Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагчийг буудаж хөнөөсөн онц ноцтой аймшигтай хэрэг энэ сарын 02-нд гарсан. Хэргийн газраас зугтсан зэвсэглэсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага уйгагүй эрэн сурвалжилж өчигдөр шөнө баривчилсан байна. Хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагаас томилогдсон ажлын хэсгийнхэн шуурхай ажиллаж мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж 72 цагийн дотор гэмт этгээдүүдийг ийнхүү баривчилж чадлаа.
Хэрэгтнүүдийг баривчилж хэрэг үйлдсэн дорбинк бууг нь эд мөрийн баримт болгон хураан авсан байна. Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг гарч байгаа ч цагдаагийн байгууллагынхан мэргэжлийн ур чадвар, шуурхай ажиллагаагаараа гэмт хэрэгтнүүдийг цаг алдалгүй илрүүлж чаддаг билээ.
Хэргийг эргэн сануулахад энэ сарын 02-нд хэрэг гарах үед талийгаач Б.Төмөрчөдөр нарын гурван цагдаа Булган сумын Бүрэнхайрхан багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд энэ үед тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн” нэртэй дэлгүүрийн хаалганы цоож эвдэрсэн байхыг ажигласан тэд хулгайн гэмт хэрэг гарсан байж болзошгүй хэмээн үзэж дэлгүүр рүү орсон аж. Тэднийг дэлгүүрт ороход харанхуй булангаас гэнэт буун дуу гарч дэд ахлагчийг онон, амь насыг нь хөнөөсөн юм.
Уг хэргийг Ховд аймгийн хорих ангиас оргосон оргодлууд бус нутгийн иргэд үйлдсэн байжээ. Галт зэвсгээр зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүдийг баривчилсан цагдаагийн байгууллагынхан маань амсхийлгүй үргэлжүүлэн шоронгоос оргосон оргодлуудыг эрэн сурвалжлах ажлыг хийж байгаа юм байна.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн, ээж, дүүгийн хамт амьдардаг байсан залуу боловсон хүчин байсан юм. Тэрээр өнгөрсөн сарын 03-нд Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст томилогдсон байжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 06, 2013 7:47:23 pm )
Xobdchyyd alyyrchid. Xobdiin eronxiilogch xereggyi bidend
-
Web Site (September 06, 2013 6:23:03 pm )
541895 210618Oh my goodness! a great write-up dude. Thanks a whole lot Nonetheless We are experiencing trouble with ur rss . Do not know why Not able to sign up to it. Maybe there is anybody acquiring identical rss difficulty? Anyone who knows kindly respond. Thnkx 741865
3 Comments