Нөөцийн махны тухай санал хүсэлтийг 451616 тусгай дугаарт авч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр болжээ. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн талаар өглөө бүр 08:30 цагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголбанк, “Жаст арго” ХХК-ийн төлөөллүүд хуралдаж тухайн байгууллагуудын мэргэжилтнүүд асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх юм байна.
Нөөцийн махны худалдаа зэх зээлд нийлүүлэгдэж буй ч үнэ буурахгүй байгаа талаар иргэд ихээхэн шүүмжилж байна. Энэ нь томоохон захуудын эзэд лангуун дээрээ нөөцийн мах борлуулахгүй байгаатай холбоотой. Тиймээс энэ талаар өнөөдөр Хангарьд ордонд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний захын эзэдтэй ҮХААЯ, дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга нар уулзалт зохион байгуулах юм байна.Хэрвээ уулзалтаар захуудад нөөцийн мах худалдаалах зөвшилцөлд хүрвэл махны үнэ буурах бүрэн боломжтой гэдгийг холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 02, 2013 9:01:23 am )
demjij b.na.zahuudad nootsiin mahiig borluulah ni zuitei.
-
Anonymous (April 05, 2013 5:55:10 pm )
zvgeerl zasgiin gazraas maxiig nuutsluxuu bolichix tegexvv taivan orxi daraan manii vnend sanaa tavi
-
Anonymous (April 05, 2013 7:22:03 pm )
Nuutsin zabchsan mah tsul yas bna shde.Ingej zarsanaas zaraagui n deer.Hen munuuruu yas abah ym be.Neg heseg n nuutsulsun ner zuuj baihaar zugeer l orhichihmoor bga ym.Zah zeelinhee jamaar l yabag l da
-
Anonymous (April 06, 2013 4:24:07 pm )
mahnii uniig buuruulahiin tuld nuutsiin mah gedeg yumnaas tatgalzaad l chenjuuded daatgaad ohivol ayandaa buuraad irne shuu dee
-
Anonymous (April 08, 2013 11:03:04 am )
nuutsluud nuutsluud hereg algaa.unetei bur ussuur l bna zugeer l buu nuutslu.uchigdur l gehed har horin zah deer nuutsiin mahnii zadgai hudaldaanaas butneer in bolood uruuluur in abch bgaa humuus tsuuhun l bnlee gants guluuz mah diilehgui l bhiin yana daa
5 Comments