antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 25 comments

Цалин нэмэгдэж, хувийн хэвшлийхэнийг хөлдөө чирэх нь “Bravo”

нийтлэсэн Admin

Нэг үеэ бодвол улс орон маань уул уурхaйн баялаг дээрээ дөрөөлөн “баян” болж байна.  Харамсалтай нь уул

уурхайн баялагаас орж буй хөрөнгө мөнгийг  шийдвэр  гаргагчид   маань улс орноо хөгжүүлэх, эдийн засгаа сэргээх, ядуурлыг бууруулах үйл хэрэгт биш,  харин ч эсрэгээр нь  нэгэнт амласан сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх буюу  “ядуурлыг дагуулах”   үйлсэд эргэлт буцалтгүй   “зарлагадахаар”  шийдвэрлэж байх юм.

Саяхан тэд “сонгодог”  шийдвэрт хүрснээ зарлав. 2012 он гарахад 3 сар дутуу байхад, шинэ он гарангуут төрийн албан хаагчдын цалинг  53%-иар нэмнэ гэдгээ олон нийтэд сүр дуулиантайхан мэдээллэв. Салбарын сайдынх нь яриаг сонсоод байхнаа  төрийн албан хаагчдын цалинг  он гарангуут 53% нэмснээр түүнийг дагалдан  хувийн байгууллагуудын цалин хөлс ч нэмэгдэх юм гэнэ. Төрийн зүгээс хувийн хэвшлийнхэнд “ажилчдынхаа цалинг нэмэгдүүлээч” гэсэн агуулгатай уриа, хүсэлтийг хүргүүлнэ гэнэ. Ингэхдээ тэд импляци өсөхгүй байх бүх талын арга хэмжээг авна,  улмаар иргэдийн  амьжиргаа дээшилнэ л гэнэ.

Хөх инээд хүрчлээ. Их сургуульд байхдаа эдийн засгийн онол гэдэг хичээл заалгасан захын хүн “иргэдийн гар дээрх мөнгийг хиймлээр хөөрөгдөн нэмэгдүүлэхийн хирээр, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, улмаар мөнгөний  бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар буурснаар импляци өсдөг” гэдгийг мэднэ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой дараах байдлууд үүснэ хэмээн мөхөс би бодож байна. Гэхдээ би “тааж мэддэг таван хаан биш, далдыг хардаг далай лам”  биш болохоор яаж мэдэх вэ, миний бодол буруу ч байж ч мэднэ.

Сард 300.0 мянган төгрөг авдаг  ажилтан /гагцхүү төрийн албан хаагч л үүнд  хамаатай/ 2012 оны 1 сараас эхлэн сард 600.0 мянган төгрөг авах болно.  Авдаг цалин  чинь 2 дахин үржигдээд,  илбийн юм шиг сайхан, сонсголонтой  сонсогдож байгаа  биз. Гэтэл таны цалин  ийнхүү  нэмэгдэнэ гэдгийг 3 сарын өмнө төрийн зүгээс олон нийтэд зарласнаар  бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэлжээ. Сарын өмнөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50-2000 орчим төгрөгөөр нэмэгдснийг  та анзаарсан уу?

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байхад манай байгууллага, компани  ч гэсэн цалингаа нэмэх байлгүй дээ гэсэн байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид удирдлагадаа хандана. Мэдээж хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд  ажилчдынхаа цалинг нэмэхийг хүсэж байгаа ч гэсэн тэдэнд ТӨР шиг бэлэн олгох мөнгө байхгүй, тэд олж байгаа  ашиг орлогоосоо  ажилчидаа цалинжуулдаг.

Ийм нөхцөлд компанийн удирдлагын өмнө хоёр гарц байна. Нэг бол ажилчдынхаа талыг  ажлаас нь халаад тэдний цалинг үлдсэнд нь  олгож цалинг нь нэмэгдүүлэх, нөгөө бол үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үзүүлж буй ажил үйлчилгээнийхээ үнийг өсгөх, улмаар  орлого ашгаа өсгөж, ажилчидаа халалгүйгээр цалинг нь нэмэгдүүлэх.

Бас гурав дахь арга байж болох юм. Энэ нь төрийн зүгээс хувийн  хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудад ТАТААС олгох. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг бараа үйлчилгээнийхээ үнийг битгий нэмэгдүүл, тэгэхдээ ажилчдынхаа цалинг нэм,  ажилчдын чинь  цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай мөнгөний  зөрүүг төрөөс олгох арга. Мэдээж энэ бараг л бүтэхгүй.  Дашрамд хэлэхэд үүнээс бусад тохиолдлоор төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөс оролцох эрх хуулиар байхгүй. Хувийн хэвшлийнхэн ч гэсэн төрийн байгууллагаас ирсэн хүсэлт, гуйлтын дагуу ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүй. Тэнд нэг л  “хууль” үйлчилдэг, орлого нэмэгдэхийн хирээр цалин нэмэгдэх боломж.

Нэг гэр бүлийн хоёрын, нөхөр төрийн байгууллагад, эхнэр нь нь хувийн хэвшилд ажилладаг гэж бодъё. 2012 он гарангуут нөхрийн цалин нэмэгдэж, эхнэр нь ажилгүй болох “ирээдүй” харагдаж байна. Харамсалтай нь нөхрийн нэмэгдсэн цалингийн худалдан авах чадвар өмнөхөөсөө эрс багассан байдалтай.

Ингээд эцэстээ төрийн албан хаагчдын цалин  53%-иар нэмэгдснээр:

  • Бараа бүтээгдэхүүний үнэ өснө
  • Мөнгөний худалдан авах чадвар буурна
  • Хувийн хэвшлийн удирдлага, ажилчдын хооронд үл ойлголцол үүснэ
  • Ажилгүйдлийн тоо нэмэгдэнэ
  • Ядуурал газар авна.
  • Төрийн  албан хаагч болох сонирхол  хүмүүст улам бүр төрнө.
  • Дарга нарын эрх мэдэл өснө
  • Эрх мэдэлтнүүд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлсэнд тооцогдоно.

Эцэст нь  хэн хожив. Иргэд үү, эрх мэдэлтнүүд үү?

Цэрэндорж Мөнхбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (November 01, 2011 7:52:15 pm )

    yag ynen tegne geed boddoo
    aimaar zewyyn nowshnyyd iim l yum hiij bgaam daa

  • Anonymous (November 01, 2011 8:10:48 pm )

    mongol tor hamgiin muu heleh vg alga. orlogo bagatai, huviaraa hodolmor erheldeg huw hvnd mash hvnd tusna. mongol ulsaa svirehiig l harah vldjee. irged n ihenh n orlogo bagatai yaduu baigaa sh de.hodolmor hiilgelgvi huursan neg udaagiin belen mongo ih gai bas tarinaa.alban tushaaltai erhemvvd toriin alband ajild hvn awahdaa ih mongo awdag sh de.

  • Anonymous (November 01, 2011 8:21:53 pm )

    zygeer l ylsiinhaa mongiig morooroo idej hevtehgyi ene novshnyyd galzyyrch morooroo ajilaa hiigeed javj baigaa huviin hevshliig holdoo chireed naad tatvariin chini ihenhiig huviin hevshiliinhen hiij baigaa shyy hovshnuudaa Arai gej benzin stos joohon ch gesen buugaad mongoo hyrgej jadaj baihad alah ni bna shdee novshnyydaa

  • Anonymous (November 01, 2011 8:47:04 pm )

    tegeed tsaasan deer kompani nertei neg hunii kompaniud olshirj tatvar buurna hamgiin goyo n ajil hiih chadvartai hun bagasaj mongol muhliin zamruugaa ineeseer orno gej bas nyadalgaand yavj baigaa mal shig idseer l

  • Anonymous (November 01, 2011 10:54:37 pm )

    tom tenegtej bn daa

  • Anonymous (November 01, 2011 11:08:01 pm )

    huviin hevshliinhnii tsalin turin alban haagchdin tsaling hol haytsiishde inflyats inflyats geel haraal suuh uu tegeed

  • Anonymous (November 01, 2011 11:37:12 pm )

    Яахаараа 300-г 53% нэмэхэд 600 болчихдог юм бол оо? Хэдийгээр сэтгүүлч ч гэсэн ерөнхий эрдмийн хичээл үзэж, математик заалгаж л байсан баймаар, ямар сонин юм? За энэ ч яахав. баярцогт чинь урьд нь үе шаттайгаар гэнэм нэмнэ гээд байсан чинь яалаа. Бүр 2-3 сарын өмнө зарлахдаа яахав дээ.

  • Anonymous (November 01, 2011 11:37:27 pm )

    Яахаараа 300-г 53% нэмэхэд 600 болчихдог юм бол оо? Хэдийгээр сэтгүүлч ч гэсэн ерөнхий эрдмийн хичээл үзэж, математик заалгаж л байсан баймаар, ямар сонин юм? За энэ ч яахав. баярцогт чинь урьд нь үе шаттайгаар гэнэт нэмнэ гээд байсан чинь яалаа. Бүр 2-3 сарын өмнө зарлахдаа яахав дээ.

  • Anonymous (November 02, 2011 8:21:07 am )

    Yum l bol shvvmjlehin don tuschihsan t1niigem boljee hogiiin medleggui setgvvlch hemjeende chalchmaar yum

  • Anonymous (November 02, 2011 9:42:45 am )

    Tegeed yahiin nemehgui ene chigtee baigaad baihu? Ugaasaa huviin hevshliihnii tsalin toriin alban haagchdiinhaas ondor l bga sh de! Oros l gehed onii eheer tsagdaa nariinhaa tsaling dood tal ni 500 myanga baisniig 1500000 bolgoj ogtsom nemj l baisan sh de, gol ni zov bodlogoor zohitsuulah heregtei

  • Anonymous (November 02, 2011 10:46:34 am )

    er ni oligtoi ajilladag toriin alban haagch baidiimuu, oligtoi ajillah geed ch tednii uhamsar medleg onoodor hurehgui. huviin hevshlee ondort tavij buur sain demjij ogsnoor l uls hogjino shuudee.

  • Anonymous (November 02, 2011 10:50:01 am )

    bayalag uildverlegch huviin hevshliinhniigee demjihgui baij tednii arai gej olson mongiig tsuslaad shiree derleed untaj suudag huvalznuudiin tsaling nemeh yamar heregtei yum be

  • Anonymous (November 02, 2011 11:08:49 am )

    Turiin alban haagchiin tsaling nemsen ni zuv. Bidnii tsalin yund ch nemer boldogui yum za. Tsalingiin zeel avj l neg yum yum shig yum avnuu gehees yagaad ch hureltsehgui. Tsalingaas tsalingiin hoorond zeel tavij l yvj bna sh de bid nar. Aan harin huviin hevshilinhen bol dood tal ni 500.0 tugrugiin tsalin uguj bna enuugeer chini yum bolgoj boldiimaa.Bid nariin tsalin 300.0 -g undsen tsalin geed gar deeree 200.0 l avj bga shu dee yag unendee bol.

  • Anonymous (November 02, 2011 12:18:42 pm )

    tegeed Mongol ulsiin tosbiin diilenh hubiig burduulj bgaa hubiin hebshliin heden gazaruudiig hooloig ni boogood tamiriig ni tasdaad uudiig ni bariulj daraa ni bugd niiteeree ulsad ajild oroh ym bn l daa
    Uls tgd bugdiig ni unegui momgo taraaj ajil hiilgehgui arhichin guilgachin giin stamd ni ergelt buzaltgui oruulah uud haalgaa zasaj baigaa ni ene dee

  • Anonymous (November 02, 2011 12:45:26 pm )

    deer bichsen hun guai. tegvel chi tsalin ondroor ni huviin hevshild l ajillaachdee. chi chadahgui l baihgui yu. yaagaad gevel huviin hevshild chini zogsoo zaigui ajillaj baij tiim tsalin avch bga yum za. cham shig zugeer suugaad shaham avdgui. deerees ni ta nar alban tushaalaa ashiglaj avilgal hund surtliig tsetsegluuldeg suudlaasaa yaaj salj chadahavdee.ta nar yu ch hiidgui yum chini huuchin tsalin chini yag tohirson tsalin.

  • Anonymous (November 02, 2011 2:29:52 pm )

    yo yo neeree buur uur hureed bh yum. bid yahaaraa iim teneg humuusiig songodog yum boloo. bi er gaihaad olohgui yum

  • Anonymous (November 02, 2011 5:29:03 pm )

    Huviin hevshiliinhen hiih yostoi zuulee l hij bj tsalingaa avdag bh. Turiin albanii ajilchid uruvdmuur l tsalin avdag sh de. Tsalindaa taaruulj ajillah ni tednii zuv sh de. Tiim biz de humuusee

  • Anonymous (November 02, 2011 5:43:37 pm )

    buruu
    tiim bish

  • Anonymous (November 03, 2011 9:59:47 pm )

    Би хувийн сургуульд ажилладаг Манай сургууль жилд 280 сая төгрөгийн орлого орж 80 саяийг нь цалин хөлс дулаан цахилгаан бусад зардалд өгдөг Үлдсэн 200 сая нь захирлийн ашиг болдог Гэхдээ манай захирал үүнийгээ бусад хүмүүсээс тас нуудаг үргэлж л мөнгө байхгүй гэж явдаг Улсад нэг төгрөгний ч татвар төлдөггүй атлаа шилдэг татвар төлөгч гэсэн өргөмжлөл авсан БГД – н татварийн болон МХ н албаныхан мундаг шүү хувийн сургуулийн санаатай санамсаргүй бэлэвсэрсэн шуналтай мунхаг авгай нарт элдэв өргөмжлөл өгч хөөргөөд л

  • Anonymous (November 04, 2011 1:28:24 am )

    Сэтгүүлч зохиалгаар ташаа мэдээлэл бичиж жирийн төрийн албан хаагч жирийн л хувийн хэвшилд ажиллаж буй жирийн монгол иргэдийнхээ хоорон хэрүүлийн алим хаяж байна. Дотроос хагалган бутаргах үйл ажиллагаа хийгдэж, талцуулж, хүчийг маань барьж байна. иймээс иргэдээ эрүүл сэтгэцгээе

  • Anonymous (November 04, 2011 2:05:29 am )

    цалин нэмнэ ээ одоо тэгээд төрийн албан хаагч нэртэй ар өврийн эргүү малууд хахууль авна байранд үнэгүй орно хүүхдээ төлбөргүй сургана дээрээс нь 53 хувь нэмж авах болж байна уу мах мааяагаа зулгааж идэх хоолийг чинь арайхийн бэлтгэж байгаа татвар төлөгч бидний хэзээ тависан өр вэ асууя

  • Anonymous (November 04, 2011 3:46:05 am )

    HUVIIN HEVSHILIIHEN L HUND BAIDALD ORNO L DOO ENE TUR GEJ YUR N YUUGAA HIIHEE MEDEHEE BOLISON NOVSHNUUD BAIH YUM AA ODOO BUUR ILT ARD TUMNEEREE TOGLOJ BN SH D ENE CH ARAI DENDNEE TURIIN ALBAN HAAGCH BOL YAHAV ZUGEER SHAHAM SUUJ BAIGAAD L TSALIN AVNA HARIN HUVIIN HEVSHIL BOL TEGEHGUI SH DEE TER MUNGUGIIG CHIN YAAJ OLOH UU YAAJ ZARTSUULBAL ZUV BAIH UU GEED L

  • Anonymous (November 04, 2011 6:04:31 am )

    tegeed odoo toswiin jiriin ajiltnuud yduu holsnii bairandaa bgad l bh uu huwiin hewsgil shg tsawchuur hiih uu

  • Anonymous (November 04, 2011 7:36:54 am )

    songuul oirtood darga nar argaa hereglej baigaa l doo ard tumneeree togloj hanahgui yumaa calingiin beldej ugdug humuusee tur ingej bolohguidee…buruu

  • Anonymous (November 04, 2011 9:26:06 am )

    Сонгуулийн сурталчилгаа эхлэсэн бололтой Хавар 190 хавьд эргэлдэж байсан юаний ханш цалин нэмэх сургаар 210 д хүрсэн байна шүү Жинхэнэ нэмэхээр 250 болно биз дээ Энэ тэнгүүдийг зайлуулах юмсан

antalya rent a car