсдэлтэй учраас хөрөнгө оруулахаас эрс татгалзсан талаар өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр гадны хэвлэлүүдээр гарч байв. Хэрэв “Kara minerals”, “Mogul Ventures”, “Auminco”, “Gobi coal” зэрэг компаниуд IPO-гоо хойшлуулаагүй, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний маргаан үүсээгүй байсан бол манай улсад наанадаж тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх байжээ. Гэвч энэ бүх боломж бидний хажуугаар хийсэж одсон. Гэхдээ энэ бүгд сэргээгдэх баялаг учраас манай эрхэм түшээд толгойгоо зөв ажиллуулбал асуудал нааштайгаар шийдэгдэнэ.
Түүнээс гадна өнөөх М-3 буюу сүүлийн үед дэлхий дахинд уул уурхайн баялгаар гайхагдаад буй Монгол, Мьянмар, Мозамбик гурван улсын аль оновчтой менежмент хийж чадсан нь хамгийн хурдан хөгжинө. Бар улс болно. Монголд үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгө оруулагчид, сангууд дээрх хоёр улс руу хошуурах болсны нэг шалтгаан нь гэвэл Мьянмар гэхэд зах зээлээ шинээр нээсэн, 60 сая хүн амтай болохоор хөрөнгөтнүүдийн анхаарлыг хамгийн их татаж буй. Харин Мозамбик улсын Уул уурхайн сайд нь “Бид уул уурхайн хөрөнгө оруулагчдад давхар боломж олгох болно” гэж дэлхий даяар мэдэгдсэн. Мөн эдийн засгийн бодлого, хууль эрхзүйн орчин нь хамгийн боломжит хувилбар болохоор ээдрээтэй Монголыг орхих том шалтгаан болсон. Ямартай ч цаг хугацаа энэ бүхнийг яаж шийдэхийг харж суух үлдлээ.
Л.Баатархүү

Холбоотой мэдээ
-
Anonymous (April 29, 2013 9:20:50 am )
Bid heniig songoj hend itgechiheveeeeeee………
-
Anonymous (April 29, 2013 9:32:06 am )
Сэргээгдэх баялаг гэж юуг хэлээд байна вэ? Ашигт малтмал гээд байгаа зүйл сэргээгдэх үү. Мьянмар, мозамбик хоёрын нөөц нь дуусаад ирхээр эргээд Монгол гээд гүйлдээд л ирнэ. Юунд ийм сүржин яаруу бичнэ вэ?
-
Anonymous (April 29, 2013 9:55:29 am )
Л.Баатархүү guya henii zaahialgaar bicheed bainaa.Ter huruungiin zah zeel gegch neriin door uuriin ulsiin valutiig huucheer noyrhuulagch gedgiig medeh uu..Bas deer ni hurungiin zazh zeel,san 2 chin tusdaa oilgolt.SAn gej bitgii orchuulaad bai naadah chin buyanii ium shig humuust setgegdel turuuleed baina.Naad bicheed yariad baigaa baiguullaguud chin tiim buyanii baiguullaga bish zugeer l hurungu oruulj heden 10 terbumaar ni mongoliig barlag boltol ni ajilluulj belen mongiig ni saah gesen nuuhduud..Shuudhan helehed tseverhen ulsiin ner barisan diplomat luivarchid..Л.Баатархүү jaahan ium unshij baij ium bich bas deer ni setgeliin huurluur 10-r angiin bolovsroltoi iu!!!
-
Anonymous (April 29, 2013 10:14:32 am )
gadniixan zebxen eerseddee ashigtai bol orj irne mongold xariltsan ashigtai gexeer garch baina.zebxen chenchuud n orch irsen um bishuu.mongoloos xyamd abaad xyatadad l zarax sanaatai teneg uls terchided n xaxuuli egeed l
-
Anonymous (April 29, 2013 10:37:23 am )
за хө ямарч байсан мозамбекд хайгуул хийж байгаа рио тинтогийн газраас 50 гаруй метр ухаад байхад өөр юу ч гарахгүй цул нүүрс л байна гэсэн лав
-
Anonymous (April 29, 2013 10:49:49 am )
gadniihan bid shahalt uzuulj bna mgliin erh asgigt unuudur niitsehgui baigaa bol boliulah l heregtei bayalag baidgaarai baij bna l biz yamar mungu neheed hevtej baigaa bish ireediud mgl iin ur ach hurteh biz unuudur hurungu oruulalt orj irehgui bna gadniihan nuur buruullaa geh yum bid nar tedend unegui nair tavij uguh yostoi yum uu
-
Anonymous (April 29, 2013 1:49:59 pm )
gadniihniig shutehee bolih heregtei!!!neg yeee bodbol manaih uhaan suuj bna!!uul uurhaigaas tomchuud .gadniih n hojdog bolohoos engiin irgend neg ih hurteelgui!!!baylaga baijil baig hoch ue gej bna
-
Anonymous (April 29, 2013 10:02:07 pm )
тэд гарч л байг бид юу ч алдахгүй
-
Anonymous (April 29, 2013 11:19:26 pm )
Мьянмарийг ямаршуухан “тогтвортой хууль”-тайг чамаас бусад нь мэднэ ээ баатархуяаа гуай. Ккккк олгойндоо устайгаа битгий гайхуул! Тийшээ явдаг монголчууд хуйгаараа л байна ккккк. Баатархуяаа гэж…………
-
Anonymous (May 01, 2013 1:29:38 pm )
ардчилсан нам одоо нэг аятайхан байж болдоггүй юм бх даа? сүүлийн 25 жилийн алдааны ихэнхийг энэ нам нэрийн дор амьдарсан хэдэн хүн хийлээ?ядарч байхад яр гэгчээр уул уурхай,гадны хөрөнгө оруулалтыг хамгийн их эсэргүүцэгч нараар тэр яамных нь сайдыг тавих юм? гаднаас нь хараад л биднийг хөөхийн тулд энэ сайдуудыг тавилаа гэж хэнч ойлгохоор байхад чинь?Батбаяр,ганхуяг,жэнко нарыг маань дэлхий таньдаг болцон биз дээ.
-
Anonymous (May 07, 2013 11:22:40 am )
Ардын нам махн хоёрын балгаар Монгол улс газар нутгаа сүйтгэж дууслаа Ардчилсан нам гарсанаар сэргэлт ирлээ гадныхан монголд шударга ёс тогтож авилга өгч чадахгүй боллоо гээд явж байгаа нь сайн мэдээ байна
11 Comments