antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2013 12 comments

С.Оюуны нам буюу багтай тоглогчид

нийтлэсэн Admin

oyunaУхаантнууд  сэтгэж,  тэнэгүүд  гүйцэтгэж , зальтнууд  хожидог  :

1998 оны 10  сарын 1-с 2-нд  шилжих  тэр  аймшигт  шөнө  буюу   одоогоос  15-н  жилийн өмнө ардчиллын  загалмайлсан  эцэг , шудрага    эх  оронч  хөвгүүдийн  нэг  УИХ, дэд  бүтцийн  сайдын  үүрэг  гүйцэтгэгч С.Зориг бусдын  гарт  хэрцгийгээр  амь насаа алдсаныг эрхэм  уншигч  авхай  та  санаж  байгаа биз  ээ.

Энэ  эрхэм хүний ариун  үйлс, үзэл  баримтлалыг  нь  хүндэтгэдэг  жирийн олон мянган  иргэдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан 2000 онд Иргэний Зориг нам  үүсгэн  байгууллагдаж  байсан билээ.

С.Зориг  агсны:   Нэгт  ард  түмэн  эх  орноо ,  Хоёрт  нам  үзэл  баримтлалаа ,  Гуравт  хувийн ашиг сонирхолоо гэсэн  эрэмбэ  дарааг  тогтоосныг   тухайн үед  Иргэний Зориг  нам  өөрийн  гол  үзэл  санаагаа  болгон  ажиллана гэж  амлаж  байсныг  та бид мартаагүй.  Өнөөдөр  даруй  энэ  нам 13  жилийг  ардаа үлдээж     4-н ч  парламентад  суудалтай  байж  чадсан  нь  С.Зориг  агсны  нэр  хүнд  жирийн гишүүдийн  итгэл  үнэмшил  хичээл зүтгэлтэй  шууд  холбоотой юм.

Энэхүү  13-н  жилийн  хугацаанд  С.Оюун дарга  болон  түүний  багтай  тоглогч  нарын  бизнес  ажил  үйлс  нь  дээшилж  тэдний  ахуй амьдрал  сайжирсанаас биш  жирийн гишүүд ард  иргэдийн  амьдрал улам бүр хүндэрсээр  байгааг мань  дарга  мэдэхийг  бас  туслахыг  ч  хүсээгүй  нь гашуун  боловч үнэн юм.

Сайн хүний  нэрийг  7 худалдаж  иднэ  гэгчээр С.Зориг  агсны  нэрийг  өнөөдөр  хүртэл  С.Оюун дарга ашиглаж,  байгаа  хэдий  ч  түүний  эх  орон  ард  түмнээ гэсэн  чин  шудрага  ариун  үйлсийг  умартан,  жирийн  гишүүдийнхээ  итгэл  үнэмшлийг  улам  бүр  унтраасаар  байгаад нь харамсах юм.

Манай  намд  С.Оюун даргын  “Хонгилын  үзүүрт  гэрэл бий”  гэсэн  ганцхан  дүрэм  үйлчлэх  ба  гэрэлтээ  байна  нүдээ  нээ  гэсэн  шудрага гишүүдээ  намын  даргын  даалгавраар  шудрага  баг  өмссөн тоглогчид нүдийг нь  аниулахыг  оролдох,  эсвэл  намаас  шахаж  гаргахыг  хүсдэг  нь  нууц  биш  болжээ.

Миний бие энэ  намын  жирийн гишүүний хувьд , намаа  шудрага ёс зүйтэй иргэдийн  нэгдэл  байж,  эх  орон  ард  түмний  төлөө  хоёргүй  сэтгэлээр  зүтгэх    гол  хүчин байх ёстой гэж үздэг .

Тиймдээ ч  энэ  намд  болж  буй үйл явдлыг  жирийн гишүүд, иргэдэд  нээлттэй  байлгах  үүднээс  бодит үнэнийг  бичихээс  өөр  аргагүйд  хүрлээ.

2012  оны  УИХ-ын  сонгуулиар  Д.Энхбат дарга  спискнээс  нэрээ татсан  нь С.Оюун  дарга  болон  түүний  багтаа тоглогч  нарын мөнгөний хуйвалдааныг  илчилж энэхүү  бусармаг  үйлдэлтэй  эвлэрч  чадахгүй  байсантай  холбоотой  юм .

Түүнчлэн УИХ-ын  сонгуулиар  ардчилсан  намыг  унагаахын  тулд ардын  намтай  сэм  хуйвалдаж, нам  тохирон  нийслэлийн төвд  байгаа   ардын  намын  самбаруудыг   сонгуулийн  үеэр  ашигласан   ч  үр  дүнгээ  өгөөгүй нь  туйлийн үнэн билээ.

2012 оны  ИХ-ийн  сонгуулийн үр дүнд  манай  нам   ардчилсан  намтай гэрээ  хийж, засгийн газарт  орсон боловч , орон  нутгийн  сонгуулиар  ардчилсан  нам  гэрээгээ  зөрчсөөр  байтал  С.Оюун  дарга  нүдэн  балай  чихэн  дүлий  байгаа нь  намаа  гэхээсээ илүүтэй  хувийн  ашиг  сонирхолоо  түрүүнд  тавьж  байгаа  нь  харагдаж  байна.

Түүнчлэн  орон нутгийн  сонгуулиар  Баянгол  дүүргийн  намын  хороог  татан  буулган  ардчилсан намтай  нэгдэж  сонгуульд  оролцсон Ц.Ганбатыг  өнөөдөр  буцааж  ерөнхий  нарын  бичгийн  даргаар  тавьсан  нь  С.Оюун  даргад  намаа  хүчирхэг  болгох  хүсэл  сонирхолгүй  байгаа нь мэдэгдэж  байна.

Нам  хүчирхэг  парламент бүлэгтэй  болох  нь С.Оюун дарга болон түүний  багтай  тоглогч  нарт  мэдээж таалагдахгүй.

Учир  нь  намын дарга С.Оюун МАН болон  бусад  намуудтай  тохироо  хийхэд нь чөдөр  тушаа  болохоос  гадна  багтай  тоглогч нарынх нь бизнес,ашиг  сонирхолтой нь нийцэхгүй  билээ.

Нам  хүчирхэг, парламентад  бүлэгтэй болох  нь намын  хороодын  идэвхитэй  үйл  ажиллагаатай  холбоотой  гэдгийг  сайн  мэдэх  намын  дарга  С.Оюун  намын  хороодыг  шинэчилж  сэргээх  гэсэн   шудрага  гишүүдээ   багтай  тоглогч  нараараа  яагаад нухчин  даруулав.

ИЗН-тай  нэгдсэн намын  болон итгэл  үнэмшлээрээ элссэн манлайлагчдыг юунд царцааж  идэвхигүй  болгоод  байна … гэх  мэт олон асуултууд  цааш  хөвөрнө.

Мэдээж  энэ  бүхэнд  хариулт  бий.  Нэг  хүний нам  удаан  оршин  тогтнодоггүйг  эрхэм дарга С.Оюун  танд  сануулахын  сацуу  сайн  ахын нэр,  ариун үйлсийг  нь улам  бүр  шавхайтай  битгий  хутгаасай  хэмээн  хүсэн  энэхүү  нийтлэлээ  өндөрлөе.

ИЗНН-иин Гишүүн  Ц.Чинбат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (April 10, 2013 1:24:47 pm )

    ОЮУН ГЭДЭГ ХҮҮХЭНД ГОО САЙХАН ХАРАМГҮЙ ЗАЯАЖЭЭ

  • Anonymous (April 10, 2013 3:43:36 pm )

    даан ч улс төрч болох холч ухаан заяасангүй

  • Anonymous (April 10, 2013 5:24:39 pm )

    Xaxa ashigluulsan bol xoxi chin

  • Anonymous (April 10, 2013 8:33:02 pm )

    2О12 оны сонгуулийн гол буруутан бол С.Оюун мөн.Хэрэв тэр АН-тай эвсэж орсон бол АН Дангаараа засаг барих боломж байсан.Түүний АН-ын саналаас зулгаасны гайгаар салан тугаарласан нусгай коммунистууд Дээш гарч одоо байтлаа засгаа огцруулна гээД солиорч байна.Гэтэл тэр ичихгүй сайД болсоор ирсэн.Ахынхаа нэрийг мөн ч олон жил хуДалДаж байна Даа…бүсгүй хүний богино ухаан гэж үнэн юм Даа…

  • Anonymous (April 10, 2013 9:25:35 pm )

    Дууч : Энэ нам уг нь нам байж болох л байсан . Даанч харамсалтайгаар үгүй хийж байнадаа. Оюун намынхаа ажлыг хийхгүй байна шүүдээ. Байсхийгээд хэн нэгэнтэй ,саллаа гэж нэр нүүрээ барах юм Бас хэн нэгнийг элсүүлэн авч дарга болголоо гэх юм Удалгүй бас саллаа л гэнэ ийм намд цаашид хэн ч итгэхгүй шүүдээ

  • Anonymous (April 12, 2013 1:01:35 pm )

    Ha ha ha mun ch taarsan taar shuudai bichjee. Ene Chinbat gedeg nuhur hulgai hiideg zalilan hiideg hun shu dee. Hun shantaajilj amydraad surchihsan hun. Yu gesen bol doo! Namaig tiim alban deer tavihgui bol ingene ch gesen baij magad. Ee burhan miny aimaar hun shu dee taminee!!!!

  • Anonymous (April 12, 2013 2:09:32 pm )

    Ouyniig zovlon uzsen hun gej ahiigaa aluulsnii daraa boddog bailaa odoo ene asuudal sonin bish bolj uldsen ah duu 2 ter ayaraa Zorigiin ner hundeer hooloo olj edeg bna da ene yamar namiin darga um be uuriiguu bododg l nam baih odoo ouynii nam gej bahgui Demberel Ouyn 2 l baigaa Ulaanii daraa oroh namiin huvid 1 d oroh urvagch nam shuu de

  • Anonymous (April 13, 2013 8:45:55 am )

    ireh songuuli sain sanal avakh baikh gej boddog bailaa. odoo ch unguruv bololtoi akh 2 namaasaa sain suraltssan yum baina Oyun.

  • Anonymous (April 13, 2013 10:22:53 am )

    Iish tiishee sarisan bagvaahai shig salbaganasaar namiinhaa bodlogiig aldagduulsan. Odoo olon niit demjihee bolison. Ene namiig nen yaraltai shinechilj huchtei 3 dahi huchin bolgoh heregtei.

  • Anonymous (April 13, 2013 6:26:23 pm )

    Баавгайн анчдын талаар огт дуугарахгүй юм даа.Баавгайн асуудал танай яаманд харьяалагддаг гэдгийг мэддэггүй юм уу.

  • Anonymous (April 18, 2013 2:02:43 pm )

    yu geed bnaa ene muu gar chini

  • Anonymous (April 22, 2013 12:46:52 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

antalya rent a car