Загвар зохион бүтээгч Н.Соёлмаа хэдхэн жилийн өмнө 1000 долларын үнэтэй гоёлын даашинз урлаж, түүгээр нь топ модель Д.Пүрэвсүрэн хэсэгтээ л гоёсон.
Нарийн аргаар боловсруулсан ноолуураар хийн, сваровский шигтгээгээр чимэглэсэн энэхүү бүтээлээ “Гоёлын даашинз” уран сайхны кинонд ч мөнхлөөд амжсан.
Ийнхүү хэсэг хугацаанд гангалах дуртай бүсгүйчүүдийн шуналыг гижигдсэн гоёлын даашинзыг нь хүмүүс мартчих вий хэмээн загвар зохион бүтээгч маань эмээсэн бололтой.
Тэрбээр бараг л аминаасаа ч илүү хайрладаг даашинзаа саяхан мисс Ө.Буянхишигт түр “зээлүүлжээ”. Загвар өмсөгч бүсгүй нэгэн зураг авалтын үеэр энэхүү үнэт эрдэнээр гангарсан байна.
Гэвч энэхүү зураг авалт нь “Топ модель Пүүжээг хэт их дуурайлаа” гэсэн шүүмжлэл дагуулсанд Ө.Буянхишиг сэтгэл дундуур байгаа гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.