Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим асуудлыг нягтлан шалгах үүрэг бүхий УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүнгээ танилцууллаа. Ажлын хэсгийнхэн Тавантолгойн тендерт ялагчийг шалгаруулахдаа Ерөнхий сайдын дүүгийн компанид давуу эрх олгосон эсэх, Монголбанк “Чингис” бондын мөнгөөр их хэмжээний алт худалдан авсан эсэх, Төрийн албаны хуулийн хэрэгжилт, орон тоо өссөн эсэхийг тодруулах зорилготой байсан юм.
.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн тус компанид үүссэн санхүүгийн хүндрэл чухам юунаас үүдэлтэйг шалгах явцдаа “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан тендерт Ерөнхий сайдын дүүгийнх нь охины “Говь повер” компани ялсныг баталгаажуулсан байна. Тавантолгой орд бол долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийд томоохонд тооцогдох орд юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 764350 иргэн тус бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмших эрхтэй болж, 1500 аж ахуйн нэгж 29 тэрбум төгрөгөөр энэ компанийн хувьцааг худалдаж авчээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК бол монголчууд бидний хамтын компани юм. Тиймээс энэ компанийн үйл ажиллагаа ямархуу төвшинд явж байгаатай УИХ-ын гишүүд газар дээр нь танилцсан байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын танилцуулснаар эл компанийн удирдах бүрэлдэхүүнд хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн нэг ч төлөөлөл байхгүй бөгөөд ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, гишүүдэд яамдын төрийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нар ажиллаж байна. Багануурын уурхайд нэг тонн нүүрсийг 23 мянга, Шивээ-Овоогоос 18 мянган төгрөгөөр олборлодог бол Тавантолгойд уг зардал 41 мянган төгрөгтэй тэнцэж байна. “Эрдэнэс Тавантолгой”-д нэг тонн нүүрс олборлоход найман тонн шатахууны зардал гардаг, харин Багануурын уурхайд 1.5 тонн шатахуун зарцуулдаг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежмент ямар байдалтай явж байгааг харуулсан бодит жишээ болж байна. Тавантолгойгоос Хятад руу нүүрсээ экспортлохдоо замын дунд Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагатай болдог. Яагаад уурхайгаас шууд экспорт хийж чадахгүй, дундын хэн нэгэн зуучлагчаар дамжуулж, урагшаа гаргах нэг тонн нүүрсэн дээр 3000 төгрөгийн зардал зохиомлоор нэмснийг ажлын хэсэг судалж үзэхэд маш ноцтой баримт гарчээ.
2012 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Говь повер” компани шалгарчээ. Тавантолгой уурхайгаас олборлож буй нүүрсийг Цагаан хад дахь гаалийн баталгаат талбайдаа буулгасныхаа төлөө нэг тонн тутамд 1.5 ам.доллар, жилдээ 17 тэрбум төгрөгийн орлого олох давуу эрхийг ийнхүү тус компани өвөртөлжээ. “Говь повер” ХХК-ийг иргэн Ц.Дашдондог 2007 оны зургадугаар сарын 25-нд барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулсан бөгөөд дүрмийн сан нь нэг сая төгрөг байж. Энэ компанийг 2013 оны нэгдүгээр сарын 7-нд иргэн Г.Уянга, Д.Баярхүү нарт худалджээ. Гэтэл компанийг өөрийнхөө нэр дээр болгосон мөн өдөр тэд компанийн дүрмийн сангаа гэнэт нэмэгдүүлэн нэг тэрбум төгрөг болгон өсгөжээ. Өөрөөр хэлбэл, нэг бүрийн үнэ нь 10 мянган төгрөгийн өртөгтэй 40 мянган ширхэг хувьцааг Д.Баярхүү, 60 мянган хувьцааг Ч.Уянга эзэмших шийдвэр гаргав. Үүнээс ганцхан хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 16-нд Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчээр “Говь повер” шалгарчээ.
.
Гэнэт цойлсон 17 тэрбумын тендерийн ялагч чухам хэн бэ? Баримт сөхвөл “Говь повер” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Гэрэлхүүгийн Уянга хэмээх 1990 онд төрсөн бүсгүй байдаг аж. Оюутны ширээнээс дөнгөж амьдралд хөл тавьсан 23 настай бүсгүй нэг тэрбум төгрөгийг хаанаас босгож, компанийн хөрөнгөө нэмэгдүүлэв гэсэн асуулт хэн бүхэнд төрөх нь лавтай. Г.Уянга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүү Норовын Наранцэцэгийн охин юм байна. Мөн Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр аж.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Г.Уянга ямар учраас энэ тендерт шалгарсныг лавлахад Ерөнхий сайд тодорхой хариулаагүй. Энэ үеэс эхлэн хэрэг бишдэж, булхай нь илэрч эхэлмэгц Гэрэлхүүгийн Уянгыг 1985 онд төрсөн Чулуунбаатарын Уянга болгон өөрчилжээ. Сүүлд гарч ирсэн Ч.Уянга нь Дорноговь аймгийн харьяат бөгөөд цахим үнэмлэхэнд бичигдсэн хаягаар нь шалгахад тоосго буулгасан эзэнгүй хашаа угтсан байна. Өөрөөр хэлбэл, УБЕГ-аас УИХ-ын гишүүдийг хуурамч мэдээллээр хангадаг болсны жишээ нь дээрх хэрэг явдлаар батлагдаж байна.
.
Өмнөх Засгийн газрын үед “Чалко”-той байгуулсан гэрээг сүүлийн гурван сарын турш Н.Алтанхуягийн Засгийн газар шүүмжилсээр ирсэн ч алдагдалтай гэх энэ гэрээнд ямар ч өөрчлөлт оруулж чадаагүй байна. Ингэхдээ нэгдүгээр улиралд 53, хоёрдугаар улиралд 56 ам.доллараар нүүрсээ борлуулах тохиролцоонд хүрчээ.
.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албанаас хоморголон халагдсан хүмүүсийн тоо баримттай холбогдуулан Төрийн албаны зөвлөл дээр очиж шалгалт хийсэн юм. Зөвхөн яамны орон тоог авч үзэхэд хамтарсан Засгийн газрын үед яаманд нийтдээ 871 хүн ажиллаж байжээ. Харин одоогийн 16 яамыг 1663 орон тоотой ажиллахаар баталж өгсөн боловч 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл энэ тоо 1707 болж өссөн байна. Ялангуяа яамдын газар, хэлтсийн дарга нарын тоо огцом нэмэгджээ. Уг тоо өмнөх Засгийн газрын үед 102 байсан бол эдүгээ 183 болж, хурган дарга нарын тоо өссөн байна. Тиймээс аймаг, нийслэл, сум дүүргийг бүхэлд нь хамруулсан судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр болжээ.
.
Монголбанкинд ажилласан ажлын хэсгийнхэн мягмар гаригт ажлын цаг дуустал тус байгууллагад өнжиж шаардлагатай мэдээллийг авахыг хүссэн ч банкны удирдлагууд холбогдох мэдээллийг нууц гэсэн үндэслэлээр гаргаж өгөхөөс цааргалсан аж. Гэтэл Блүүмбэргээр манай улсын алтны нөөцийн хэмжээг ил тод зарласан атал үүнийг нууц хэмээн хэлсэн байна. Манай улсын алтны нөөц эрс өссөн энэ үед дэлхийн зах зээлд алтны үнэ огцом унасан. Үүнтэй уялдаатайгаар манай улс алдагдал хүлээсэн байна лээ, энэ асуудлыг ярих ёстой, дараагийн удаа ийм алдаа гаргах ёсгүй гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Мөн “Чингис” бондын талаар УИХ-аас тогтоол гаргахдаа эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулах үүргийг Ерөнхий сайдад өгсөн. Гэвч энэ мөнгө одоогийн байдлаар арилжааны банкинд байршиж, зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаад МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.
.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УБЕГ УИХ-ын гишүүдэд хуурамч материал бүрдүүлж өгч байгаад харамсаж байна. Бид ер нь хэнд итгэх вэ. Энэ хууль бус үйл ажиллагаанд улс төрийн өндөр албан тушаалтнууд орооцолдож, хууль бус үйлдэлдээ төрийн албан хаагчдыг татан оролцуулж байгаад харамсаж байна. Ард түмнийхээ компанийг тонон дээрэмдэж байна. Иймд бид энэ асуудлыг АТГ, Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч, ТЕГ-т тавьж шалгуулна” гэлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 25, 2013 12:21:43 pm )
nudnii bulai bolj dee
-
Anonymous (April 25, 2013 12:30:43 pm )
ichidq humuus shuu mongol ulsiin huuli gej guuli bolood bnadaa
-
Anonymous (April 25, 2013 12:54:06 pm )
20 jil biye biyeniihee bugsiig nuhlaa yu uurchlugduv Tv-geer garah daa neg ih shudraga humuus bugd l yalgaagui adilhan humuus bj yah gej engej bdag yum be ajilaa yeruusuu hiihgui novshnuud yumaa
-
Anonymous (April 25, 2013 1:19:05 pm )
МАН одоо болиоч дээ. Ийм юум та нарт хүртэл байгаа шүү. нэг их ариун хүмүүс гарч ирж гэнэ. үхлээ юу ингэх тусам та нар дахиж хэзээч сэхэхгүй дээ
-
Anonymous (April 25, 2013 3:51:35 pm )
Ж. энхбаяр болиочээ. өөрөө их шударга дүрд тоглочхиж. өнгөрсөн 4 жил говь-алтай аймгаар тоглоо биз дээ Мэдэхгүй гэж боддог юм уу.
-
Anonymous (April 25, 2013 6:24:31 pm )
Өөрсдөө энэ байтугайгаар идчээд ажил хийх гэсэн нэгийг зүгээр байлгахгүй. Өөрсдийнх нт балаг эхнээсээ илрээд ирэхээр тэгж байгаал даа. Ард түмнээ бодооч та нараас болж ажил зогсочоод байна
-
Anonymous (April 25, 2013 7:06:06 pm )
heruuliin buzar bolmoor yumaa. uneheer yadargaatai. zugeer l uls ornoo bodood ajlaa hiij boldoggui yachihsan humuus bdgiin boloo
-
Anonymous (April 25, 2013 8:25:25 pm )
zarim 1 hun buur bugsiig ni unsej, uliig ni dolooh ni ee. idsen, uusan, luivardsan ni unen l yum bol an ch bai man ch bai yalgaaguin bishuu? uhaan ni ene hunii helsneer “өөрсдөө энэ байтугайгаар идчээд ажил хийх гэсэн нэгийг зүгээр байлгахгүй.” bol ene luivar hiij bgaa ni tegeed ajil hiij bgaa gsn uguu?
-
Anonymous (April 25, 2013 9:15:34 pm )
Ene setgegdel bichij baigaa humuus hereg alga daa. Eeriin nam bol abilgal abch baisan ch hamaagui yum biz dee. IIm humuus olon uchir mongol eedlehgui dee
-
Anonymous (April 26, 2013 7:58:41 am )
ichihgui iim luivar hiichiheed yamar nuureeree ardchilal yarij suudag bnaa,ichij amdraasai.nam dagaj daldagnaj bgaa uls buh yumaaraa turiin halamjind ochdog bhoor l ingej uhen hatan guitsgeej ner nuuree baran baij deeshee avirdag yum bnaldaa.Odoo yahig n hartsgaaj l baiya.
-
Anonymous (April 26, 2013 9:02:48 am )
Луйварчин Ерөнхий сайдтай луйварчид авилгалчдыг дэмждэг эрх баригч АН-тай яана даа монголчуудаа
-
Anonymous (April 26, 2013 1:30:00 pm )
Мөн ч шившиг болгож байна даа муу новшоо бушуухан зайл.
-
Anonymous (April 27, 2013 4:32:17 pm )
uu Erunhii saidaa ene chin yu bolood bgaa yum be????????? taniig chin ovoo gaigui shudraga gar gej bsan chin bas l neg buteshgui hun bsan yum uu?????Tavan tolgoig mongolchuudiin umch geed bsan chin bas l neg !!!!!!!!!!!!!!!!!!!!! hereg alga.ardchilaldiig demjdeg yumsan.
-
Anonymous (April 27, 2013 4:33:55 pm )
ene chin avilga yum bish biz!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (April 27, 2013 4:34:35 pm )
Ene chin hahuuli yum bishuu
15 Comments