antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2013 37 comments

Ялалт

нийтлэсэн Admin

IMG_9609 copyҮНДЭСНИЙ БӨХ АД ҮЗЭГДСЭНИЙ ТУХАЙД
Нийтлэлч Цэнддоо ихэд “дургүйцсэн” хэдий ч Д.Сумъяабазар гишүүн болж байна. Бөх барилдаж байсан учраас Монголын парламентад орох ёсгүй гэж нийтлэлч хэлж. Харин Л.Эрхэмбаяр нь хаа очиж эр хүн бололтой. Сонгуулийн бохир тоглоомонд оролцохгүй, харин улс төрөөс бол гарахгүй, дахиад үзнэ гэжээ. Сүүлийн үед их улс төрд бараг сонсогдоогүй үг. Энэ үгээрээ магадгүй 2016 оны мандатынхаа замыг зассан ч байж мэдэх. Ардууд эр хүнд хайртай. Нэг талаар нийтлэлчийг бас ойлгож болно. Бөх хүн бүдүүн хадуун, муйхар гүжир гэж тогтсон хандлага (стереотип) ойлголт байдаг. Үүн дээр “ардчиллын ” эрх ашгийн үүднээс тоглох нь ч нийтлэлчийн “ариун” үүрэг мөн. Улс орон тусгаар буюу бие даан оршихын тулд хүчирхэг эдийн засгаас илүүтэй үндэсний соёл хамгийн чухал. Энэ соёлоос улбаалсан үндэсний ухамсар улс орны баян болоод жаргалтай байхын үндэс болдог. Харин либерал үзэл үндэсний соёлыг чухалчилдаггүй, тэдний тэргүүн зэргийн тунхаглал бол хувь хүний эрх чөлөө. (Яахав ардчилал, шударга ёс энэ тэр гэж бий). Эрх чөлөөнд учир бий. Нэгэн найрагчийн “Энүүхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай, эгэл даруухан ижий, эцгийн минь голомт намайг хорьдог” гэсэн үг бол эрх чөлөөний хязгаарын тухай дэндүү агуу хэлсэн хэрэг . Жижигхэн Монгол маань өнөөдөр баян байхын төлөөсөнд өвгөдийн зарлиг болсон үндэсний соёлоо арилжиж хэрхэвч болохгүй билээ. Биднээс том хэдий ч япончууд сумогоо том бодлогоор дэмждэгтэй харьцуулахад үндэсний бөх гэх энэ соёл өнөөдөр “авъяас”-аараа оршин тогтнож, монгол бахархлыг хадгалж, тээж яваа юм. Харин ганц нэг бөх энд тэнд зодоон нүдээний асуудалд нэр холбогдоод яваа нь Х.Тэмүүжин сайдад хамаарах тусдаа асуудал шүү дээ Цэнддоо нийтлэлч ээ. Ер нь бол уртын дуу, хурдан морь, үндэсний бөх гурав үгүй бол Монгол гэж байхгүй. АНУ-ын онцгой статустай муж л байна байх энэ нутагт. Хурдан морийг хүүхдийн эрхтэй эсрэгцүүлж тавиад үгүй хийх ухааны яриа нь хэний заавраар шидээд байгаа чулуу юм бол доо. Норовлин цэнхэр говиосоо улаахан хацартай охид төрж, Норовбанзад шиг уртын дуу дуулахыг Ц.Хулан найрагчтай ханьсан сүслэн чагнахыг хүсдэг юмаа би.

“АРДЧИЛАГЧИД” ХҮСЭВЧ ЭХ ОРОНЧ БАЙЖ ЧАДДАГГҮЙ
Гурав дахь хөршийн тухай бид ярьдаг. Улаан луу, Цагаан бавгайтай хөрш учраас АНУ-ын ашиг сонирхлыг энэ улсад онцгой хүндэтгэх хэрэгтэй гэнэ. Тиймээ хэрэгтэй. Гэхдээ “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэг үгийг мартаж хэрхэвч болохгүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж хоёр хөршийн эзлэн түрэмгийлэх бодлого гэгчээр сүрдүүлсэн сурталд тулгуурлан ялагчаар тодорсныг бас л мартаж болохгүй. 2012 онд эдийн засгийн ардчилал гэсэн уриагаар АН сонгуульд ялсан. Харин одоо эдийн засгийн ардчилал гэж юу хэлж байсан нь бүрхэг болчихлоо. Эдийн засгийн олигопол бүтцийг задлахыг эдийн засгийн ардчилсан хувьсгал гэж хэлэх байх. Эдийн засгийн ардчилал гэдэг нь , зах зээл дээр цөөн хэдэн аварга корпораци ноёлоогүй, үнийн хуйвалдаан явагддаггүй, жижиг бизнес оршин тогтнох орон зайгаар хавчигдаагүй тийм нийгмийг хэлэх ёстой. Иим бодлого харагдахгүй байна. Харин одоо эдийн засгийн эрх мэдлийг иргэдэд гэж үгээ сольжээ. Аргацааж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой. Дахиад олон олон хүн шоронд орох ёстой. Тэгээд 2016 онд эрх барина. “Авилгатай тэмц” гэсэн тушаал улс төрийн нууц заавар дагалдуулан далайн чанадаас ч юм уу ирсэн байж болох. Хэрвээ АН Монголын нийгмийг хагаралдуулан талцуулсан энэ бодлогоо үргэлжлүүлэх аваас бид Алунгоо эхийн домогт гардагчилан хэнд ч хялбар дийлдэхээр болно. Ийм л хялбар гаргалгаа байна. Эдийн засаг чухал нь гарцаагүй. Гэхдээ идэх хоол, өмсөх хувцаснаас хавьгүй чухал нэгэн үнэ цэнэ байдгийг манай либералууд АН-ынхан ойлгож чаддаггүй. Энэ бол газар нутаг, хэл соёл. Улс орныг удирдана гэдгийг мөнгө олоод, үйлдвэр барих гээд ойлгочихсон учраас үндэсний эрх ашгийн тухай бодох чадваргүй. Иймээс ардчилагчид хүсэвч эх оронч байж чадахгүй юм.

ЭРГЭСЭН САЛХИ
Сонгинохайрхан дахь дахин санал хураалт шинэ Засгийн газарт ард түмэн ямар сэтгэлтэй байгааг харуулсан бие даасан сонгууль юм. Аливаа сонгууль бүр улс төрийн үр дагавартай байх ёстой. Сумъяабазар Сонгинод ялснаар ямар үр дагавар бий болох вэ. Муугаас нь эхлэе. Ц.Элбэгдорж дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй нь гэж ихээхэн сандралд орох бөгөөд мөнгө цацахыг шаардан Засгийн газрыг шахаж эхэлнэ. Эхний шинж нь улс төрийн хэлмэгдэгсдийн ач, зээ нарт олгох мөнгөний асуудал мөн. Шинэчлэлийн Засгийн газар нам нэгт Ц.Элбэгдоржийг ялуулахын тулд юугаа ч хайрлахгүй бөгөөд Чингис бондын мөнгөнд ёс бусаар гар дүрэх бий вий. Ер нь бол сонгогчид эдийн засгийн ба эх оронч гэсэн хоёр сэдлээр улс төрийн сонголт хийдэг. Эдийн засгийн сэдлээр хийсэн сонголт ихэвчлэн АН- ыг дэмжсэн дэмжлэг байдаг бол эх орончид МАН-д итгэл үзүүлдэг гэж болно. Тэгэхээр Сонгинохайрханы сонгуулиар идэх хоолноос илүү эрхэм дээд зүйл гэж бий гэдгийг сонгогчид ойлгожээ. 2009 оны Ерөнхийлөгчийн, 2012 оны Ерөнхийлөгчийн болоод орон нутгийн сонгуульд Эх орончдын гурав дараалсан ялагдлыг Д.Сумъяабазар аварга ялалт болгон хувиргалаа. Энэ бол зүй тогтлоороо дараалсан ялалтын эхлэл. Боломжийг ашиглах ёстой.

С.УУГАНБАЯР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • Anonymous (April 22, 2013 9:02:34 am )

    UHSEN BAASNIIH NI YALALT BHVEEDEE! EHNEREE SHANAADAJ ZODDOG MEDLEG MUUTAI SUMYABAZAR MAH-N AVILGALCH OLIGARH NARIINHAA ZAAVRAAR L ZAVSHIHAA BODOH BOLGUI!!! TER SU.BATBOLD MI.ENHBOLD NOMTOIBAYAR METIIN LUIVARCHID MONGOLIIG NEG UGUI HIIH BHDAA!!!

  • Anonymous (April 22, 2013 9:04:29 am )

    ёстой нэг хуцдаг гар байна даа.хэдэн тэнэг бөхчүүд урлагийн хүмүүсээр их хурлыг дүүргэх гээд байгаа юм уу. танай тэр толгой дээрээ тахиж шүтээд байгаа ардын намын хулгайч нар чинь юу хийж чаддаг юм бэ. худлаа амлаж хулгай хийж .улс орноо зарж идэхээс өөр юугаараа гийгүүлсэн гэж.яаж хулгай хийж ард түмний мөнгийг гэртээ хурааж хадгалж байсныг бид нар өдөр алгасахгүй сонсож байна.танай нам хулгайчаар дүүрэн болохоор шударга шүүхээс айсандаа айдастай хэзээ баригдахаа мэдэхгүй шөнөдөө нойр нь хүрэхгүй байгаа.түүнийгээ халхалж нийгэм бүхэлдээ айдас хүйдэстэй байна гэж ард түмний сэтгэлийг үймүүлж байна.энэ чинь гэмт хэрэг.танай ардын нам зохион байгуулалтай хулгайч нарын бүлэг.мөхөж сөнөх тавилантай мафийн бүлэглэл. сөнөтүгэй

  • Anonymous (April 22, 2013 9:06:07 am )

    Яг голыг нь олж үнэн юм бичсэн байна даа Ардчилсан нам төрд байвал улс эх орныг яаж дампууруулдаг бас ямар ч боловсон хүчний нөөц байхгүй эрүүл солиотой нь мэдэгдэхгүй хүн хууль санаачилж түүнийхээ горыг ерөхийлөгчийн сонгуулиар нэг мөсөн дүгнгээ тавиулж арчигдах байх аа би их итгэж байгаа Монгол, монгол хүн гэдгийг эрх баригчид үнэндээ өчүүхэнээр үнэлээд байна бид бол хүн шүү Монгол хүн……

  • Anonymous (April 22, 2013 9:15:23 am )

    орон нутгийн сонгуулийг яаж автомат машинааар залилсан тэрэн шиг л элбэгээ дахиад л гарна харж байгаарай манайхаан монголчуудаа бидний сонголт ор нэр болсон шүү дээ

  • Anonymous (April 22, 2013 9:19:31 am )

    ТҮЙ ЧЁРТ!!!!

  • Anonymous (April 22, 2013 9:43:53 am )

    Тэнэг бөхчүүд уИХ-д ороод юу хийх юм.Ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр…..

  • Anonymous (April 22, 2013 9:55:29 am )

    Boliochee sain duraaraa tatgalzwal Sumyabazar chi jinhene ueiin ued hundlegdene, ingeel chi hen ch bi sh bolloo shde huurhii, Tanai nam daraagiin songuuli gehed bur neg ch hun garahgui, heden hugshin honinii nasguu heden ni udahgui unguruud ugnu tegeel MAN uurd bye shuu de, gashuun ch gesen ene unen shuu

  • Anonymous (April 22, 2013 10:37:27 am )

    Orchin tsagt helts ug esergeeree bolood baih shig baigaa ym. Esgii hiih gazar nohoigoor manuulaad huuhdiin hodolmoriig moljood geed yrival ih l olon oorchiloltuud baih shigee

  • Anonymous (April 22, 2013 12:18:30 pm )

    MAN NAM DAMPUURTSIIN BOH MOH NAMAASAA GARGAAL YAMAR HEREG BNAA

  • Anonymous (April 22, 2013 12:23:49 pm )

    uHSEN ULIINII CHINI YALALTVE.HEDEN SONGOGCHOOS HEDNI SANALAA UGSNIIG SAIN BODOOROI UHERNUUDEE.mongolchyydiin songolt bol ardchilal yumshu.ardchilsan erunhiilugch ahin songogdohni damjiggui.

  • Anonymous (April 22, 2013 12:28:48 pm )

    2012 OND YAMAR ERUNHIILUGCHIIN SONGYYLI BOLSIIN..YYGANBAYAR SETGUULCHEE.MINII BODOHOD IH HYRLIIN SONGYYLI BOLSON SANAGDAJ BNA.MEDDEG YUMAARAA OROLDOLDOO CHI TENEGEE.sUULEESEE 2DAHI UGUULBERIIGNI ANHAARALTAI YNSHAARAI HUMUUSEE.TEND ALDAA BGA.

  • Anonymous (April 22, 2013 12:44:46 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

  • Anonymous (April 22, 2013 1:03:38 pm )

    зочин
    Сумьяабазар ч дээ улс төр хэрэггүй л юм байгаа юм даа.Бас л мөнгө нүдэнд гь харагдаа биздээ хөөрхий

  • Anonymous (April 22, 2013 1:23:48 pm )

    МАН-ыхан нөгөө машины тухай яагаад ам нээхгүй байна. 12 оны сонгуульд ялагдаад санал тоолох машинд ялагдсан гээд байсан биш билүү, одоо машин нь МАН-ын талд уншсан юм бишүү.

  • Anonymous (April 22, 2013 5:06:15 pm )

    end setgegdel bichsen humuus tiim l yum bol sumiya shig boh barildaj chadahuu teneg hun mongol ulsiin avarga hezeech boldogguil bhgui yu

  • Anonymous (April 22, 2013 6:31:48 pm )

    уучлаарай ингэж уриа лоозон болж эхлэх юм бол Сумьяа миний найз явахгүй шүү. Хүрэлсүхийн багынхан Сумьяа дээр ажиллад байн уу үгүй юу. Сүүлд нь юу боллоо. Даруухан л байж бай баагйи аварга шиг.

  • Anonymous (April 23, 2013 7:17:28 am )

    Mongol ulsiin irgen hun songoh,songogdoh erhiinhee daguu huuli yosnii songuuliar yalalt baiguulj gishuun bolj baina. Uund buhimdaj uurlah shaardlaga yu baina aa? Yamar elbegee shig toriin esreg uimeen gargaj hun aluulj huree taluulj,songuuli budliantuulj garsan bish yaadag yum. Yu chaddagaa uzuuleed ogoo Sumyia. Hogshoon

  • Anonymous (April 23, 2013 7:19:25 am )

    Ta nar elbegiin buunii nohod hunii setgegdeliig buten garga l daa. Yamar a l ,b o o v gej bichsen bish dee.

  • Anonymous (April 23, 2013 7:20:41 am )

    Gants ug buten bichij chadahaa baisan baij elbegiigee ih omooroh yum aa.

  • Anonymous (April 23, 2013 10:05:22 am )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

  • Anonymous (April 23, 2013 12:04:56 pm )

    buh hun yu meddii shaal erguu huduunii uzelte maluud bolovsrol ntr yu we onigoo gishuun bolj songoson humuus ni buur uee unguruusun uwgun emgen taarsan taar shudainuud

  • Anonymous (April 23, 2013 1:14:17 pm )

    ene garaad yu ch hiih ym bilee.Enenees tsaadah n yu ch hiij chadahgui baihad.

  • Anonymous (April 23, 2013 6:45:59 pm )

    YALALT. YALAIT.

  • Anonymous (April 23, 2013 7:47:01 pm )

    Yalati. Manai mongolchyyd naadamin dewjee yls ornii erh ashig 2-g uneheer yalgaj salahgui yumaa. Ireh jil SO_Ha duuregd Balletchin deshuulnee. Beleehen bolwsroltoi ger buliin hywd togtwortoi, huuhen shyyhantai orooltsoldoj uzeegui yum uzej nud tailsan hun bhad ochij ochij boh ch geh shig teneg mahan tolgoinyyd songood bhiin. tegeed lawilgalda barigdaad yadyyraad bn geed l halaglaad.. iim humuus osngood bgaa yum chin yadyyrhaas yahiin.

  • Anonymous (April 23, 2013 11:52:26 pm )

    яаж ажиллах юу хийхийн харжил байяа.батбаяр гараад түмэн олныг амаар нь шороо үнхүүлсэндээ….

  • Anonymous (April 24, 2013 11:10:24 am )

    teneg zaluu

  • Anonymous (April 24, 2013 11:10:53 am )

    t.e.n.e.g .za.luu

  • Anonymous (April 24, 2013 11:12:17 am )

    бөх хүн дэвжээн дээрээ л дэл. Юу ч чадахгүй гэдгийг чинь бүгд мэдээд байгаа байхгүй юу онцлог нь

  • Anonymous (April 24, 2013 11:14:54 am )

    тэр дээр ямар тэнэг нь энэн шиг барилдаж чадахуу гэж бичиж байнаа. бас л дутуу байнадаа сумяаагийн дэмжигч нь

  • Anonymous (April 24, 2013 5:30:11 pm )

    Үхэл хагацал,тэмцэл дундуур явж өвгөдийн маань байгуулсан намыг одоогийн энэ хэдэн луйварчид баллаж байна даа.Энэ намын нэр эдгээр нөхөдөд уг нь зохихгүй л юмсан.Ардчилалаар соёмбоны галын дээр байсан таван хошууг авч хаяхад гал нэг их сайхан амьгаа авсан гэдэг шиг энэ нөхдийг зайлуулж нам хэзээ нэг амьсгаа авах бол.Удахгүй байхаа.

  • Anonymous (April 24, 2013 7:21:42 pm )

    zuranii evluulegiig ih saihan hiijee

  • Anonymous (April 24, 2013 7:56:46 pm )

    ЭНЭ МАЛЫН ЯЛАХ ГЭЖ ЮУ БАЙХ ДЭЭ. БӨӨН ХАР ЛУЙВАР ШҮҮ ДЭЭ…МАН-ын суудал бөглөсөн “МАНУУХАЙ” 1-ээр л нэмэгдэж дээ. Ухаан муутай, мөнгө хөрөнгөний шуналтан шүү дээ…

  • Anonymous (April 25, 2013 4:40:45 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ** ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (April 25, 2013 8:32:59 pm )

    End yuugaach heden nushai suragchid l comment bicheed suudag bololtoi…jinhene Mongol hvnii uhaan gedeg boh hvnd l bdagiim shuu..koreag duuraisan haltar jaaluud min ..

  • Anonymous (April 30, 2013 8:28:05 am )

    Энэ нөхөр мөн ихээхэн хадуурч бичжээ.зайлуул ман ч юмуу суяъабазараас хэдэн төгрөг салгаж дээ

  • Anonymous (April 30, 2013 4:25:20 pm )

    Ih idegchdees l hamaagui geer.

  • Anonymous (April 30, 2013 6:42:19 pm )

    odoo heden dyychin jujigchin uur yu baidgiin uu neeree heden bie unelegch songochio heduulee.tegeed mongoliin turd buh l turliin tuluulultei bolnodoo huurhii.ochij ochij buh l dytaj genedee ih hyrald.bgaashdee ygni hed hed bgashdee.

antalya rent a car