antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2013 28 comments

Эмнэлэг шорон болж, Н.Энхбаяр мартагдаж байна

нийтлэсэн Admin

51905_1000171Шинэчлэлийн гэх сүржин нэртэй Засгийн газар “Сайд” нарын гэх тодотголтой Клиникийн нэгдсэн II эмнэлгийг хоригдлуудын эрх ямба эдэлдэг эмнэлэг болгосноо нүдээ олсон шинэчлэл хэмээн тун ч их маадгар байна. Угтаа бол нүдээ олсон биш харин ч сохолсон хэрэг болсон гэдгийг олон түмэн дүгнэж байгаа.

“Сайд” нарын гэх тодотгол нь хүмүүсийн энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүслийг төрүүлдэг байсан. Гэтэл салбарын сайдын намын даргаа бодсон явцуу шийдвэрээс үүдэн өнөөдөр энэ эмнэлэгт төрийн өндөр албан тушаалтан буюу хоригдол гэсэн нийгмийн хоёр давхаргынханэмчлүүлэх болчихоод байна. Нийгмээс тусгаарлагдаж эрхээ хасуулан хүмүүжиж буй хүн нийгмийн өндөр зэрэглэлд хамрагдах болсон нь урт шар дээлт Н.Энхбаярын ач. Хүсээд байсан нөгөө эмнэлэгт хамгийн муу муухай бүхнийг хийж, нийгмийг бараантуулж байдаг хоригдлууд хэвтэн эмчлүүлэх үүд хаалга дэлгээстэй болсныг ард түмэн сонсоод мэл гайхаж, цэл хөхрөхөөс гадна битүүхэндээ зэвүүцэж байв.

Мэдээж гайхахад багадна. Төрийн гурван өндөрлөг энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрх нь ийнхүү ядмагхан бодолтой сайдын шийдвэрээр боогдож байгаа нь нөгөө шинэчлэл хийхээр улайрч байгаа Н.Алтанхуягийн кабинетийнхан хөлөө олохгүй эрх мэдэлдээ элийрч байгаа дүр зургийн илрэл юм. Угтаа бол Эрүүл мэндийн сайн Н.Удвал төрийн хэдэн өндөрлөгүүдийг басамжилж байгаа хэрэг. Гэтэл үүнийг дэмжиж, шийдвэр гаргахад нь нүдээ аниад чихээ тагласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар ч тайлбар хийлгүй харин ч дэмжсэн маягтай байна билээ. Тэрбээр өөрийнхөө эрүүл мэндээс илүүтэйгээр албан тушаалаа тэргүүн эгнээнд тавьжээ. “Өвчин хэлж биш хийсч ирдэ”г гэдэг ардын мэргэн үгийг манай эрхэм Ерөнхий сайд маань мартсандаг. Хэрвээ өвчин зовлон тохиолдвол хаана эмчлүүлэх эсэхээ урьдчилан тооцоолоогүй л юм байхдаа хөөрхий.  Магадгүй сайдын суудалд арай ядан тогтож л  байвал гадаад руу нисч очоод өдөрт нь эмчлүүлнэ гэж мөрөөдсөнөөс зайлшгүй.

Анх Шинэчлэлийн Засгийн газар бутарна, задарна хэмээн МАХН-ын хэдэн гишүүнТөрийн ордонд үймээн тарьж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хоол унднаас гартал нь сандаргаад. Гэвч энэ дуулиан гэнэт намжиж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал намын дарга Н.Энхбаярыгаа Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хуйвалдаад гаргачихсаныг нь хэн ч эсэргүүцэж чадалгүй өнгөрсөн нь Н.Алтанхуягийн нөмөр нөөлөг үйлчилсэнтэй холбоотой гэдэг. Угтаа бол Прокурорын ерөнхий газрын хэдэн прокурор нь ээлж дараалан “Н.ЭнхбаярII эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргавал хууль зөрчсөн хэрэг хэмээн” ам уралдан ярьж байсан. Гэтэл тэр их мэдэмхийрч яриад байсан нөгөө хэд ч таг чиг. Арга ч үгүй биз дээ. Ерөнхий сайд нь салбарын сайдтайгаа хамт тэднийг нүдээ аниад чихээ таглаад өнгөрөөх лүндэн буулгасан юм хойно дуугүй байх нь зөв сонголт болсон. Ингээд л нөгөө нэг Н.Энхбаяр Зайсан дахь 401 дүгээр хорих ангиас Сайд нарын гэх тодотголтой эмнэлэгт тусгайлан бэлдсэн өрөөнд тухалж тун ч их монцгор суугаа юм билээ. “Тусгай” гэдэг нэрнээсээ салж ялтнуудын оромж болоод сар гаруйн хугацаа өнгөрч, харин эмнэлгийн эмч ажилтнууд нь хүртэл ажлаа хийхэд хүндрэлтэй, айдас дунд бэмбэгнэдэг болсноо удаа дараа хэлж байсгныг тоосон нэг ч эрх мэдэлтэн байсангүй.

Сүүлийн хэдэн өдөр хаврын чуулган нээлтээ хийж, хажуугаар нь С.Баярцогтын Швейцарын банк дахь хадгаламж нь илэрч, бас болоогүй Монголыг БНХАУ-ын хэмээн дэлхийд тунхаглаж, түүнийхээ залруулгыг хийх гэж үйл тамаа үзэж байх энэ үед Н.Энхбаярын асуудал дутахгүй намчирч байна. Харин сэтгүүлч миний бие үнэхээр эмч мэргэжилтнүүд ажлаа хийхэд хүндрэлтэй, өвчтнүүд айдас дунд байгаа эсэхийг мэдэхээр Клиникийн нэгдсэн II эмнэлэг рүү зорьсон юм.

Намайг очиход нам жим, эмнэлгийн ажилч хэвийн үргэлжилж байсан юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар асуухад хүн болгон цэрвэж, “дуугүй байсан нь дээр байх аа. Ажилтайгаа л байвал…” гэсэн үгийг хэлж байсан юм. Харин зарим хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн юм.

Клиникийн нэгд­сэн II эмнэ­лгийн сувилагч Б:

-МАХН-ын дарга Н.Энхбаяр танайд хэвтэн эмчлүүлээд  сар гаруйн хугацаа өнгөрчээ.  Ямар нэгэн асуудал гарав уу?

-Анх ажил төрөл явуулахад маш хэцүү байсан. Энд тэндгүй хамгаалалтын албаныхан хөлхөлдөж, хэвлэлийнхэн байнга ирээд, айдас дунд л ажлаа хийж байлаа. Одоо ч тэр үетэй харьцуулахад арай тайван болоод байна.

-Танай байгууллагын эмч, мэргэжилтнүүд айдас дунд ажлаа хийж байна гэж нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Энэ тэгэхээр үнэний ортой байжээ?

-Үнэн байлгүй яахав. Бид чинь чанга ч ярьж болдоггүй, эгц харахад хэцүү  байсан. Энд тэндээс хамгаалалтынхан хараад бусад өвчтөнд эмчилгээ хийхэд тун хүндрэлтэй байсан. Угтаа бол энэ чинь дарга нарын эмчлүүлдэг эмнэлэг байсан шүү дээ. Гэтэл хоригдлуудын эмнэлэг болчихлоо.

 

Өвчтөн Х:

-Сайд нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хэр удаж байна вэ?

-Арав хонох гэж байна.

-Таны эмчлүүлж байгаа эмнэлгийн нэг тасгийг хоригдлуудыг эмчлэх тасаг болгон өөрчилсөн. Одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хоригдол эмчлүүлж байгаа. Энэ талаар мэдсэн үү?

-Эмнэлэгт эмчлүүлэхээс өмнө мэдэж байсан. Энд ирээд эмчлүүлж эхлэхэд ч гэсэн эмнэлгийн уур амьсгал нэг л өөр байсан. Өмнө нь би энэ эмнэлэгт гурван ч удаа хэвтэж байлаа. Гэтэл одоо эмч, сувилагч нарын эмчилгээ хийж байгаа нь ч гэсэн огт өөр болсонбайна.

-Зарим өвчтөн эмчлүүлэхэд хүндрэлтэй байна гэж гомдол гаргаж байсан гэсэн. Энэ талаар?

-Тийм зүйл байгаа нь байгаа. Угтаа бол бид эмчилгээ хийлгэх гэж ирсэн болохоос биш айдас түгшүүрт нэрдвэгдэх гэж ирээгүй. Сайд нарын эмнэлэг гэхээсээ илүү шорон шиг болчихож. Бид сэтгэл санааны хувьд тайван амгалан байх ёстой. Гэтэл их дарамттай байна.

Байдал ийм л байлаа. Эмчлүүлэх биш сэтгэл санааны гүн хямралд орчихоод сууж байгаа өвчтөн бухимдлаа илэрхийлж байна. Нийт ард түмний төлөө үйлчлэх ёстой Эрүүл мэнд яам, Хууль зүйн яам ийнхүү нэг хүний нөлөөн дор ажиллаж байгаад сэтгүүлч миний бие харамсаж байна.

Шинэчлэлийн Засгийн газар нөгөө л байнга ярьдаг Ардчилсан нийгмийн үнэн царай ийм байхад Төрийн ордонд тухлан тэд иймэрхүү анзаарч анхааралдаа авах хэрэгтэй байх аа. Иргэний дуу хоолой үнэ цэнэгүй болсон өнөөгийн энэ нийгмийг ардчилсан нийгэм гэж хэлэхэд тун өрөвдөлтэй байна…

Б.Тогтох Эх сурвалж:Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (April 06, 2013 8:25:23 pm )

    Ene hogiin shaar Avligach aluurching hurdan shorond ni hiigeechee!!!!! buzar hog mongoliig idej duusgachihaad gavya baiguulsan hun shig l baih yumaa, hogiin shaar nertei avligach shuu dee uter turgen ustgaaachee ene shaariig!!!!!!!!

  • Anonymous (April 06, 2013 8:31:35 pm )

    ЭР ХҮН ТУГЧ БАРЬДАГ ТУГАЛЧ ХАРИУЛДАГ ЯДАРСАН НЭГНЭЭН БҮҮ ТҮЛЭХ МУУХАЙ
    ЭНЭ МОНГОЛ ЗАН БИШ ХАРИН ЦАГААН ЗАХТАЙ ЭРХ МЭДЭОТЭЙ ЛУЙВАРЧАНГУУД САЙН ХАРЖ АВ
    БАЯРЦОГТ ОДОО ШУРОНД ОЧОХ БИЗ ЭНХБАЯР БАЯРЦОГТИЙН ДЭРГЭД БОЛ ГЭМГҮЙ ХҮН
    ДЭЭ МОНГОЛ ТӨРИЙГ ХЭРХЭН ШУДРАГ БАЙХЫГ АРД ТҮМЭН ХАРАЖ БАЙНА

  • Anonymous (April 06, 2013 8:45:28 pm )

    mongoliin tord ih zuil hiisen hun dee enhbayrguaig ingej bolohgui

  • Anonymous (April 06, 2013 8:56:14 pm )

    emnelegt tuhalj yambalsaar baigaad odoo ch garah ni duhluu duu

  • Anonymous (April 06, 2013 9:26:51 pm )

    uuniig bichsen etgeed setguulch nertei baasni nogoon yalaa bitgii demiirch dongos.henii baasan deer ergelddeg uttei nogoon yalaa ve.ard tumen harin ch Enhbayarig helmegduulsen gedgiig 100 huvi medej baihad ard tumnii neriig barij medrelteed bai uttei nogoon yalaa.

  • Anonymous (April 06, 2013 10:34:32 pm )

    ydargaatai tolgoi be

  • Anonymous (April 06, 2013 10:34:59 pm )

    barj horihod huuli hamaagvi mortloo emnelegt hewtvvleh geheer huuli dvrem uariad baidag um boloo.

  • Anonymous (April 06, 2013 11:15:18 pm )

    ene muu buuzan hamart uhuul taaran ard tumniihee hooliig horooson uudgvi amitan

  • Anonymous (April 07, 2013 3:10:11 am )

    Enhbayr tend emchluulj baihad tend hevtegsed audastai baih gej yu baihav dee.Ymar aluurchin baigaa bish.Bas neg bugs dolooson l yumnuud.Ter suvilagsh ch gesen dee.Sanaa zuv bol zaya zuv gedeg uy baidagdaa.Mongolchuud uneheer archaagyu setgelgeetei yumaa.Hynagch hargalzagch bailaa geed yadgiin ajlaa zuv shudraga hiigee l yvj bna biz dee.Minii bodloor harinhc hiih yostoi ajlaa hiisen shig hiigeed erduu zagnana.Chadvar muutai l suvilagch yum daa huurhii.Yriltslaga ugdug baatar bolj uuriiguu sul doroi,ariin haalganii gedgee helj ugj baihshiv

  • Anonymous (April 07, 2013 6:24:19 am )

    Amiddaa bie bieniigee hairladaa, humuus ee. zarim neg humuus yun ch uchuuhen yumdee. Anagaan emchleh humuus ingej ch yarij bh gejdee. Ta narin ajil hudulmuriin ur dun, ajlin bayar bayasgalan bol eruul enhiin tuluu,ach buyan chini uugeer l ilerch bh bizdee. Presendt unuudur ter zergiin uilchilgeeg avahad yund ni surjigneed bgaa yum be. Nuguu hunleg enerengui, ardchilsan niigmiiig bguulahin tuluu ta, bid zutgej yavaa bizdee. “Burkan bgashiin surgaal” nomig orchuulagchiin huvid B.Enkhbayarig hundeldeg.Tuuniig orchuulj, setgel gargan ard tumendee barisan ni humuujliin, tuuh soelin undur ach holbogdoltoi buteel gej boddog. Buu tuilshir, hen ch yaj ch yavj bolno.., bitgii hunii muu uz! Khun buhend saikhan yum bii, tuugeer ni huniig hundel.

  • Anonymous (April 07, 2013 8:22:46 am )

    Elbeg buruu duugarchihaar l busdiin anhaarliig oor tiish tatah gej emhbayriig shogloj baih yum boli l doo

  • Anonymous (April 07, 2013 9:28:46 am )

    ЭНЭ ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮН ҮНЭХЭЭР МУУХАЙ ХҮН ЮМ АА. БИ УГ НЬ АРАЙ ДЭНДҮҮЛЖ БАЙНА ГЭЭД ИХ ӨРӨВДДӨГ БАЙСАН ЮМ. ОДОО ЭНЭ БАЙГАА БАЙДАЛ, ӨӨРИЙГӨӨ АВАРЧ БАЙВАЛ БУСАД НЬ ҮХСЭН Ч ЯХАВ ГЭСЭН БОДОЛ УЛС ОРНЫГ САМСРЧ БАЙГААГИЙ НЬ ХАРАХААР ИЙМ Ч ХҮНЭЭР БИД УЛСАА УДИРДУУЛЖ БАЙХ ГЭЖ ДЭЭ ИХ ХАРАМСАХ ЮМ. МУУ ХҮНИЙГ ӨРӨВДӨЖ БОЛДДОГГҮЙ ГЭЖ НЭГ ҮГ БАЙДАГ ИХ ҮНЭН ҮГ ЮМ ДАА. МАН ГЭДЭГ НАМ ИЙМ МУУХАЙ УДИРДАГЧААСАА САЛСАН НЬ ХАРИН МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ИХ ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛСОН ЮМ БАЙНА. ХЭРВЭЭ ЭНХБАЯР МАН-Д БАЙСАН БОЛ АВИЛГАЛЫГ УДИРДАЖ БАЙХ БАЙСАН БАЙХ. ХАРИН ЭНЭ МАН ЭНХБАЯРААСАА САЛСАН НЬ ИХ ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН ЮМ БАЙНА. ОДОО Л ОЙЛГОЖ БАЙНА ДАА ОЛОН ТҮМЭН МИНЬ…

  • Anonymous (April 07, 2013 10:37:16 am )

    HARIN CH ZUV SHIIDVER YUM BISH UU. TUR GEDEG CHIN HULGAICH L GEJ OILGOGDOG BOLSON SHUU DEE

  • Anonymous (April 07, 2013 11:10:10 am )

    za yahav dee yamar hereg hiisen bish. ter suvilagch yundaa aigaav.er ni manai mongolchuud tuilshirah durtai uls daa.erh medeltei baihad ni zusarddag bsan humuus ni odoo muug ni gaihaad l…bodohoos durgyu hurmeer shuu

  • Anonymous (April 07, 2013 11:55:46 am )

    idej uuhiin donton icneendee orj horhoitson baavgai snurgalj ardcnilaliig darj avilgaliig sergeeheer anaj bolomj huleen hevtej buunii hulsnii bugs doloogcnidooroo tur samuuruulj bug cnutguriin sanaagaa guisnelduuleheer anaj baina mongolcnuudaa sonor seremjtei baigmun

  • Anonymous (April 07, 2013 12:32:00 pm )

    chi muu uhej mongolchuuddaa buyan boloochee.

  • Anonymous (April 07, 2013 12:59:56 pm )

    MONGOLIIN TUR SUNUTUGEI

  • Anonymous (April 07, 2013 1:18:59 pm )

    МАХН-ын хэт улс төржигч гишүүд л энэ эмнэгийг ийм байдалтай болгож байгаа.

  • Anonymous (April 07, 2013 2:34:58 pm )

    enhbyar sh hvn wv de.yasan hurdan martj bn.

  • Anonymous (April 07, 2013 2:45:08 pm )

    NELSON MANDELA 20JIL HUND SHOROND SUUCHAAD GARCH IREED TEMTSEJ YALSAN! HARIN MANI AVILGALCH AAV 2 JIL CHADAHGUI AMITAN BOLOOD SHIVSHIGEE DELGEED YAMAR ER HUN GEDGEE BATLAAD SALAAVCH GARGAAD L HEVTEJ BGAA!!!! ARCHAAGUI PSDU!

  • Anonymous (April 07, 2013 4:12:27 pm )

    энхбаярыг одоо муулаад яахав дээ монголчуудаа хийх юмаа хийсэн л хүн шүү дээ эрхтэй байснуу байсан мэдэлтэй байсан уу байсан одоо ер яахав эр хүн туг ч барьдаг тугал ч хариулдаг тун удахгүй ирээд харуулаад өгнө дөө

  • Anonymous (April 07, 2013 9:17:18 pm )

    цөөхөн монголчууд байж бие биенээ хайрлах хэрэгтэй ш дээ 20-р зууны эхээр бие биенийг нь алалцуулаад дуусгаа биздээ Ялтан ч бай дарга ч бай хөх Монголын минь үр сад шүү дээ Цөөхүүлээ байж адилхан баяжиил даа Тамын тогоогоо мартъя Харийн бодлого явагдаад байна ш дээ

  • Anonymous (April 08, 2013 2:22:15 am )

    hulgaich enkhbayariin ochiraar yaltanuud emnelgd gevtedeg boljee.ug n hulgach hun shorond suuhel yostai san.mongoliin turuu zasag gej huul duremeen murdej tsadakui ,sula doroin temdeg baih.unuuduriin ulsiin yavdaliig hevlel medelel shideh bus huul yos shideh yostai.

  • Anonymous (April 08, 2013 2:29:10 am )

    enkhbayar hulgaich mongoliin turud arvan heden jil under tushald alba hashaad mongold yu hivee,avilag gazar avhaan bolj,uls oron yaduraj arad tumen n amidral hund getsu baidaltai baisan bilee.mongolchuud mini ene hulgaichiig eim hungen shitgej bolhuu.buh hurungiig n huraj yaduu zuduu arad tumend huvaj ugeh heretei yum bishuu.nig bol buh hurungiig n huraj ulsiin umch bolgah heregtei.

  • Anonymous (April 08, 2013 2:32:02 am )

    hulgaich enkhbayar yagaad emnelgt hevteed baih be,baikh yostai gazar n shoron bish uu?

  • Anonymous (April 08, 2013 2:37:30 am )

    mongoliin arad tumen n hurungiig hulgailaj idesen enkhbayar yagaad mongol ulst yekh yavdal hiisen gej?mongoliin uul uurhai,gazar shoroig hudaldaj idesen yaltan.

  • Anonymous (April 08, 2013 8:28:46 am )

    adilhan mongolchyyd baij hyn hynees yunaas aina be obchton emchlyylehed aidag sonin hymyys be ta tanarig bariad abab l gejdee

  • Anonymous (April 08, 2013 12:47:28 pm )

    enhbayr huix zvilee huisen xarun ene hvnuig alban tushaalaas buusnaas hoisheh eh ornoo hydaldaj bga vildel n gaarsan bna eronhuilegch n yu ch helexgvi bgaa n ooroo asuudaltai gedeg n ard tvmend ul bna

antalya rent a car