-Энэ сарын 18-20-нд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн хурал болж, түр орлон гүйцэтгэгч нарыг яахаа шийднэ-
Засгийн газрын тэргүүн Бурхан Халдунд төөрч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан багийнхан Н.Алтанхуяг ба түүний нөхдийг хайн уул самнаж байх зуур Төрийн өмчийн хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар хэвлэлийнхэнд хандлаа.
Төрийн тэргүүнээ ирж, хайх үйл явдлын сүр бараанд дарагдсан гэж болох түр орлон гүйцэтгэгчийн өгсөн мэдээлэлд Монгол Улсын төсөвт хэдэн зуун сая бус хэдэн тэрбумаар нь хөрөнгө мөнгө төвлөрүүлж, улсын ч, улстөрчдийн ч саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” тэргүүтэй төрийн өмчийн үйлдвэрүүдийн талаар таагүй баримтуудыг ил гаргасан дэлгэснээрээ яах аргагүй олны анхаарлыг татахаар байлаа.
Д.Цогтбаатарын өгсөн мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 10 тэрбумаар үнэлэгдэх “үхмэл” хөрөнгө хэвтэж байгаа бол “Багануурт”-т 4.2 тэрбум, “Шивээ-Овоо ”-д 560 сая төгрөгийн эд зүйл шороонд дарагдчихсан байгаа гэнэ. Ингэснээр хэвлэлийнхний төрийн өмчийн компаниуд хэзээний л улстөрчдийн шахаа, шархаа нөхөх индэр нь болсон юм биш үү гэх хардлага нийтэд баримт нотолгоотойгоо ил болсон ч, яг хэн гэдэг даргын үед ямар шахаа хийсэн бэ гэдэг асуулт хариултгүй эгээ л оньсого адил үлдэв. Тэгвэл яг энэ үйл явдалтай зэрэгцсэн бас нэг мэдээлэл түгсэн нь ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригт буюу энэ сарын 18-20-нд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн Зөвлөлийн хурал болох зар юм. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын хэлснээр ирэх долоо хоногт манай улс хойд хөршөөс ирсэн зочин гийчний хөлд дарагдах бөгөөд энэ сарын 15-нд Оросоос ирсэн албаны хүмүүс хэдэн жилийн турш маргаан дагуулаад буй манай улсын нутаг дэвсгэр дээр байрладаг өөрийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийг яах ийхээ нэг мөр болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнээс гадна “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэлийн асуудлыг ч хөндөх сураг байна. Мөн гадуур тарсан яриагаар оросууд Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг жинхлэх эсэх талаар ч ярилцах юм билээ. Гэхдээ энэ удаа Г.Сэрээнэндоржийг жинхлэх биш харин оронд нь АН-ын Д.Одхүүг түүний суудалд залах яриа хөөрөө түлхүү өрнөөд эхэлсэн байна билээ.
15-ны өдөр морилсон зочдын араас ирэх хүмүүс харин “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяатай холбоотой асуудлаар монголчуудтай тулж ажиллах юм. Уул уурхай гэлтгүй энэ салбарыг сонирхдог эрхмүүдийн анзаарч буйгаар энэ удаагийн Зөвлөлийн хуралд Оросоос ирэх төлөөлөгчид тун ч ширүүлж магадгүй байгаа ба энэ нь ч эхнээсээ ил болсон гэдгийг хэд хэдэн эрхэм онцолсон. Тодруулбал, энэ сарын 1-нд ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзах үедээ ийм хандлага гаргасан гэдгийг албаныхан хэлсэн юм. Тэд “ОХУ-аас манай улсад суух Элчин сайд В.В.Самойленко Шадар сайдтай уулзах үеэрээ “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэлийн асуудлыг хөндөж, та нар шинэчлэл хийнэ хэмээн сүүлийн гурван жил ярьж, төслөө бэлэн болгосон гэх ч өнөөдрийг хүртэл батлаагүй, ямар ч ажил хэрэг болохгүй байна” хэмээн хатуухан хэлсэн гэж байна. Мөн үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон үйл явдлууд оросуудын эгдүүцлийг тун ихээр хүргэж буй юм гэсэн. Учир нь, манай Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч болон газар, хэлтсийн дарга нарыг томилохдоо хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээг зөрчсөн юм байна. Уг нь холбогдох гэрээ хэлэлцээрт заас¬наас нь үзвэл дээрх томилгоонуудын талаар манайх орос ах нарт урьдчилж мэдэгдэх ёстой. Хэдийгээр “Эрдэнэт” УБҮ-ийн дарга асан Ч.Ган¬зориг эрүүл мэн¬дийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлт гаргасан ч энэ тухай манай тал оросуудад зайлшгүй мэдэг¬дэх, оронд нь томилох хүнийг зөвшилцөх ёстой байжээ. Харин манайхан энэ асуудалд хэт дураараа хандаж, бүр бишээ түр хэмээн молигодоод орлон гүйцэтгэгчийг томилж орхихдоо тэднээс санал аваагүй нь бухимдлыг төрүүлээд юм байх. Иймээс орос ах нар энэ удаад хөмсгөө зангидаж, үүрэг гүйцэтгэгч гэх Ч.Даваацэрэнг жинхлэх эсэх асуудлыг яаж ч шийдэж мэдэхээр байгаа ажээ. Ер нь энэ удаагийн Зөвлөлийн хурлаар үйлдвэр тойрсон олон ээдрээтэй асуудал сөхөгдөж мэдэх юм гэсэн. Тодруулбал, дээр өгүүлсэн үүрэг гүйцэтгэгч дарга нарын асуудлаас гадна ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатарын хийсэн мэдээллийн эргэн тойронд ч олон асуудал хөвөрч мэдэхээр нөхцөл байдал үүсээд буй юм билээ. Учир нь Д.Цогтбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад байгаа шахааны тухай буюу өмнөх дарга Ч.Ганзориг “Хитачи” маркийн цоо шинэхэн хоёр ширхэг эксковатор зэрэг хэнд ч хэрэггүй, хэн ч тоохгүй “үхмэл” хөрөнгө авсныг дэлгэсэн нь тэдний уур унтууг хүргэх бас нэг асуудал болж буй гэнэ. Үүнийг орос ах нар аль хэдийнэ анхааралдаа авч араандаа зуусан төдийгүй өмнөх дарга нарын асуудлыг сөхөж мэдэхээр байгаа тухай нэгэн эрхэм өгүүлсэн. Хэрэв түүний хэлсэн үнэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн дарга нар буюу Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын энэ албан тушаалд байхдаа ашиглаж шамшигдуулсан хэмээж байсан 800 мянган ам,доллар, машин техникийн асуудал, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн 10 сая долларын дуулиан гээд бүгдийг хөндөж мэдэхээр байгаа гэнэ. Мөн үүрэг гүйцэтгэгч Ч.Даваацэрэнгийн улс төрийн захиалгатай мэт ээлж дараалсан мэдээллүүд оросуудыг гэдийлгэх магадлал өндөр байгаа гэсэн. Иймээс манай тал энэ асуудлыг анхааралдаа авч, саалийн ганцаа улстөржих талбар болгох биш, сүүлийн үед хийсэн үйлдэл бүрээ залруулах мөн хууль бусаар томилсон Ц.Даваацэрэнг мэргэжлийн хүн, ажил аваад явах чадвартай гэдэг талаас нь оросуудад зөвөөр ойлгуулж дөнгөвөл ах нарын ширвээ зөөлөрч магадгүй юм байна.
Эцэст нь өгүүлэхэд өчигдөр болсон Ардчилсан намын бүлгийн хурлаас Засгийн газарт нэгэн үүрэг даалгавар өгсөн тухай мэдээлжээ. Энэ нь мөн л “Эрдэнэт” гэх саалийн үнээтэй холбоотой бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг зэсийн үнийг дагаад өсөх болсон. Түүнчлэн үйлдвэрийн борлуулж байгаа зэс болгоны орлогын гуравны нэг нь 170 сая ам.долларын өрөнд суутгагдаж байгааг өнөөдөр мэдлээ. Тиймээс энэ бүхний учрыг олох үүргийг Хууль зүйн сайдад даалгалаа гэсэн утгатай юм байна. Биднийг “Эрдэнэт” тойрсон улс төр ийн хийж байх зуур орос ах нар цүнхээ шүүрээд ирэх гэж байна. Тэд ууртай байгаа тул “Эрдэнэт”-ийг тойрсон асуудалд яаж ч хандаж мэдэх юм.
Л.Оюунгэрэл
Эх сурвалж: Өдрийн шуудан
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 10, 2013 12:16:31 pm )
Ха ха Захиалгат нийтлэл байнав Орсуудаар айлгаж эхэллээ
-
Anonymous (April 10, 2013 12:33:30 pm )
Zeb orosuud cergee oruulaad Elbegdorj metiin nobshnuudiin zvrxeer tug taxij buriaduudtai negtgeed abax xeregtei xa xa xa
-
Anonymous (April 10, 2013 1:06:13 pm )
ХӨӨРХИЙ ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧИЖ БАЙГАА ЭРХЭМ ЭЛБЭГДОРЖИД ИХ ДУРГҮЙ БАЙНА ДАА. ЯАСАН ВЭ? АВИЛГАЛАА АВЧ ЧАДАХ АА БОЛИОД УУР НЬ ХҮРЭЭД БАЙНА УУ
-
Anonymous (April 10, 2013 1:29:07 pm )
ТИЙМ ШҮҮ
-
Anonymous (April 10, 2013 5:38:03 pm )
Хэрээ мэдэхгүй хэрээ лууны маханд дурлана, худгийн хамуут мэлхий хунгийн маханд дурлана гэгчээр Элбэдорж, Алтанхуаг нар биеэ мэдэж, бэлчээрээ олж явмаар юм даа. Эцсийн эцэст эд нарын гайг Монголчууд үүрч, эд нар гадаадад дүрвэнэ дээ.
-
Anonymous (April 10, 2013 5:41:17 pm )
Айсан хүнд аргал хөдөлдөг гэдэг. Их л айж бахйгаа юм баыйна даа.
-
Anonymous (April 10, 2013 5:42:46 pm )
Танай сайтын цаадп эзнийг мэдэх гэсэн юм. Ойлголооо.
-
Anonymous (April 10, 2013 5:43:30 pm )
Элбэгдоржийн зөв шүү дээ
-
Anonymous (April 10, 2013 7:37:34 pm )
Энэ амьтан оросуудад яасан их санаа тавьж зовж буй нь ямар усиртай вэ.Одоо оросоор айлгадаг цаг нэгэнт өнгөрсөн. Чи дэндүү хуучин сэтгээтэй байна. Эрдэнэтэд МАН-ын нөхдүүд дэндүү хэрэггүй зүйл их шахсан шүү дээ.Үүнийг хууль хяналтынхан сайн шалгаж шахсан эзнийг нь олж улсыг хохиролгүй болгож, гамт этгээдэд хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
-
Anonymous (April 10, 2013 8:16:15 pm )
Zahialgat bichver bna daa yu heleh geed bgaa yum boloo
-
Anonymous (April 10, 2013 8:18:07 pm )
ОРОС ДҮҮ НАР МОНГОЛ АХ НАРАА ХҮНДЛЭХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (April 10, 2013 11:41:25 pm )
Teneg orsuudiig ah gehee bolivol taaarna !!!
-
Anonymous (April 11, 2013 1:11:03 am )
no comment. non. no.
-
Anonymous (April 11, 2013 9:44:11 am )
teneg setguulchee naad orosuudaa chil ahaa gedgiim baigaa biz. bid tegehee ali
hediin bolison shuu. Дурак что лы…Сукын сынъ…Пошёл ты… -
Anonymous (April 11, 2013 10:33:12 am )
оросууд бидний ах биш бид тэдний дүү бишээ
-
Anonymous (April 11, 2013 10:38:19 am )
edgeer hunuusiin aav ah nar ni ur hoichoo iim teneg bolsoniig medvel ih l gomdoh baisan da. udahgui 2 solongos daidval oros ah nar geed l sheej garah baih da kkk
-
Anonymous (April 11, 2013 10:41:06 am )
Ашгүй энэ монголын улс төрчдийг жаахан ч гэсэн айлгах юм гарч ирждээ. Дорлигжав Эрдэнэтэд очиж жаал баяжаа биз
-
Anonymous (April 12, 2013 8:30:20 pm )
uildver ashigyi ajilaad orsuudad tal huvia ogohgyi bolhoor booj yhej bosoj hariaj yavaa uym blgyde. ygan boljol ogvol mongol kompanuudara mash ih uym shahyylj ashigyi ajilulah heregtei. tertei tergyui ashgihan 49 orosuud jil bolgon avdag uymchin
18 Comments