antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2013 Comments are off

“Гэнэтийн бэлэг” задарлаа

нийтлэсэн Admin

Хайр сэтгэл гэдэг хоёр хүний чин сэтгэл, итгэл дээр тогтдог эрхэм нандин зүйл. Харин хайраа хувааж, нэг биш нилээн хэдэн хүнд зэрэг дурлах нь амьдралд багагүй бэрхшээл дагуулдаг. Тиймдээ ч хайр сэтгэлдээ чин үнэнч биш нөхдүүдэд “Хоёр туулай хөөвөл хоосон хоцордог” гэдгийг сануулдаг бизээ. Тэгвэл хоёр биш, гурван туулай хөөсөн хүн яах бол…

Энэ бол өчигдөр Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийсэн “Гэнэтийн бэлэг” мюзиклийн гол зангилаа, бас тайлал.

Өнөөгийн нийгэмд залуус хайр сэтгэлийг маш олон талаас нь хардаг болжээ. Мөнгө, гоо үзэмж, таашаал гээд чин сэтгэлийн нэг л хайрыг бус, хэрэгцээ хэрэглээнд л таарах нэгнийг хайдаг болсон. Харин энэ бүхнийг “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нарын бүтээсэн уг жүжигт үзүүлэв.

Жүжгийн гол дүр Цэнгэл буюу “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн Навчаа, Намраа, Нараа гэх ажил амьдралдаа амжилттай яваа үзэсгэлэнт гурван бүсгүйтэй нэгэн зэрэг хайрын холбоо үүсгэжээ. Тэдний дунд эвлэгхэн зохицуулалт хийж, хайртай гэдгээ баталж чадах ч нэг л өдөр бүсгүйчүүд түүнд “Гэнэтийн бэлэг” барихаар огт санамсаргүй хүрч ирцгээнэ. Энэхүү романтик инээдмийн жүжэг цаашид хэрхэн үргэлжлэлийг үзэгч та Тусгаар тогтнолын ордонг зорин очиж үзэж сонирхоорой.

IMG_9808 copyIMG_9810 copyIMG_9812 copyIMG_9813 copyIMG_9814 copyIMG_9815 copyIMG_9816 copyIMG_9822 copyIMG_9826 copyIMG_9828 copyIMG_9830 copyIMG_9833 copyIMG_9834 copyIMG_9837 copyIMG_9848 copyIMG_9854 copyIMG_9864 copyIMG_9868 copy

Эх сурвалж:Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car