antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2013 5 comments

Улсын өмчийг үнэгүйдүүлсэн хэргүүд

нийтлэсэн Admin
527-1365735481middleН.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад чиг өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой эрүүгийн хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Энэ хэрэгт холбоотой таван үйлдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж хангалттай тогтоогдлоо гэж үзэн Прокурор, шүүхэд шилжүүлсэн байна.
Н.Энхбаяр 2012 оны арванхоёрдугаар сард хоёр үндэслэлээр хариуцлага хүлээх болсон. Түүнийг долоон тэрбум төгрөгийн асуудалтай холбож байсан. Хуучнаар “Өргөө” зочид буудал 453 сая төгрөгийн хохирол, “Улаанбаатар таймс” сонинд 2,1 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа аж.
“Өргөө” болон “Улаанбаатар таймс” сонинд хамааралтай энэ мөнгө Н.Энхбаярт хол­боотой долоон тэрбум төгрөгт хамаарч байгаа юм. Үлдсэн мөнгө нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Учир нь Н.Энхбаяр Эрдэнэт үйлдвэ­рийн удирдлагуудад чиглэл өгч Мягмаржаргал гэгчийг холбож өгсөн байна.
Мягмаржаргал нь 2005-2007 онд Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлнэ хэмээн Н.Энхбаяраар “гүүр” хийн гэрээ байгуулсан байгаа юм. Гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйн үлдэгдэл болох 1,7 сая ам. доллар үйлдвэрээс аваад үүндээ таарсан бүтээгдэхүүн нийлүүлээгүй байхад нь Эрдэнэт үйлдвэр нэг аж ахуй нэгжээс их хэмжээний бүтээгдэхүүн авах боломжгүй гэжээ.
Уг нь Мягмар­жаргал Эрдэнэт үйлдвэртэй “Хималай” гэдэг компаниар харьцаж байсан ч Эрдэнэт үйлдвэрийн шаардлагыг биелүүлэхийн тулд Гонгконгт очин шинэ компани байгуулжээ. Ийн Мягмаржаргал шинэ компанийнхаа нэрээр эргэж ирэн, нэмээд 1,5 сая ам.долларын гэрээ байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл 1,7-ийн гүйцэтгэл дээр нэмж 1,5 сая ам.долларын гэрээ байгуулсан гэсэн үг. Ингээд нийтдээ 3,2 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс авсан байгаа юм. Тухайн үеийнх нь ханшаар монгол төгрөгт шилжүүлвэл 3.2 сая ам.доллар 3,9 тэрбум төгрөг болж байв.
Н.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрт Мягмаржаргалтай гэрээ хийх чиг өгснөөрөө хэрэгт холбогдсон байна. Харин Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хохирлын асуудал шүүхийн шийдвэр гарснаас хойш орхигдсон юм байна.
Одоо энэ асуудлын араас Эрдэнэт үйлдвэр хөөцөлдөх ёстой гэнэ. Мягмаржаргал гэгч этгээдийн ард 3,9 тэрбум төгрөг байхгүй болсон. Энэ мөнгө Н.Энхбаяртай холбоотой долоон тэрбум төгрөгийн дийлэнх хувийг нь эзэлж байгаа аж.
Ч.Гансүхийн хэрэгт “ZTE” компанийг холбогдуулан шалгаж байна
Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний бага хүү болон эгч Ч.Даваасүрэн, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгасан.
Тэднийг их хэмжээний хахууль авсан. Хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн шалгалтын явцын талаар Авлигатай тэмцэх газ­рын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “ҮТЕГ-ын Хя­налт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон байсан.
Мөн Америкт амьдардаг хүүгийнх нь дансанд сая гаруй ам.доллар эргэлдэж байсан. Түүнчлэн Ч.Гансүхийн аав н.Чимэдийн төгрөгийн дан­санд 200 гаруй сая төгрөг, долларынх нь дансанд 1.2 сая ам.доллар байршиж байсныг тогтоосон” гэв.
Харин Татварын ерөнхий газрын Төсвийн ор­логын хураалтын тасгийн дарга Ч.Энхбатын дансанд мөн их хэмжээний мөнгө байжээ. Тэрээр энэ мөнгөө өөрөө тайлбарлаж мэдэхгүй байгаа аж. Хэрхэн, яаж орж ирсэн мөнгө болохыг Ч.Энхбат мөрдөн байцаалтын явцад тайлбарлахгүй байгаа гэнэ.
Энэ хэрэгт “ZTE” гэдэг компанийн асуудал яригдаж байгааг эх сурвалж хэлэв. “ZTE” компани Монголд томоохон төслүүдэд ажилласан аж ахуй нэгж юм.
Энэ компанийн явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор ноогдох татва­рын асуудлыг ажил үүргийнхээ хуваарийн дагуу Ч.Гансүх шал­гаж байж. Тиймээс энэ хэрэгт “ZTE” компанийг давхар шалгах шаардлагатай байгаа юм байна.
Л.Амарсанаа сонгууль будилуулаагүй нь тогтоогджээ
Улсын бүртгэлийн ерөнхий” газрын дарга асан Л.Амарсанааг 2012 оны сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийг давхардуулж, сонгууль будлиантуулсан хэрэгт сэжиглэн АТГ-т шалган, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд бай­сан.
Тэгвэл Нийслэлийн проку­рорын газраас энэ хэргийг хянан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгожээ. Мөрдөн байцаалтын явцад 1200 гаруй хэсгийн хороодод санал өгсөн иргэдийн нэрсийг шалгаж үзсэн байна.
Шалгалтаар давхардаж санал өгсөн нэг ч иргэн илрээгүй аж. Тиймээс УБЕГ-ын дарга асан Л.Амарсанааг гэм буруугүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Д.Хаянхярвааг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байна
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихдээ сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан.
Ингэхдээ Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй хамтатган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт буруутгагдаж байгаа. Түүнийг одоо Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэмд саад хийсэн хэрэгт сэжиглэж байгаа аж.
Хэрэв шүүхээс Д.Хаянхярвааг буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм байна.
Д. Загдсүрэнтэй холбоотой хэрэгт шалгах зүйл их бий гэнэ
Үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэнтэй хол­боотой хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. “Тамирчныг нөхөн сэргээх сувилал” гэж хувийн байгууллага Үндэсний олимпийн хорооны хашаан дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг.
Д.Загдсүрэнгийн хэрэгт энэ байгууллагын захирлаар ажилладаг Наранцэцэг гэгчийг холбогдуу­лан шалгаж байгаа юм байна. Мөн Д.Загдсүрэнгийн төрсөн дүү Д.Нанзаддоржийг ч шалгаж байгаа. Одоо мөрдөн байцаалт үргэлжилж байгааг эх сурвалж хэлж байгаа.
Учир нь энэ хэрэгт шалгах зүйл их бий гэнэ. Үндэсний олимпийн хороо Азийн олимпийн хороо, Бүсийн олимпийн хороо гээд хэд хэдэн эх сурвалжаас санхүүждэг байна. Тэгэхээр эл хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг шалгах шаардлагатай аж.
Үндэсний олимпийн хорооноос “Тамирчин нөхөн сэргээх сувилал”-руу тамирчин нөхөн сэргээх нэрээр их хэмжээний мөнгө шилждэг байж. Энэ мөнгөний зарим хэсэг нь буцаад хувь хүн рүү шилжиж байсан нь тогтоогджээ.
Үндэсний олим­пийн хороо том газартай байсан ч газар нь бусад байгууллага, аж ахуй нэгжид шилжсэн асуудал байдаг юм байна. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан шалгах зүйл маш олон байгаа юм байна.
Д.Батхуягийн олгосон лицензийг хүчингүй болгожээ
“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг хээл хахууль өгсөн, мөнгө угаасан хэрэгт сэжиглэн Улсын мөрдөн бай­цаах газар /УМБГ/-Т шалгаж эхэлсэн байна. Тус байгууллагын удирдлагуудыг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан лиценз сэргээсэн хэрэгт буруутгаж, өнгөрсөн оны зунаас эхлэн АТГ-т шалгаж байсан юм.
Хэргийг шалгах явцад мөнгө угаасан байж болзошгүй гэх шинэ мэдээлэл гарч ирсэн байна. Тиймээс хэргийг харьяаллын дагуу УМБГ-т шалгахаар болжээ. Харин АМГ-ын дарга асан Д.Батхуяг давж заалдсан тул Нийслэлийн шүүхэд хянаж байгаа аж.
Түүний хувьд 106 ширхэг лицензийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон хэмээн үзэж, эдгээр лицензийг нь цуцалжээ. Энэ 106 лицензийг талбайн хэмжээгээр нь авч үзвэл 12000 км.кв талбайг хамарч байгаа юм байна.
ИНЕГ-ын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр С. Батмөнх шалгагдаж байгаа
Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнхөд холбогдох хэргийг удахгүй шийдэх гэнэ. Тэрээр Өмнө-Говь аймгийн онгоцны буудлын онгоц буух зурвастай холбоотойгоор шалгагдаж буй.
Тус замын засварын ажлыг аж ахуйн нэгжид хууль бусаар өгсөн. Түүнчлэн шаардлага хангаагүй ажил хийснийг хүлээж авсан хэмээн буруутгажээ. Энэ хэрэг мөрдөн байцаалт, шал­галтын явцад тогтоогдоогүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин Иргэний нисэхийн ерөнхий газ­рын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны албан хаагч нарт орон сууцны дэмжлэг үзүүлсэн, хөрөнгийг зориулал­тын бусаар зарцуулсан. Хамааралгүй байгууллага албан хаагчийг дэмжсэн гэсэн асуудал нь шалгагдаж байгаа аж.
Л.Буддорж 
Эх сурвалж: “Нийслэл таймс”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (April 14, 2013 8:50:25 pm )

    ajil hiisen hun aldaa gargaj l taarna sh de. Ali ch zasag turiin ued aldaatai ajillajk baisan bodlogo baij l bsan. jishee ni tsedenbal, Choibalsangiin ved aldaatai bodlogo, ajil zunduu l bsan sh de. Tegeed odoo hojim deelee numruh baih gej aigaad ajlaa ch oligtoi hiij chadahgvi yum bna l da. Aldaj onoj l taarna sh de.

  • Anonymous (April 15, 2013 10:05:24 pm )

    genet bayjih gedsend haltai gej odoo yahab dee

  • Anonymous (April 15, 2013 11:49:46 pm )

    huwsguliin zasag darga tserenjuawiig shalgaj uguuch ucir ni daraamiin duuchin bvsgvi uriinh ni nuuts amarga serj mytawad hotod 3 uruu bair awj ugsun gene

  • Anonymous (April 16, 2013 1:12:48 am )

    teereg ni ter bailgi eer uah bilee shagnallaa abab estoi

  • Anonymous (April 16, 2013 4:46:57 pm )

    EnhbayaR eRDENETTEI mYAGMARJARGALIIG HOLBOSON GEV UU BITGII INEED HURGE mYAGMARJARGAL ALI oTGONBILEGIIN UED L BUMGLUG NIILUULDEG BSAN YUM TUUNIIG ANH eRDENETIIN DARGA BSAN lHAGVASUREN GUAI GEDEG HUN eRDENET UILDVERTEI HOLBOJ UGCH BSAN BID MENEE ODOO BOL mYAGMARJARGAL BARAG UGUI GEH BAILGUI DEE TUMNII MEDEH YUMIIG BITGII INGEJ HUDLAA YARIJ BAI L DAA

antalya rent a car