Монгол түмний бахархал болсон, Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлын төв цэгт төрийн далбаагаа мандуулахаар алсыг зорьж байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр зоригт уулчин маань монголын цагаар 20 цаг 40 минутад зорьсон газраа хүрч, Хойд Туйлын 90 градуст анх удаа Монгол улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж, төрсөн өдрөө том бэлэгтэй угтлаа.
Гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр 1978 оны дөрөвдүгээр сарын 20-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн юм. Энэ өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын төрсөн өдөр учир багийнхан нь ачаалал, цаг хугацаагаа нарийн тооцоолж, Монголын уулчны төрсөн өдрөөр Хойд туйлд очиж, бэлэг барихыг хүсэцгээж байсан нь ийнхүү биеллээ олсон аж.
Эх нутагтаа чих тавин хүлээж байсан монгол түмэн нь ч гэсэн энэхүү бахархалт баярын өдөр Гавьяат уулчин Г.Өсөхбаяртаа төрсөн өдрийн мэнд дэвшүүлэн, Хойд Туйлын асар их бартаат цас мөсөн замыг баатарлагаар туулан, дэлхийн зулайд төрийн далбаагаа мандуулсан гайхамшигт суу алдрыг нь бахдан сурталчилж байна.
Дэлхийг байлдан дагуулж байсан домогт Чингисийн удам Монгол хүү анх удаа Хойд Туйлыг байлдан дагууллаа. Монголчууд ийм л цог золбоотой, бахархмаар дайчин улс!
Г.Өсөхбаяр гавьяатдаа цаашид олон олон оргилыг байлдан дагуулж, эх орныхоо суу алдрыг дэлхийн сонорт цуурайтуулаарай гэж хүсэн ерөөе!
Д.Мигаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 22, 2013 9:44:17 am )
gd job, bayar hurgye andaa
-
Anonymous (April 22, 2013 12:19:23 pm )
Өмнөговийн хүүхдэд баяр хүргэе. Говьчууд хаа ч хийморьлог байх юм даа.
-
Anonymous (April 22, 2013 6:16:52 pm )
bavar hvrgei ahmad goloich
-
Anonymous (April 24, 2013 7:18:20 pm )
bayr hurgii
-
Anonymous (April 25, 2013 8:52:21 am )
gowi nutgiin neriig gargaj suu aldaraa ulam ih badruulaad eruul,az jargaltai taiwan amidarahiig husie.
5 Comments