antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2013 35 comments

Н.Номтойбаяр шоудлаа гэхэд Ж.Энхбаяр хуумгай үйлдэл хийх үү, Ерөнхий сайд аа

нийтлэсэн Admin

uyang[1]Ерөнхий сайд Н.Алтанхуягт ард олноосоо нуух нууц байна гэнэ. Тэр нууцынх нь тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр өнгөрсөн долоо хоногт асуусан.

“Ерөнхий сайд аа, таны төрсөн эгчийн охины “Говь нүүрс” гэдэг компани Тавантолгойгоос 17 тэрбум төгрөгийн тендер авсан байна. Мөн энэ компанийн захирал эмэгтэйн нөхөр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн юм байна. Г.Дэнзэн нь саяхан давхар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон. Энэ ямар учиртай юм бэ. Та тодорхой хариулт өгөөч ээ” гэж. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг асуултад нэг ч үгээр хариулаагүй. Бусад асуултад нь хариулчихаад шүү дээ.

Тухайн өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг телевизийнхэн үзэгчдэд шууд хүргэсэн. Иймд үзсэн хүн бүр Ерөнхий сайд энэ асуултад хэрхэн хариулах бол” гэдгийг хүлээж байсан нь гарцаагүй. Ерөнхий сайдыгаа шударга хүн мөн эсэхийг мэдэх ховорхон боломж тохиосон болохоор тэр.

Харамсалтай нь Н.Алтанхуяг гэдэг хүн Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулалгүй аргацааж өнгөрүүлснээрээ өөрийнхөө араас олон, олон эргэлзээг төрүүлсэн юм. Наад зах нь “Говь нүүрс” компанийг тендерт сонгон шалгаруулалтгүй ялуулсан нь үнэн юм байна” гэх таамаг.

Үүний баталгаа нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын жиргээ. Тэрбээр өчигдөр Ч.Уянга гэх бүсгүйн иргэний үнэмлэхний хуулбарласан зургийг олонд дэлгэж, “Н.Алтанхуягийн 17 тэрбумын авлига” гэсэн мэдээллийг интернэтээр цацсан. Өөрөөс нь уг мэдээлэл үнэн эсэх талаар тодруулахад “Хангалттай баримт бий” гэх хариултыг өгсөн. Мөн “Үргэлжлүүлэн үүнээс ноцтой баримт дэлгэнэ” гэв. Тэгэхээр асуудал цаашаагаа улам сонирхолтой бас ноцтойгоор үргэлжлэнэ гэсэн үг.

Гэхдээ асуудлын гол нь үүндээ байгаа юм биш. Ерөнхий сайд яагаад ил тодоор Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулсангүй вэ. Яагаад Н.Номтойбаяр гишүүнд жиргээ ашиглан улс төр хийх боломж олгов. Өнөөдрийг хүртэл энэ асуудалд юуны учир Ерөнхий сайдын талынхан бодит хариулт өгөхөөс татгалзаж ирэв. Ингэснээрээ Ерөнхий сайд хийгээд “Говь нүүрс” компанийн хооронд ямар нэгэн холбоо байгаа гэх хардлага улам бүр лавшрах нь гарцаагүй.

Түүнчлэн уг зорилгоо биелүүлэхийн тулд хүргэн дүү Г.Дэнзэнгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болгож, дүү бүсгүйнхээ компанид ялагчийн батлахыг гардуулчихсан юм биш биз. Ингэж хардах эрх зөвхөн сэтгүүлчид төдийгүй монголчуудад бий. Хэрэв тухайн үед Ерөнхий сайд Ж.Энхбаяр гишүүний асуултад ил тодоор хариулсан бол асуудал ингэж өндрөө авахгүй байсан нь тодорхой.

Олон нийтийн санаа бодлыг тандахад чамгүй хэсэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худлаа шоудлаа хэмээн харж байх шиг байна билээ. Харин олонх нь Ж.Энхбаяр гишүүний асуултад Ерөнхий сайдыг тодорхой хариулт өгөөгүйд ихээхэн ач холбогдол өгч буй бололтой юм билээ. Хэдийгээр өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн “Гүтгэлэгийн шинжтэй зүйл л яваад байна. Дахин хэлэхэд тийм зүйл байхгүй” гэх бүдэг бадаг хариулт өгсөн ч гэсэн шүү дээ. Уг нь тэрбээр асуудлыг тодорхой болгож Ерөнхий сайд хийгээд өөрийнхөө, цаашлаад Ч.Уянга гэх эмэгтэйн нэр төрийг сэргээхийн тулд үүнээс илүү тодорхой хариулт өгч болох байсан. “Би Ч.Уянга гэдэг эмэгтэйг танихгүй. “Говь нүүрс” гэдэг компани тендерт шалгарсанд би хамаагүй. Энэ компани олон өрсөлдөгч дундаас шалгарсан. Би Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хувийн ямар ч харилцаагүй. Би ийм компаниас хувь эзэмшдэггүй” гэх мэтээр. Гэтэл тэр тэгсэнгүй. Асуудлыг улам бүр бүдгэрүүлэн дахиад л ойлгомжгүй, эргэлзээтэй болгож орхилоо.

Тиймээс Ерөнхий сайдын зүгээс өөрийн биеэр дээрх мэдээлэлд эцсийн цэгийг нь хатгаж, үнэн худлыг нь ялгахгүй бол огцрох санал Ардын нам бус харин ард олны дундаас гарч мэдэх л юм. Юу яасан Ж.Энхбаяр гишүүний асуулт, Н.Номтойбаярын гишүүний жиргээ..

Г.Отгонжаргал

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Anonymous (April 24, 2013 10:56:55 am )

    shuuheer togtoogoochee hudlaa sensats uuusgeed bhiinmaa ardiin namiin avilgalchid

  • Anonymous (April 24, 2013 11:04:23 am )

    MAN ii awligchid yamar ch undesgui neg unemlwhnii copy tawichaad yu soliorzgoogood bgaan bolioochee ajlaa hiigeechee odoo boloo shdee bolyoo, heruul how huuzulduud bh zag ue munuu

  • Anonymous (April 24, 2013 11:22:35 am )

    ard tumniig doromjilj baigaa basamjilalaa zogsoogooch erunhii saidaa yamar aaimaar doromjilol ve bid hun shuu de

  • Anonymous (April 24, 2013 11:38:09 am )

    юМ хийе гэсэн хүнээ дэмжээч хэзээ байхдаа манай ардын намын цагаан захтанууд үнэнч шударга болчихсон ЮМ БЭ? МАНЫГАА ХУУРЧ ХУУРЧ ГАРЧ ИРЧИХЭЭД ХУЛГАЙ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛ, УЛС ОРНЫ ХАМАГ БАЯЛАГЫГ ТА НАР Л ТОНОН ТОНОЖ ДЭЭРМДЧИХЭЭД ШОРОНД ЗАХААСАА СУУЖ ЭХЛЭЭ БИЗДЭЭ. нОМТОЙБАЯР АРД ТҮМНИЙ ДУНДЫН ӨМЧИЙГ ГАНЦААРАА ЦУСАЛЖ ТЭРБУМТАН БОЛЧИХООД ОДОО ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ЮМ БЭ? ЯМАРЧ НОТОЛГООГҮЙ ЮМ ЯРЬЖ СЕНСАЦ БОЛГООД БАЙХААР ШҮҮХЭД ӨРГӨДӨЛӨӨ ӨГӨӨЧ ЧАДДАГЫН БОЛ… еР НЬ ТА НАР ХЭЗЭЭ БАЙХДАА ШУДАРГА ҮНЭН ЯРЬДАГ БОЛЧИХСОН ЮМ. хУЛГАЙЛЖ ХУЛГАЙЛЧИХААД ОДОО БОЛОХООР АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ МӨЛӨӨ ГЭЭД ЖОНХУУ ЦАРАЙЛААД БАЙГААГИЙ ЧИНЬ ХӨДӨӨНИЙ НЭГ МУУ ХӨГШИН ЧАВГАНЦ Ч ИТГЭХЭЭ БОЛСОН ЦАГ ШҮҮ.

  • Anonymous (April 24, 2013 12:41:28 pm )

    алтанхуяг сайд юм идэж уудаггүй гэсэн нь яасан бэ. элбэгдорж шиг дандаа гоё гоё юм ярих юм. манай АРДЧИЛСАН НАМД алтанхуягААС ОНДОО ЗӨНДӨӨ ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БИ ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (April 24, 2013 12:57:17 pm )

    NAMMARIIN ENXBAYARIIG TANIDAG BOLON XAMAATAN SADAN NI BUSINESS xiivel shorond ordog. altanxuyagiig tanidag bolon xamaatan sadan ni business xiivel zuvddug boljee

  • Anonymous (April 24, 2013 1:14:39 pm )

    ym hiilgeldee ta naraas ilyy l baigaash dee

  • Anonymous (April 24, 2013 1:48:32 pm )

    p.s.da

  • Anonymous (April 24, 2013 2:11:13 pm )

    Тамын тогооны үлгэр шиг л юм болж байна даа.

  • Anonymous (April 24, 2013 2:41:12 pm )

    arai dendlee altanhuyagaar ymar huts uhna tswisan bish ogtsoruulwal taarna.ter hunii uuduus ch harj chadahgui gulun gulun gsn denzen gdg ymiig ymar ih undur alban tushaald tawidag ym be yor ne bol udaan hugatsaand beltgej baij tomiloh heregteishd bolson bologui tuslahaa hiilgej bgad l zutguuleed bh ym.gantsaaraa idsen gahai targalddaggui gj neg ug ch bdg

  • Anonymous (April 24, 2013 3:10:16 pm )

    ИЙМ БАРИМТ ГАРЧ БАЙГАА БОЛ Н.АЛТАНХУЯГ ОГЦОРОХ ЁСТОЙ НЬ ЗҮЙТЭЙ.

  • Anonymous (April 24, 2013 3:21:18 pm )

    man-iinhan ajlaa hiigechee hunii bugs uhaad l yavaad baih yum ichij uheesei uursduu ene baitugaa yumiig hiideg baisan bizdee? hamgiin gol ni uursduu barimtuudaa zasagt baihdaa ustgasan bh tegeed l ingeed zor zor hiigeed bna daa gehdee l ta nar tun udahgu tuuhiin tavznaas uuruu uuriiguu archih bno. ene bol oilgomjtoi.

  • Anonymous (April 24, 2013 3:26:06 pm )

    altanhuyg eronhii said ch argagui baidald orjee

  • Anonymous (April 24, 2013 3:26:40 pm )

    huue yun shuuheer togtoo gj shuuh ni uuriin namiin nohduud bgaa shd shuuheer togtoovol altanhuyagt hamaagui yum bnaa gd l heregsehgui bolgochino

  • Anonymous (April 24, 2013 3:27:40 pm )

    ene nomtoibyar gej ner zohihgui neg babnik bna.ooroo ene tenderiig avah sanaatai bsan ymuu haashaan. hudlaa sensats taraagaad. iim teneg ymiig songodog ene huduuniihen neeeree hereg algaa. huuhendehees oor ym medehgui ene odoo yu hhiin bee

  • Anonymous (April 24, 2013 3:29:14 pm )

    zarim uls bodoj yrimaar ym ali ch nam bai ard tumnii toloo baih estoi getel ooriin huviin kampani ni horongojood baihad notoi nosttoi eronhii saidaa hamgaalaad baih ymaa

  • Anonymous (April 24, 2013 3:30:56 pm )

    tegj l hairlaad baigaa bol baga idsen deer ni eronhii saidiin suudlaa butsaaj og gej urialaach nohdoo

  • Anonymous (April 24, 2013 4:23:24 pm )

    ene NOMTOI BAYR gj lainii xutgaach garax ne. ordon buzartuulj ywxaar ter kujaa nuudinxa tochgiig dolooj xeden tsaas olj ywbal deergv yu.kkkkkkkk.

  • Anonymous (April 24, 2013 4:30:28 pm )

    gaigv yum xiix gexeer ni ter MAN gj tushaanuud teeg bolchxiimaa. chadaxgv baij chimeegv suuj baij boldoggv yum baixdaa. vgvi bol bvr zailwal taarnshde.

  • Anonymous (April 24, 2013 4:43:14 pm )

    ачу…мОНГОЛ ОРНОО НЭГ ТОМ УУТ ГЭЖ БОДВОЛ ЭНЭ ДАРГА ЦОЛТОЙ ДОТООДЫН ДАЙСНУУД,БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД ХАЖУУЛДУУЛААД ӨӨРСДЫНХӨӨ БАГТАХ ЗАЙ ЗАВСАР БҮХЭНЛҮҮГЭЭ ДОТОР НЬ БАЙСАН ЭРЭДНЭСИЙГ ЧИХЭЖ БАЙНА.хООСОРСОН ХЭСГИЙГ НЬ ХУЖААД ЗАРЖ БАЙНА.хужаануудад баялаг нь сонин биш газар нь дараа хэрэгтэй учраас гар татадгүй.ингээд эх орныхоо ихэнх газрыг өрсөлдөн зараад дууслаа.лецинз гэдэг хуудасхан цаасаар эх орон ард түмний баялгаар гараа угаасан урвагч нарыг нүдээрээ харсаар байгаа бид мөн хөөрхийлөлттэй тэнэгүүд шүү!!!!удахгүй хужаанууд бүүр уруу нь харуулаад сэгсрэх байхдөө.улс төрчид гэж тэнэгүүдийн байгаа байдал удахгүй улс орноо ард түмэнтэй нь тавиад туух цаг ирж бүгд амаа барихвийдээ.яандаа монголчууд бид арай ч ийм явхааргүй л байлтай.энэ их баялгыг зүгээр зараад баяжих тусмаа монгол шиг хэрэггүй юм тэдэнд үгүй гэнэ үү??эх орныг минь хэдхэн хулгайч хужаанууд болон зарим гадаад увайгуй хүмүүстэй зөвхөн хувьдаа хэрэглэж гадаадад баярхаж маш үнэтэй байшин барилга,газар аваад банкинд нь асар их мөнгө байршуулж тэтгээд байгааг ерөнхийлөгч нь хүртэл тоохгүй биднийг тохуурхаад байхад эдгээр хүмүүсийг сонгосон хүмүүс монгол хүн мөн үү??жаахан сэжүүр гархаар сайхансамбууг бичдэг хэдэн сэтгүүлч байхиймаа бас,наад хүн чинь хүмүүсийг тэжээгээд мөнгө олж байна эх орноо худалдагчид та бидний баялгыг хулгайлж зараад баяжиж мөнгө нь дотооддоо багтхаа байгаад сая баригдаж байхад бид гөлийгөөд дуугүй царайлаад адилхан амьдралтай дорой нэгнээ дээрэлхэж пээдийгээд тэнэгтээд явж байх ч гэждээ.ухамсарыг устгах ажил дуусаад одоо хужаажуулаад эхэлчихлээдээ.өвөг дээдсээ гэдэг цөс ихтэй залуус өдөр хоногоор цөөрсөөр,цөөвөр чоно лугаа суйлсаар л….

  • Anonymous (April 24, 2013 5:20:18 pm )

    Цагаан хадан дахь нүүрс дахин дамжуулах ажлын тендерт Баярмаа захиралтай Болор Аграмба гэдэг компани ялаад одоо бэлтгэл ажилаа хийж байгаа гэж сонссон юм худлаа юм боловуу.Ажил хийж байгаа хүмүүсийг ялихгүй зүйлээр оролдож байхаа боливол ясан юм бэ.МАН идэхээс өөр ажил хийгээгүй болохоор шүүмжлүүлэх зүйлгүй байсан байхгүй юу.Хэл аманд өртөж шүүмжлүүлж байна гэдэг чинь ажил хийж байгаагийн илэрэл.

  • Anonymous (April 24, 2013 5:20:56 pm )

    Altanhuyag ajilaa ogoh heregtei

  • Anonymous (April 24, 2013 5:46:32 pm )

    hooe nomtoibayar aa hulgain an hiigeed baisan youm bish biz aan

  • Anonymous (April 24, 2013 5:46:48 pm )

    baavgai ter

  • Anonymous (April 24, 2013 6:28:36 pm )

    Ugaasaa l manai tord zutgesen ni aluuldag esvel shorond ordog, urvaj huvia hicheesen ni hojdog shuu dee!!!

  • Anonymous (April 24, 2013 7:59:13 pm )

    тЕНДЕРИЙГ ШАЛГАРУУЛЛАГЧ НАР ХЭРГЭЭР ЕРӨНХИЙ САЙДЫГ УНАГАХ ГЭЖ ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН Ч ЮМ БИЛҮҮ ОДОО ДАНДАА ДАРГА НАРТ ДЭЭШ ХАРЖ ДОЛГИНОГЧ НАР ИХ БОЛЧИХСОН ЮМ ЧИНЬ .нУУЦГҮЙ ХЭЛЭХЭД НОМТОЙБАЯР ,ЭНХБАЯР НАР ӨӨРСДӨӨ ХЭН БИЛЭЭ ЦААСНААС ЦЭВЭР ӨӨЛӨХ ЮМГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ ҮҮ ҮҮНИЙГ АРД ТҮМЭН ИРЭХ БИШ ГАДАРЛАНА ШҮҮ

  • Anonymous (April 24, 2013 8:36:17 pm )

    Алтанхуяг боржгон овогтой бол би алтан ургийн хүн болох нь. эНХБАЯР АА ЧИ ҮНЭХЭЭР НЯЛХ СЭНГҮМ ЮМ. хУДЛАА ПИАР ХИЙВЭЛ ЧИ ИРЭЭДҮЙД ХЭН Ч БИШ БОЛНО ШҮҮ. ОНЖАВ ЧИНЬ АНХААРУУЛЭ БНА

  • Anonymous (April 24, 2013 9:32:15 pm )

    namiin ner unagsan naad altanhuyagaa ogtsoruulaacheee

  • Anonymous (April 24, 2013 9:42:47 pm )

    Идэж уудаг баагиинууд бүгд МАН иинхан баидаг шүү дээ Энхбаяраа тэднээсээ нэрлээч Номтоибаяр мөнгөтэи болохоос хэн ч биш шүү дээ Тэгэхдээ бас но тои тэнэг

  • Anonymous (April 25, 2013 12:06:48 am )

    Alvilgatai temtseh gazar ardiin namiig shalgachihaad yaagaag ardchilsan namiihaniig shalgahgui bnaa. ADILHAN L AVILGACHID SHDEE. ERUNHIILUGCHIIN HELDEGEER SHUDRAGA L BAI LDAA TIIMEE BIZDEE MONGOLCHUUDAA

  • Anonymous (April 25, 2013 1:02:20 am )

    Ман-ийнхан идэж уудаг бж болно! Бүгд авилгачид бж болноо! Харин 17 тэрбумын тендрийн ажлыг эгчийнхээ хүүхдэд ямар ч сонгон шалгаруулалтгүй өгдөг нь ариун явдал уу! Аан! Ер сайдын Хүргэн болж бгаа Дэнзэн нь тт-н туз-ын дарга болдог нь ариун явдал уу! Аан! Хахаха

  • Anonymous (April 25, 2013 5:21:19 am )

    man-iinkhan dandaa hudlaa yaridag bolohoor iteghed berkh.

  • Anonymous (April 25, 2013 5:21:20 am )

    man-iinkhan dandaa hudlaa yaridag bolohoor iteghed berkh.

  • Anonymous (April 25, 2013 9:41:30 am )

    За Энхбаяр чи хууль бусаар баахан газар авсан биз дээ.сундуйн найз.

  • Anonymous (April 25, 2013 9:40:21 pm )

    Номтойбаяр гэгч бацаан улсад ер нь хэдэн жил ажиллаж төсөвт хэдэн төгрөг төлсөн юм бол аавын луйвардсан хулгайлсан хуурч олсон мөнгөнд сагаж их л байна даа улс төр гэдэг юу гэдгийг ойлгодоггүй байж ДОрнодынхоныг мөнгөөр хуурч ИХ-д гарч ирчихээд улс төрч болж тэгээд болоогүй бас хүний бөгс ухаж метариал цуглуулаад, аав нь тендер гэгчийг луйвараар зөндөө л ялж байсны мэдэхгүй гэж боддог юм байхдаа цэв цвэрхэн хүүхэлдэй

antalya rent a car