antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2013 7 comments

Монголын улстөрд хатан ухаан дутаад байна

нийтлэсэн Admin
527-1366334364middleДэлхийн дулаарал, хү­рээлэн буй байгаль орчны хямрал, баян ядуугийн  хэтэрхий ялгарал  гээд  хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа олон асуудал нь хүссэн хүсээгүй дэлхий да­хиныг  даяарчлал руу түлхэж, аливаа асуудлыг  аядуу зөөлөн, олон талаас нь нухацтай авч хэлэлцэх  зайлшгүй нөхцөл байдалтай эвлэрүүлж байгаа.
Аль нэг улс хэчнээн баян цатгалан, ард иргэд нь амар жаргалтай байлаа гээд, аль эсвэл үгээгүй ядуу, хүн ард нь өлсгөлөнгийн аюулд нэрвэгдсэн байсан ч аль нь ч дэлхийгээс тасраад явчихаж  болохгүйгээс хойш баян, ядуу, сайн, муу, сайхан, муухай зэрэгцэн оршиж хэн  нэгнээсээ хамааралтай амьдарсаар л байх болно.
Өнөөдөр Зүүн өмнөд Ази, Ойрхи дорнод, төв Африк гээд олон газарт дайн болж, зарим газар нь дайны байдалтай байгаа ч хүн төрөлтхөн хэлэлцээрийн ширээний ард сууж, аливаа асуудлыг хүчирхийллийн бус, арга эвээр, аядуу зөөл­нөөр шийдэхийг  хүсэх болжээ.
Хүн төрөлхтнийг хү­чирхийллээс  аврах хүнд бэрх ч хамгийн ирээдүйтэй энэ замыг дэлхийн хүчирхэг  эмэгтэй улстөрчид  манлайлж  явна.  Эдийн  засгийн уршигт хямралын өмнө хэд хэдэн удаа тулж ирсэн Европ тивийг  харанхуй ангалаас тойруулан  гаргах хүнд хүчир үүргийг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өнөөдөр ч амжилттай чиглүүлэн зааж, агуу хүчирхэг гүрнийг найман жилийн турш удирдаж явна.
Тэгвэл эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгдэж байгаа БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ин Хэ хэзээ мөдгүй пуужингаа харваж  мэдэх БНАСАУ-ын шазруун удир­­дагчийг эмэгтэй хүний уян зөөлөн ч, эрс шийдэмгий зоримог үйлдлүүдээрээ хазаарлан зогсоож, ард түмнээ итгэл төгс удирдан чиглүүлж байгааг бид бүхэн харж байна.
Өнөөдөр дэлхийн 222 ор­ноос найман  улс эмэгтэй Ерөн­хий­лөгчтэй байгаагийн дотор Өмнөд Америкийн Бразил, Аргентин, Европ тивийн Косово, Литви зэрэг хөгжиж байгаа орнууд байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Түүнчлэн Австрали,  Дани, Словак зэрэг өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа долоон орны Ерөнхий сайдаар эмэгтэй улстөрч ажиллаж улс орноо ХХI зууны хөгжил дэвшил рүү амжилттай удирдан чиглүүлж явна.
Тэгвэл Монгол Улсын хувьд  байдал сайжирч  байгаа хэдий ч өнөөдөртөө хүссэн хэмжээнд  хүрэх  яагаа ч үгүй  байгаа. Монголын улстөрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь УИХ-ын 11 эмэгтэй гишүүнээр хяз­гаарлагдаж байгаа гээд хэл­чихэд үнэнээс хол зөрөхгүй.
Уг нь Монголчууд  эрт дээрээс эмэгтэй хүний уяхан эмзэг ч, торгон нарийн ухааныг төрийн жолоо атгах их үйл хэрэгт ёстой л “сүү нь ээдтэл” дайчлан ашиглаж ирсэн баринтаг их түүхтэй ард түмэн.
Эзэн Чингисийг төрүүлж өсгөсөн Өүлэн үжин, дэлхийн талыг тэгшитгэж явахад нь элч нөмөр нь болж явсан Бөртэ үжин, Есүгэн, Есүй, Хулан гээд сул асгарсан гэзэг шигээ, сад тавьсан  ухаалаг  их хатад  тэр л цагаас хөлгөн их түүхэнд мөнхөрсөөр ирсэн.
Алтан ургийн их хаад болох Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү нарыг төрүүлсэн сод ухаант Сорхагтани бэхи, монголын их хаадын алтан ургийг уран нарийн ухаанаараа авч үлдэн  мөнхийн гавьяа байгуулсан Мандухай цэцэн хатны үргэлжлэл болсон  тэнгэрлэг ухаант Монгол бүсгүйчүүд  төрийн жолоо атгалцах түүхэн цаг үе одоо л ирээд байна.
Хоёр сар хагас хүрэх­гүй хугацааны дараа Монгол Улсын тав дахь Ерөн­хийлөгчийн сон­гууль болно. УИХ-д суудалтай улстөрийн таван нам сарын  дараа  Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөх нэг нэр дэвшигчээ тод­руулна.
Гэхдээ АН-ын хувьд асуу­дал нэгэнт тодорхой болчихсон учир ардчилсан бүсгүйчүүд маань энэ удаа бас л тойргийн гадна үлдэх нь тодорхой. Харин МАН, МАХН, МҮАН, ИЗНН-ын хувьд бага ч гэсэн найдвар үлдсэн.
Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр эмэгтэй улстөрч сонгогдож болохгүй гэж. Улс эх орноо, ард тү­мэнтэй нь худалдаж,  га­даадын банкинд хулгайн мөнгөө нуух болсон өнөөд­рийн монголын эрэгтэй улс­төрчдөд  өчүүхэн ч ёс зүй, наад захын эх оронч сэтгэлгээ алга.
Эхнээсээ хэдэн үеэрээ идээд барахгүй хө­рөнгө, мөнгөө гадагшлуулж амж­сан нь Канад, Америк, Япон, Солонгос руу зугтаад гарчихлаа. Монголын цадиг­гүй улстөрчид сүүлийн 20 жил газар нутаг, эх орны байгалийн баялаг, улсын нууц гээд  хулгайлан зарж болох юм бүхнийг үрж, борлуулж,  ха­гартлаа баяжицгаалаа.
Дөрвөн Ерөнхийлөгчийн гар дамжсан монголчууд  20 жилийн дараа  баян, ядуугийн туйл гээчийг эхнээсээ үзэж  байна. Одоо арай өөр сонголт хийх цаг болжээ. Эмэгтэй улстөрчийг ард нийтээрээ хэлэлцэн гаргаж Ерөнхийлөгчөөр өргөмжлөх цаг болсон.
Эмэгтэй хүний үр хүүхэд, хань ижил, гэр орондоо үнэнч байж насаараа халамж хайраа зо­риулдаг төрөлх араншин яг л одоо монголын улстөрд, ялангуяа Ерөнхийлөгчийн сэнтийд  амин чухал шаардлагатай байна.
Аль нэг нам, улстөрийн явцуу бүлэглэл, олигархжсан улстөрчдийн хорт хуйвалдаанд  автахгүй байж,  улс эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэх  хатан ухаан монголын улстөрч бүсгүйчүүдээс л гарна.
Ядаж л аль нэг нууцхан газар ороод шар айраг гүзээлэнгээ улстөрийн хор найруулж, эх орон ард түмнээ наймаалцах бузар хуйвалдаанд эмэгтэй хүн, эх хүн оролцохгүй гэдэг нь амьдралаар батлагдсан үнэн билээ.
Эмэгтэй Ерөн­хийлөгч ядаж л албанаас буухдаа П.Очирбат шиг улсаас барьж өгсөн байрыг газартай нь хоёр тэрбумаар зарчихаад алга болохгүй нь тодорхой. Н.Багабанди шиг л төр, түмнийхээ буяныг харийханд худалдаж идээд гүйхгүй нь мэдээж.
Сономын Удвал ахайтан шиг намбалаг, ухаалаг монгол эхийг Ерөн­хийлөгчийн сэнтийд залах цаг болжээ. Эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо гээд монголын улстөр эмэгтэйлэг болчихгүй.
Өнөөдөр өдөр тутмын ихэнх сонины эрхлэгч  нь эмэгтэй байлаа гээд монголын сонин, сэтгүүл зүй “эмэгтэй” болчихсон юм алга. Харин ч нийгэмд бугшсан бузар булай, авилгач улстөрчдийн үнэн нүүр царайг торгон нарийн мэд­рэмжээр илчлэн гаргаж, нийгмийг эрүүлжүүлэх үүргээ боломжийн хэрээр гүйцэтгэж яваа.
Улстөрийн намууд зориг гар­ган эмэгтэй улстөрчийг нэр дэвшүүлбэл энэ удаа биш юм гэхэд дараагийн удаа Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох цаг ойртож байна. Ингэж бичлээ гэж “тэнэг мангар”-аараа баахан дуудуулах нь тодорхой.
Гэхдээ  би биш юм гэхэд хэн нэг нь бичиж л таарна. Зайлшгүй бичих ч ёстой. Яагаад гэвэл эх орон, ард түмнийхээ эрх ашгаас  урвагч авилгач, хулгайч монголын эрэгтэй улстөрчдөөс үнэндээ залхаж байна. Монголын улстөрд хатан ухаан, урин хаврыг авч ирэх цаг болжээ.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 21, 2013 10:22:08 pm )

    Сонгуулиин сурталчилгаа л хиигээд баих юм Англи герман солонгос сонгсон баина Манаих бас дагах хэрэгтэи гэх юм Бас нэг саит дээр оросын ерөнхиилөгч самбочин юм манаихан яагаад бөхөө сонгож болохгүи гээд заавал гадаад орныг дууриахгээд баих юм

  • Anonymous (April 22, 2013 8:35:17 am )

    За за энэ ч МАН-ын Оюунхоролын pr байна. Энэ ч дэндэх байлгүй дээ. Ажил хийхгүй хэрүүлээр хөөцөлдөөд явах байлгүй.

  • Anonymous (April 22, 2013 12:39:29 pm )

    tiimu.HATAN YHAAN DYTAAD BGAMY.tegvel zaaval oyunhoroloor yahiin.hatan yhaan yaridag neg emegtei bgashdee manai ylsad yagaav neg bor huuhen bainga l yarij bdagshdee.MYNDAGSHDEE..BAT-OTGON…BAT-ERDENE,OYUNHOROL HOYOROOS HAMAAGUI ILUU.ED NARIIN ALINNI CH HEREGGUIE.MANAIH ARDCHILSAN YLS.ardchilsan erunhiilugch bgashdee.ahin songotsgooyo.songogdonodoo damjiggui.

  • Anonymous (April 22, 2013 12:45:17 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

  • Anonymous (April 22, 2013 3:22:35 pm )

    Óäâàë ãóàé øèã óõààíòàé çàð÷èì÷, øóíàëã¿é õ¿í áîë ÷ õýðýãòýé ë áàéõ ø¿¿ Ìîíãîë òºðä.

  • Anonymous (April 24, 2013 9:38:43 pm )

    Хөөе тэнэг үү дээ. Дарга болох шуналтнуудаа. Хатан ухаан гэж байдаггүй юм. Хаан ухаан ч гэж байдаггүй юм. Хоёулаа нийлснийг Удирдахуйн ухаан гэдэг юм. Мөнхөө билээ нэг хөгшин авгай, өөр хэн чбилээ нэг тийм хөгийн лекц уншдаг авгай нар хатан ухааны тухай ярихаар нь бүүр элэг хөшчихдэг юм. Энэ чинь хүн төрлөхтөн хөгжүүлж ирсэн Удирдахуйн ухаан гэдэгт л хамаарна. Манай Их Эсүүд 13-р зуунд Эрхшээхүйн ухаан гэж нэрлэж байсан юм. Юм мэдэхгүй байж мөн шаадаг авгай нар вэ??? Өөрсдийгээ л хатан гэж хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ,аминдаа.

  • Anonymous (April 27, 2013 4:21:17 pm )

    Nobeliin shagnal hurtegsed ter chigeeree erchuud shuudee. Mongol emegteichuud araasaa garah huuhnuudee beldehees iluu uur hoorondoo mash ev tunjingui baidag. End tend erchuudtei muulj daapaalna, ataarhaj horsono…. Uuruus ni iluu ner hundtei umnuh hunee orchin toirniihontoi ni horoltoigoor ustgahiig husne. Er ni namiih ni ali undurt bgaa erchuudiin tolgoin deerh malgai gej uuriiguu bodno.Odoo bur …. Ni ee

antalya rent a car