antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

“Зоос”-ын гэх хэрэгт Монголбанкаар дүгнэлт гаргуулахаар боллоо

нийтлэсэн Admin

-“ЗООС” БАНКНЫ САЛБАРЫН ЗАХИРАЛ, АЛБАНЫ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА-

“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Тус банкны захирал Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн дарга Х.Пүрэвсүрэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаяр зэрэг “Зоос”-ын гэх тодотголтой хэргээс Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарын хэргийг тусгаарлаад байгаа юм.

Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан. Анхан шатны шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг оролцсон билээ. Шүүх хурал нэлээд удаан үргэлжилсний эцэст шүүгчид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Тодруулбал, хэрэгт дахин шинжээч томилох, хэрэгт холбогдуулан өөр хүнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай эсэхийг шалгахыг шүүхээс даалгалаа. Мөн компанийн хөрөнгийг дансандаа байршуулсан нь зөв эсэхэд Монголбанкаар дүгнэлт гаргуулах ёстой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.

Ц.ДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car